Төр 2020-2025 онд урагшаа харсан, хямралаас зайлсхийсэн, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангахад чиглэсэн дараах бодлого, хөгжлийн стратегийг эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай. Ямар нэртэй бодлого, стратеги байхаас үл хамааран УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТҮВШИНД дараах ЖАНЖИН ШУГАМ баримталж, асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ, шаардлага байгааг КОВИД-19 цар тахал улам бүр мэдрүүлэв:
- ‘Хэт тэлэх бодлого+дотоод, гадаад өрөөр санхүүжүүлэх= Өртэй, эмзэг байдал өндөртэй эдийн засаг’ гэсэн схемийг давтахгүй байх. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн анхны үндсэн зарчим, мөн чанарыг дагаж мөрдөх;
- Эдийн засгийн бүтцийн бодлогын хүрээнд дотоодод шийдвэрлэж болох гадаад валютын гарах урсгалыг хязгаарлах. Худалдааны салбарын өрсөлдөх чадварыг дэмжихийн тулд тээвэр (авто зам, төмөр зам), логистик, хилийн боомтын нэн шаардлагатай дэд бүтцийг шуурхай байгуулах.
- Эрчим хүчний хэрэгцээг (мега төслүүдээ оруулаад) дотоод (сэргээгдэх эрчим хүч, цахилгаан станц хослуулаад)-доо бүрэн хангах. Валютын орлого бүрдүүлэх салбаруудын бусад дэд бүтэц (жишээ нь, нүүрс угаах станц)-ийг шуурхай барьж байгуулах.
- Эдгээр нь тээврийн үйлчилгээ, цахилгааны импортод урсан гарч буй валютын урсгалыг бууруулах, хилээр нэвтрүүлэлт болон тээвэрлэлтийн хугацааг богино болгох, тэргүүлэх салбаруудын өрсөлдөх чадвар нэмэгдэх, урсгал тэнцэл сайжрах зэрэг олон давуу талтай;

- Бүс нутгийн нийлүүлэлтийн, өртгийн сүлжээнд нэгдэх, хамтын ажиллагааны болон чөлөөт худалдааны гэрээ байгуулж, хэрэгжилтийг салбарын бодлогуудтай нягт уялдуулах. Үүний зэрэгцээ гадаад худалдаа хийхэд тулгарч буй хилийн наана байгаа (хэт олон баримт бичиг бүрдүүлэлт, хил дээрх хугацаа алдалт, хураамж шимтгэл зэрэг) болон цаана байгаа (стандарт, тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт байхгүй гэх мэт) бартааг бууруулах асуудал чухал;
- Улсын хөрөнгө оруулалт (төр, хувийн хэвшлийн хамтын санхүүжилт, улсын байгууллагуудын хөрөнгө оруулалт мөн багтана)-д эдийн засгийн болон нийгмийн үр ашгийг гол шалгуур болгох. Улсын томоохон хөрөнгө оруулалтуудын төсөвт бий болгох эрсдэлүүдэд онцгой анхаарах. Төсвийн зардлын бүтцийг нийгмийн гол асуудлууд (ядуурал, эрүүл мэнд гэх мэт)-ыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлоготой нягт уялдуулах;
- Mонголбанкны тэнцлийг ашиглан аливаа хэлбэрийн төсвийн шинж чанартай үйл ажиллагааг санхүүжүүлэхээс татгалзах;
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг үргээхгүй, тууштай даллан дуудах. Иймд мега төслүүдээ дэмжиж, тогтвортой үргэлжлүүлж, үйлдвэрлэлд шуурхай оруулах. Таван толгой орд, түүний дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаанд оруулах ажлыг эрчимжүүлэх. Дэд бүтэц, засаглалыг сайжруулах замаар худалдааны салбарын хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэх, урт хугацаатай хөрөнгийн урсгалыг татах;

- Төсвийн бодлого тогтвортой байх. Энэ хүрээнд Төсвийн нийт алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй (cуурь тэнцлийн ашгийг ДНБ-д 1 хувиас бууруулахгүй) байх: энэ нь улсын секторын өр, ДНБ-ий харьцаа үргэлжлэн буурах зорилтыг хангахад тусална;
- Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын ‘саарал жагсаалт’-аас “нэг мөр гарах” (дахин орохгүй байх)-д төрийн эрх бүхий байгууллагууд нягт хамтран ажиллах;
- Улсын секторын өрийн эрсдэлийг бууруулахын тулд 2021-2024 оны засгийн газрын том дүнтэй бондуудын төлбөрийг дахин санхүүжүүлэх. Амжилттай дахин санхүүжүүлэх, хүүг бага байлгахын тулд олон улсын санхүүгийн байгууллагуудын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлж, донорууд, хөрөнгө оруулагчдын итгэлийг үргэлжлүүлэн хадгалах;
- Бүх түвшний авлигатай хатуу тэмцэх, засаглалыг сайжруулах нь ардчилалд шилжээд удаагүй, байгалийн баялагтай Монгол оронд туйлын чухал. Тэр дундаа мөнгө угаах, терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах, ‘Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2016-2023’-ийг бүрэн хэрэгжүүлэх, улсын хөрөнгө оруулалтын зарцуулалт, худалдан авалтын эргэн тойрон дахь төсвийн засаглал, хяналтыг сайжруулах асуудалд байнга анхаарал хандуулах;

- Төсвийн бодлогыг ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад чиглүүлэх. Үүний тулд бүх орлого бүртгэгддэг татварын систем бүрдүүлж, өсөн нэмэгдэх татварын тогтолцоог нэвтрүүлж, үүнээс бүрдсэн нэмэлт орлогыг зорилтот бүлэгт үр дүнтэй арга хэмжээг үр ашигтай механизмаар хүргэх.
- Тансаг зэрэглэлийн авто машинд нэмэлт татвар ногдуулах. Энэ нь өнөөдрийн нийгмийн үйлчилгээг ‘аз, эз’-нд суурилан хүргэдэг тогтолцоог халахын зэрэгцээ нүдэн дээр нэмэгдэж буй ядуурал, тэгш бус байдал байдлыг бууруулахад тусална. Энэ хүрээнд НӨАТ-ын сугалааг зогсоож, эх үүсвэрийг татвар төлөгчдөд олгох, цаашлаад зорилтот бүлэгт хуваарилах;
- Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг бага байлгаж, төв банкны 6 хувийн инфляцийн зорилтыг хангахад дэмжлэг үзүүлэх. Газрын тосны үнэ огцом өсөх эрсдэлтэй. Үүний дотоод зах зээлд үзүүлэх нөлөөг бууруулах арга механизмыг одооноос эрэлхийлэх. Үүний зэрэгцээ мах, хатуу түлш зэрэг дотоод зах зээлээс хамаарах бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт гаргахгүй байхад төрийн зохицуулалт шаардлагатай. Хүндрэлийн үед хэрэглээний үнийн өсөлт нь өрхийн санхүү, улмаар өрхийн зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлнө;
- Улсын баялгийн сангийн тогтолцоог бүрэн нэвтрүүлж, үндэсний хуримтлалын суурийг тавих: хуримтлуулах уу эсвэл өрөө төлөх үү гэдэг нь тухайн үеийн нөхцөл байдал, шинжилгээнд суурилсан сонголт байх учиртай;
- Эдийн засгийн төрөлжилтийн стратегийг аж үйлдвэрийн бодлоготой уялдуулан хөгжлийн банкны санхүүжилтэд тулгуурлан хэрэгжүүлэх. Хөдөө аж ахуйн салбарын хувьд бүтээмжийг нэмэгдүүлэх, боловсруулах салбарын хувьд худалдаа, хөрөнгө оруулалтыг нээлттэй байлгах;
- Хүндрэл, хямралыг даван туулахад төсөв, мөнгөний бодлогын хэрэгслээс гадна хүндрэлийг амжилттай давж гарах бодлого боловсруулагчдын ‘амлалт, стратеги’ нь түүнээс дутахгүй ач холбогдолтой. Итгэл үнэмшил төрүүлэхүйц ‘амлалт’ нь зах зээлд оролцогчдод эдийн засаг сэргэнэ гэсэн ‘итгэл’-ийг бий болгоно. Эдийн засгийн уналт, сэргэлт хэр гүнзгий, удаан үргэлжлэх нь энэ ‘итгэл’-ийг хэрхэн удирдахаас хамаарна;
- Олон улсын санхүүгийн байгууллагууд, доноруудтай нягт хамтран ажиллаж, хөнгөлөлттэй санхүүжилт авах, макро эдийн засгийн болон бүтцийн бодлогын реформуудыг үргэлжлүүлэх.