gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

У.Сарангоо: Нэхмэлийн салбарыг байгальд ээлтэй болгоход 575 тэрбум төгрөг шаардлагатай

А.Эрхэмбаяр
Нийгэм
2021-11-25
18
Twitter logo

"Монголын тогтвортой санхүүгийн форум"-ын "Нэхмэлийн өртгийн сүлжээний тогтвортой санхүүжилт" хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр Монголын нэхмэлийн үйлдвэрүүдийг дэмжих чиглэлээр 2018 оноос хэрэгжиж эхэлсэн "Step Eco Lab" төслийн явцыг танилцуулсан юм.

Ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд эрчим хүч, усаа хэмнэх, хаягдал усаа стандартын түвшинд хүргэх арга барилд суралцаж байна

Энэ талаар “Монголын нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг (Step Eco Lab)” төслийн менежер У.Сарангоо "Уг төсөл нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг “тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээ”-г нэвтрүүлэх зорилготойгоор 2018 оноос хэрэгжиж эхэлсэн.

“Switchasia” программын хүрээнд Европын холбооны санхүүжилтээр Монгол улсын нэхмэлийн салбарт анх удаа тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих төсөл хэрэгжиж байгаа нь энэ юм.

Ирэх жил дуусах төсөл нь ноос ноолуурын боловсруулах үйлдвэр болон малчдын хоршоодод тогтвортой үйлдвэрлэлийн арга барилыг нэвтрүүлэхээр ажилладаг.

Төслийн хүрээнд ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд эрчим хүч, усаа хэмнэх, хаягдал усаа стандартын түвшинд хүргэх арга барилд суралцаж байна.

"Нэхмэлийн өртгийн сүлжээний тогтвортой санхүүжилт" панел хэлэлцүүлэг

Үүний хүрээнд “Нанс Кашемир”, “Гурван сор” зэрэг 20 гаруй үйлдвэртэй хамтран ажиллаж байна. Тогтвортой үйлдвэрлэлийг нэвтрүүлэх нь зайлшгүй гэдгийг эдгээр компани маш сайн ойлгосон.

Төслийн өөрийн санхүүжилт болох 2.4 сая еврог үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сайжруулахад зориулж байна. Санхүүжилтийн 80 хувийг Европын холбооноос гаргасан бол үлдсэнийг компаниуд өөрсдөө гаргасан.

Монголын нэхмэлийн салбарыг 100 хувь байгаль орчинд ээлтэй болгоё гэвэл 575 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Тэр мөнгийг татан оруулах ямар боломж байна гэдгийг өнөөдрийн хэлэлцүүлгээр ярилцаж байна" гэв.

Дээрх төслийг 2004 оноос Монголд нэвтэрсэн "AVSF" олон улсын байгууллагаас хэрэгжүүлдэг бөгөөд энэ салбарын бусад төсөл, байгууллагатай хамтран ажилладаг байна.

“AVSF Mongolia” байгууллагын суурийн төлөөлөгч Гиймо Туати

“AVSF Mongolia” байгууллагын суурийн төлөөлөгч Гиймо Туати “Тус байгууллага нь Монголд малчдыг дэмжих, бэлчээрийг хамгаалах чиглэлээр анх үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тогтвортой ноос ноолуурын сүлжээг үүсгэхэд энэ ажил хангалтгүй байсан тул ноос ноолуурыг Европын зах зээлд нийлүүлэх, сурталчлах үндсэн зорилготойгоор 2018 оноос Step Eco Lab төслийг эхлүүлсэн" гэв.

Түүний хэлснээр төслийн хүрээнд хэд хэдэн стандарт, удирдамж, аргачлал боловсруулжээ. Үүнд:

  • "Ногоон алт" төсөлтэй хамтран хариуцлагатай нүүдэлчин стандартыг бий болгосон
  • Монголын ноос ноолуурын холбоотой хамтран тогтвортой үйлдвэрлэлийн удирдамжийг бүтээсэн
  • Ноос ноолуурын үйлдвэрүүдэд ногоон зээл хэрхэн олгох аргачлалыг гаргасан зэрэг багтах аж.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан