Зүү орох зайгүй дүүрэн хүнтэй автобусны хананд “Зай барь!!!” гэсэн бичиг нааж, чанга яригчаар “Хүн хоорондын зайгаа барина уу” хэмээн сануулан орилох нь хэнээр тохуурхсан хэрэг вэ гэж асуумаар.
Ажлаасаа, хичээлээсээ хоцрохгүйн тулд хаалганд нь хавчуулагдаад ч хамаагүй автобусанд багтахыг хичээх иргэд. Зарим нь үнэхээр багтахгүй болохоор автобусны буудал дээр торойн үлдэх дүр зураг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу бол цар тахлын үед бид нийтийн тээврээс аль болох татгалзаж, хүн хоорондын зайг 1-1.5 метр барих ёстой. Гэхдээ энэ нь Монголын нөхцөлд үлгэр адил аж.
Дүүрэн хүнтэй автобусанд суухад бүгчим. Түгжрэлд удаан зогсож, олон хүний амьсгалд “цохиулсан” зарим хүн тэсэлгүй амны хаалтаа эрүү рүүгээ доошлуулах нь харагдана. Үнэхээр коронавирус ярьдаг байсан бол “Хүн ихтэй автобус л бидний олон хүнд халдвар тараах боломж шүү” гэж нэгэндээ шивнэх байсан байх.
Бид нийтийн тээврийн хүрэлцээ болон автобуснуудад ариутгал, халдваргүйтгэлийг хангалттай хийж байгаа эсэх талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын мэргэжилтэн А.Оргилсайханаас тодрууллаа.
-Нийслэлд үйлчилгээ үзүүлдэг автобуснуудын хэд нь агааржуулалтын системтэй бол?
-Нийслэлд өдөрт 980 тээврийн хэрэгсэл, 97 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах хяналт, шалгалтын ажил үргэлжилж байна. Энэ шалгалтаар тухайн автобус техник, үйлчилгээндээ бүрэн орсон уу, дулаалга, агааржуулалтын системийн горим нь ажиллаж байгаа эсэх, өвлийн тос, масло хэрэглэж байгаа юу гэх мэт үйлчилгээнд гарахад бэлэн байх шаардлагатай бүгдийг хянадаг. Автобус тус бүрд энэ хяналт, шалгалтыг хийдэг.
НИЙСЛЭЛД ӨДӨРТ 480 МЯНГАН ХҮН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИЖ БАЙНА
-Хүрэлцээ муутайгаас шалтгаалаад иргэд нэг автобусанд хэт олуулаа чихэж сууж байна. Энэ нь ковидын нөхцөлд эрсдэлтэй нэг хүчин зүйл шүү дээ. Үүнд хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
-Хамгийн анх гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлахад хүн хооронд 1-1.5 метрийн зай барьж зорчуулахад нэг автобусанд 15-20 орчим хүн л зорчдог байсан. Тэр үед өдөрт дунджаар 250-300 мянган хүн нийтийн тээврээр зорчиж байв. Харин 2021 оны есдүгээр сараас ААН-үүд хариуцлагын гэрээ хийн үйл ажиллагаагаа эхлүүлж, сургууль, цэцэрлэг эхэлснээр нийслэлд өдөрт 480 мянган хүн нийтийн тээврээр зорчих болсон.
Ийм олон хүн зорчиж байхад хүн хоорондын зайг бариулах журмыг дагах ямар ч боломж байхгүй. Тиймээс бид ариутгал, халдваргүйтгэл, угаалга, цэвэрлэгээнд л түлхүү анхаарч ажиллаж байна. Бүтэн хөөстэй угаалгыг бааз дээрээ хийдэг. Шугам замд 2-3 удаа халдваргүйтгэлийг хийж, хөнгөн цэвэрлэгээг тогтмол хийж байна.
Зарим ААН-үүд бүрэн автомат халдваргүйтгэлийн систем суурилуулж, автобус эцсийн буудалдаа хүрсний дараа автоматаар ариутгалаа хийгээд дараагийн тээвэрлэлтээ хийдэг.
-Цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл автобус тус бүрд хэр хүртээмжтэй байдаг вэ.
-Хотын төвийн чиглэлүүд харьцангуй гайгүй. Харин хотын зах руу үйлчилгээнд явдаг автобусны жолоочид зорчигчдын завааруулсан нус, цэр, бохирыг тогтмол цэвэрлэсэн ч бардаггүй гэдгээ хэлдэг. Зарим хүн автобусанд бие засаж, бөөлжих нь ч байдаг.
Нэг эцсээс цэвэрлээд хөдөлсөн ч дараагийн эцэст очоод цэвэрлэхэд хоёр уут хог гардаг. Тэгэхээр зорчигчид нийтийн тээврээр үйлчлүүлэх соёлд суралцах хэрэгтэй. Энэ бол хотын соёлын нэг хэсэг. Нэг талдаа иргэд соёлтой, ухамсартай зорчиж, нийтийн тээврийн ААН-үүд ариутгал, цэвэрлэгээгээ сайн хийх шаардлагатай.
-Эрүүл мэндийн байгууллагаас шаардаад буй хүн хоорондын зай барих зөвлөмжийг баримтлан нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлбэл нийслэлийн хэмжээнд хэчнээн автобус нэмэх хэрэгтэй вэ?
-Нэг автобусанд 20 хүнээс хэтрүүлэхгүй тээвэрлэе гэвэл салбарын хэмжээнд ахиад 2000 автобус шаардлагатай болно. Гэтэл энэ салбарт нийслэлд нийтдээ 1200 автобус үйлчилгээ үзүүлж байна. Эдгээрийн 1000 орчим нь өдөр тутам үйлчилгээ үзүүлдэг. Үлдсэн 200 автобусны зарим нь оношилгоо, засварт орж байдаг бол нөгөө хэсэг нь аюулгүй байдлын бэлэн байдалд үлддэг.
Одоо бол салбарын хэмжээнд бүхий л боломжоороо ажиллаж байна.
-Олон хүний амьсгал дунд, агааргүй орчинд ажилладаг жолооч нарын эрүүл мэндийг хэрхэн анхаардаг вэ. Нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар ковидын халдвар авах эрсдэл өндөр байх.
-Бид жолоочдын аюулгүй байдлыг хангах үүднээс долоо хоног бүр жолоочдын өвчлөлийн мэдээллийг авч байсан. Ковидтой холбоотойгоор ААН-үүд жолоочдын хомсдолд орсон. Гэхдээ ямар нэгэн тасалдал үүсгэхгүйгээр нөхөж ажилласан. Бид жолоочдыг эрсдлээс хамгаалахын тулд тусгаарлах гялгар хаалтыг хийлгэсэн. Хоёр цаг тутам солих амны хаалтын хэрэгцээг баазаас хангадаг. Мөн бүрэн тун вакцинд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Нийтийн тээвэр хүртээмжгүй байгаадаа биш бусад шалтгаануудын улмаас хүрэлцээгүй байдал үүсэж байна.
-Дүүрэн хүнтэй автобус замын түгжрэлд гацаж удах нь эрсдэлийг улам нэмж байгаа юм шиг санагддаг.
-Бид нэг шугам замд автобус хоорондын давтамжийг 5-8 минут байхаар төлөвлөдөг. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу явбал нийтийн тээвэр хүртээмжтэй байх боломжтой. Гэтэл хотын төвлөрөл, авто замын түгжрэлийн улмаас энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж чаддаггүй. Нийтийн тээвэр хүртээмжгүй байгаадаа биш бусад шалтгаануудын улмаас хүрэлцээгүй байдал үүсэж байна.
-Зарим жолооч төлөвлөгөөт цагтаа амжих гээд хүнээ буулгахгүй давхих, хэт хурдлах зэргээр иргэдийг эрсдэлд оруулах нь бий.
-Энэ төрлийн гомдол иргэдээс ирдэг. Бид иргэдийн санал гомдлыг нээлттэй авах зорилгоор 70044040 утсыг ажиллуулдаг. Тухай бүрд нь арга хэмжээг авч, хэвийн ажиллагааг хангуулахаар хяналт шалгалтуудыг хийж ажиллаж байна.
Жолоочоос хамаарсан асуудал гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ манай хяналтын системүүд бүгд ажилладаг.
Хяналтын ажилтнууд өөрийгөө болон бусдыгаа эрсдэлд оруулахгүйн тулд дараагийн автобусанд суухыг иргэдэд санал болгоход иргэд дургүйцдэг, зөвшөөрдөггүй.
-Өвлийн хүйтэн өдрүүдэд автобуснуудын цонх цантаж, хөлдөж гаднах орчныг харах боломжгүй болдог.
-Манайх эрс тэс уур амьсгалтай орон. Өвлийн нөхцөлд зорчигчдоо дулаан байлгахын тулд дулаалгын системээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулдаг. Гэхдээ буудал тус бүр дээр иргэдийг суулгаж, буулгахын тулд хаалганууд онгойно. Үүнээс улбаалж цонх цантдаг талаар манай инженерүүд хэлдэг.
Шинээр оруулж ирэх цахилгаан автобуснууд Монголын нөхцөлд илүү тохирсон байх юм.
-Автобусны буудлуудад хяналтын ажилтан ажилладаг. Эдгээр хүмүүсийн ажил үүргийн үндсэн чиглэл юу вэ?
-Хяналтын ажилтнууд хуваарийнхаа дагуу иргэдэд мэдээлэл өгөх, автобусны карт борлуулах, цэнэглэх, чиглэлүүдийн талаарх мэдээллийг өгдөг. Хөл хорионы үед хүн хоорондын зайг бариулахад хяналт тавьж ажилласан. Автобусаар үйлчлүүлэхэд картын системд шилжсэн ч бэлэн мөнгө өгдөг иргэд байсаар байна. Үүнд мөн давхар хяналт, шаардлагыг тавьдаг.
Хяналтын ажилтнууд өөрийгөө болон бусдыгаа эрсдэлд оруулахгүйн тулд дараагийн автобусанд суухыг иргэдэд санал болгоход иргэд дургүйцдэг, зөвшөөрдөггүй. Аль аль талдаа хэцүү асуудал.