Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн аравдугаар ээлжийн Мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнийг өнөөдөр төрийн одон, медалиар шагналаа.
Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Отгонбаяр "Энхийг сахиулагчдын гавьяаг алдаршуулах ажлыг жил бүр зохион байгуулдаг. Монгол улс тусгаар тогтнолоо зарласны 110 жилийн ойн өмнөх өдөр ийнхүү Ерөнхийлөгчийн зарлигаар жил гаруй хугацаанд энхийг сахиулсан алба хаагчдад төрийн одон медаль хүртээлээ.
Алба хаагчдыг цэргийн гавьяаны улаан тугийн одон, цэргийн гавьяаны одон, цэргийн хүндэт медаль болон энхийн төлөө медалиудаар шагналаа. Мөн Батлан хамгаалахын сайдын тушаалаар өмнө алба хаасан энхийг сахиулагчдыг яамны шагналаар урамшууллаа.
Шалгалтаар манай зэвсэгт хүчин 90-100 хувийн үнэлгээ авч ирэх 2022 онд НҮБ-ын ээлжит ажиллагаануудад үүрэг гүйцэтгэх боломжтой болсон.
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол цэрэг оролцсоны 20 жилийн ой ирэх жил болно. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 20300 цэргийн алба хаагчдын гавьяа алдрыг магтаж, бүтээлч үйл ажиллагааг нь сурталчилна. Мөн эмэгтэй цэргийн алба хаагчдын олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулна.
Одоогоор Өмнөд Суданд Мотобуудлагын батальоны 850 алба хаагчид ажиллаж байна. Энэ жил НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газраас манай тусгай хүчний рот, барилга инженерийн рот, цэргийн хөдөлгөөнт хоёрдугаар шатлалын эмнэлгийг шалгасан.
Уг шалгалтаар манай зэвсэгт хүчин 90-100 хувийн үнэлгээ авч ирэх 2022 онд НҮБ-ын ээлжит ажиллагаануудад үүрэг гүйцэтгэх боломжтой болсон. Бусад улс орнуудын нэгэн адил энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй алба хаагчдын тоог нэмэгдүүлэх зорилгыг ерөнхийлөгч тавьсан" гэв.
Өнөөдрийн ёслолоор 850 алба хаагчдыг шагнасан дунд 6 нь эмэгтэй цэргийн алба хаагч байв.