gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Улаанбаатар төмөр зам”-ын зээл 160.6 тэрбум төгрөгт хүрээд байна

Х.Көгершин
Улс төр
2021-11-03
23
Twitter logo

Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа. 

Япон Улсын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам”-д  1995-2000 онуудад нийт 7.9 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгосон. Дээрх зээлийн үлдэгдэл дээр нь хүү, алданги тооцоход 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 160.6 тэрбум төгрөгт хүрээд байна. 

“Улаанбаатар төмөр зам" ХНН нь санхүүгийн үр дүнгээр зээлийг бүрэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Иймд Өрийн удирдлагын тухай хуулийн 32.2, 32.3 дахь заалтын дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн авсан зээлийн үлдэгдлийг төгрөгт шилжүүлэх, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш үүссэн алданги, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, зээлийн тодорхой хэсгийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлж, үлдэгдэл төлбөрийг 2021-2025 онуудад улсын төсөвт төлөх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын төсөлд зээлийн гэрээний дагуу үүссэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг Монгол Улс болон ОХУ-ын зүгээс тэнцүү хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлаар ОХУ-ын талтай хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.

Энэхүү тогтоолын төслийг баталснаар нийгэм эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс хоорондын ачаа тээвэрлэлт хязгаарлагдмал болсон  үед “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн санхүүгийн чадамжийг дээшлүүлнэ. Ингэснээр төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлснээр улс орны эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулна гэж төслийн танилцуулгад дурджээ. 

Тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд Улсын Их Хуралд нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр ийнхүү өргөн барьж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан