gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан: Би хорин жилийн өмнө талхны үнэ 500, түлшний үнэ 1000 болно гэдгийг хэлж байсан

Улс төр
2007-11-28
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-11-28

Уншигчидаа бид УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхантай уулзаж улс төр хийгээд хувийн амьралынх нь талаар цөөхөн хором ярилцснаа уншигч танд хүргэж байна.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Та анх удаа "Хань" сонинд зочноор уригдаад байна?
-Баярлалаа.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. Төрсөн нутаг ус, хаана ямар сургууль төгссөн гээд л...
-Улаанбаатар хотод, таван хүүхэдтэй айлын дундах хүү болж мэндэлсэн. Боловсролын хувьд нийслэлийн 23-р дунд сургуулийг төгссөн. Дараа нь Орост Эрхүүгийн Их Сургуулийн Физикийн ангийг дүүргэсэн. БНН-ын дарга, УИХ-ын гишүүн, таван хүүхдийн эцэг ийм л хүн дээ.

-Таныг бүр ардчилал, зах зээлээс өмнө, тухайлбал 80-аад оны сүүл үеэс бизнест хөл тавьсан гэж сонссон. Тэр үед бизнес эрхлэхэд хэцүү байсан байх даа?
-Хэцүү байлгүй яахав. Өмч, хөрөнгөтэй нэгнийгээ ад үзэн атаархаж, өширхдөг байлаа. Тийм ч учраас миний бүх бизнесийн ажлыг дарамталдаг, шалгадаг, хянадаг, доромжилдог байсан. Хоёр ч удаа шоронд суусан хүн дээ би.

-Та анх ямар бизнес эрхэлж хөл дээрээ боссон бэ?
-Анх оёдлын үйлдвэрээр бизнесийн гараагаа эхэлсэн. Хажуугаар нь Орос, Хятад, Сингапур, Солонгост худалдааны ажил хийдэг байсан.

-90-ээд оны эхээр таныг ардчиллын төлөө тэмцэж явсан гэсэн. Та тэгээд яагаад Ардчилсан холбооноос гарчихсан юм бэ?
-Бүх юм цаг үетэй. Ардчилсан холбоо Монголд ардчилсан нийгмийн тогтолцоог бүрдүүлэхийн төлөө явах ёстой байсан. Би ч гэсэн үүнийг дэмжсэн. Монгол Улс ардчилсан тогтолцоо руу шилжсэн шүү дээ. Харин улс төрийн шинэчлэлд ардчилал оролцсоноороо дэндүү задгайрсан.

-Мөнгөтэй л бол улс төрд орох хэрэгтэй гэдэг үзэл газар авчээ. Энэ нь зөв үү буруу юу. Та юу гэж боддог вэ?
-Би Монгол Улсын хөгжлийн төлөө л улс төрд орсон. Түүнээс биш мөнгөтэй болчихоод улс төрд орж байгаа хэрэг огт биш.

-Гэхдээ л мөнгөтэй болгон улс төрд ороод байх шиг санагдах юм. Магадгүй энэ янзаараа бол хэдэн жилийн дараа 76 бизнесмэн УИХ-д сууж байх юм биш байгаа даа?
-УИХ-д 76 бизнесмэн орвол улс орон маань хөгжинө. Өнөөдөр улстөрчид бүгдээрээ л мөнгөтэй болчихсон хэрнээ өөрсдийгөө хөрөнгөгүй, ядуу, авлига авдаггүй гэж худлаа яриад яах юм бэ.

-Та өнөөгийн Монголын улс төрийн байдлыг дүгнэж хэлээч....
-Ард түмнээ хулхиддаг, замбараагүй, ядуусын сэтгэхүйгээр тоглож тэднийг худалдаж авч хамаг байдгийг нь цөлөмдөг ийм л улс төрийн байдал харагдаж байна. Үүнийг нуух хэрэггүй.

-Яавал улс төр шинэчлэгдэх вэ?
-МАХН, АН-ыг сонгуулиар дэмжихгүй байх ёстой. Улс төрийн шинэ залуу үеийг дэмжээд гаргачихвал улс төр шинэчлэгдэнэ.

-С.Баярыг ерөнхий сайд Засгийн газартаа ажиллахыг урьвал та орох уу?
-Яагаад орохгүй гэж. Нэгэнт л улс орноо хөгжүүлнэ гэж улс төрд орсон болохоор нэг өдөр ч гэсэн засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж жаахан ч гэсэн юм хийе гэж бодож байна. Түүнээс биш "сайд" болъё, машин уная гэсэн бодол надад алга.

-Та аль салбарыг удирдвал илүү ихийг бүтээж чадна гэж бодож байгаа вэ?
-"Үйлдвэр худалдааны яам"-аа аваад нилээн цэгцэлж зоригтой шийдвэр гаргаж, түргэн өөрчлөх хэрэгтэй байна.

-С.Баярын Засгийн газар үлдсэн хэдхэн сард үүргээ хэр биелүүлнэ гэж та бодож байна?
-С.Баяр бол өндөр мэдлэг, боловсролтой, хариуцлагатай зохион байгуулалт сайтай хүн учраас шийдэмгий байж дорвитой зүйл хийнэ гэж бодож байна.

-М.Энхболдын Засгийн газар хэр ажилласан гэж та боддог вэ. Лав л таны үйл ажиллагааг дэмжээгүй юм шиг санагдсан?
-М.Энхболд бол Засгийн газартаа "Эв нэгдлийн засгийн газар" гэсэн сүржин мөртөө даржин нэр зүүж яамдуудын үйл ажиллагааг гартаа авснаар бусдыг ямар ч ажил хийлгэдэггүй хүн байсан. Ийм байдлаараа миний үйл ажиллагааг ч дэмжиж, итгэл өгч байгаагүй.

-МАХН, АН гэсэн хоёр том улс төрийн хүчний тухайд та ямар бодолтой явдаг вэ?
-Энэ хоёр нам үеэ өнгөрөөчихжээ. Одоо тэтгэвэртээ гарвал дээр биз дээ.

-Монголд болохгүй бүтэхгүй юм их байна шүү дээ. Гэтэл яагаад зах зухаас нь өөрчилж эхлэхгүй байгаа юм бэ?
-Аргагүй шүү дээ. Төсвөөс нь эхэлье л дээ. 2005, 2006 оны төсвийн тодотголоо бүгдийг нь Хятадын эдийн засгийг дэмжээд зарчихлаа шүү дээ. Гэтэл Хятад руу зэс гаргаж олсон хэдийнхээ нэг хэсгийг нь бензин, нөгөө хэсгийг нь өргөн хэрэглээний бараа болгоод буцаагаад Хятадад өгчихөж байна. Бараа үйлдвэрлэхээсээ зарах нь хэцүү. Бид Хятадын энэ хэцүү байдлыг шийдээд миллиард хоёр зуун сая долларыг зүгээр л цацаад хаячихаж байна. Үнийн өсөлтөөр орж ирсэн мөнгөөр орчин үеийн үйлдвэр бариад залуучуудаа 1000 долларын цалинтай болгочихвол улс хөгжинө.

-Манай улсын хөгжил хэт удаан байгаа гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү?
-Хөгжил удаанаас удаан байгаа. Дээдэс, доодгүй хариуцлагагүй, бэлэнчилдэг сэтгэлгээ, ажил хийх дургүй байгаа шалтгаануудыг нь арилгахгүй байгаад монгол хүн өөрөө буруутай.

-Та сая ажил хийх дургүй гэлээ. Энэ байдал цалин хөлстэй холбоотой юу?
-Өнөөдөр 1000 долларын цалинтай том үйлдвэр барьчихвал манай залуучууд очерлоно. Манайд ийм нөхцөл бүрдээгүй болохоор бүгдээрээ солонгос, америк гарч 1000 доллар олохын төлөө очерлож байна шүү дээ.

-Ингэж юмны үнэ юмны үнэ өсөж байгаа нь үнийн хөөрөгдөл үү, эсвэл жам ёсны өсөлт юм уу?
-Хөөрөгдөл ч, жам ёсны өсөлт ч биш. Хятадын төр үйлдвэрээ санхүүжүүлдэг байснаа болиод аж ахуйн тооцоонд шилжсэн. 2008 он гэхэд эдийн засгаа чөлөөлнө, либералчилна гэж амлалт үүрэг авсан учраас үнээ ингэж чөлөөлж байна. Тиймээс Хятадын барааны л үнэ огцом нэмэгдэж байгаа. 2008 онд Хятадад амьдралын өртөг гурав дахин нэмэгдэнэ. Үүнийг дагаад л манайд бүх барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой.

-Манай улс яагаад хөгжихгүй байна гэж та бодож байна?
-Дэндүү цөөхөн хүн ам, дэндүү олон шйидвэр гаргадаггүй дарга нарын УИХ, ерөнхийлөгч, ерөнхий сайд орон тоог бий болгочихсон манай төрийн тогтолцоонд буруу байна. Гадныхныг хараад байхад Ерөнхийлөгчийн засаглалтай орнууд хөгжиж, парламентийн засаглалтай орнууд дампуурч байгаа жишээ олон байна.

-Тэгэхээр та ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг байх нь ээ?
-Ерөнхийлөгчийн засаглалд шилжих хэрэгтэй.

-2.5 сая хүнийг ядуу байлгана гэдэг нэг бодлын ичмээр юм шиг. Гэтэл ичихгүй хүмүүс бас байдаг бололтой. Яавал монголчууд хангалуун амьдралтай болгох вэ?
-Бүсээ чангал, бүгдээрээ мөнгөө үйлдвэр болгох хэрэгтэй. Өндөр технологитэй дэлхийн зах зээлд нийцсэн үйлдвэрүүд олныг бий болгож чадвал монголчууд бид хангалуун амьдарна.

-Ажилгүйдэл ядуурлыг та юутай холбож тайлбарлах вэ?
-Улс төрийн намууд, улс төрчдөд улс орноо хөгжүүлэх хөтөлбөр байхгүй байна. Тэд зөвхөн хэрэглээний хөтөлбөртэй. Түүгээрээ татвар төлөгчдийн мөнгийг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж зарж үрж хувааж авч байна шүү дээ.

-Зарим хүмүүс мах гурилны үнэ нэмэгдэх нь зөв. Хэт хямд үнэтэй байгаагаас малчид, тариаланчдын амьдрал дээшлэхгүй байна гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Малчид нэг үеэ бодвол маш их орлоготой болж байгаа. Зөвхөн ноолуураа 35 доллараар, махаа гэхэд 2000-3000 төгрөгөөр зарж байна шүү дээ. Хүн амын 10-15 хувь нь л мал дагаж амьдарч байна. Бусад нь яах юм бэ өлсөж үхэх юм уу?

-Махны үнийг яаж тогтвортой барих вэ?
-Манайд худалдаа дэндүү замбараагүй байгаа. Хөгжилтэй оронд хэн дуртай нь худалдаа хийдэггүй шүү дээ. Бөөний худалдаачид нь импортоо, жижиглэн худалдаачид нь жижиглэн худалдаагаа л хийдэг. Манайх худалдааны ийм зохион байгуулалтад оруулах ёстой. Тэгсэн цагт махны үнийг багасгана. Махны үнийг тогтвортой барихын тулд үйлдвэрийн аргаар бэлдсэн махан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж борлуулдаг тогтолцоо руу шилжих хэрэгтэй.

-Хятад ажилчид ихээр орж ирж байгаа нь манай улсын ажилгүйдлийг нэмэгдүүлж байгаа юм биш үү. Төр засаг яагаад үүнд анхаарлаа хандуулахгүй байна вэ?
-Хятадууд цалин голохгүйгээр манайд ажиллаж байгаа нь монголчуудыг эрхшээлдээ оруулах гэсэн төрийн бодлоготой нь холбоотой. Нэмээд хэлэхэд манайд монгол хүнийг дэмжсэн төрийн бодлого ерөөсөө алга байна.

-Та сайд байхдаа гадаадад зүгээр хадгалагдаж байгаа мөнгийг оруулж ирнэ гэж ярьдаг байсан. Хэн таны энэ санаачлагад садаа болсон бэ?
-Би УИХ-д олон санаа оруулсан даанч хүлээн зөвшөөрөөгүй. Тухайлбал: Архидан согтууралт, архины үйлдвэр, архины борлуулалтын эсрэг хатуу хуультай болъё. Тэгэхгүй бол аймаг, хотын төвүүдээр архи ууж хоног өдрүүдийг өнгөрөөж байгаа, залуучууд олон байна. Бид энэ залуусыг засч, хүмүүжүүлэхгүй юм бол нэг үе тэр чигээрээ өнгөрнө шүү дээ.

-Бид яагаад ядуу амьдарч байгаа юм бэ?
-Бид өөрсдөө юу ч үйлдвэрлэхгүй байгаа юм чинь аргагүй шүү дээ. Наад зах нь гэхэд хүнсний ногооныхоо аравхан хувийг л монголчууд өөрсдөө тариалж байна шүү дээ. Үлдсэн 90 хувийг гаднаас авч байгаа нөхцөлд манайд хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхгүй яахав дээ. Социализмийн үед бол бүх аймаг, хотуудад хүнсний үйлдвэрлэл байсан. Түүнийг сэргээх хэрэгтэй.

-Та 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?
-Манай намын удирдах зөвлөл хурлаар асуудал шийдэгдэнэ.

-Буянгийн Жаргалсайхан гэж яг юу хүсэж мөрөөдөж явдаг хүн бэ?
-Улс орноо эрчимтэй хөгжүүлэхийг хүсч, зорьж яваа хүн. Би хорин жилийн өмнө талх 500 төгрөг, бензин 1000 төгрөг болно гэдгийг хэлж байсан. Одоо дахин хэлье. Ойрын нэг жилд талх 1000 төгрөг, бензин 2000 төгрөг болох болно.

-Одоо хоёулаа энгийн зүйл рүү яриагаа хандуулья. Хайрын тухай бодлоосоо хуваалцахгүй юу?
-Хайр гэдэг бие биенээ хүндлэх, бие биендээ итгэх итгэл юм.

-Хайр, дурлал хоёрыг тусдаа гэж ойлгодог уу?
-Дурлахгүйгээр хүнийг хайрлана гэж байхгүй. Тиймээс хайрын эхний явц нь дурлал. Харин явцын дунд тэр хүний бүхий л сайхан чанаруудыг өөртөө шингээж авснаараа хайрладаг.

-Хайртай бол хартай гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү?
-Хайрлана гэдэг хардаад, зодолдохыг хэлэхгүй. Хайрлана гэдэг харамлахыг, харамлана гэдэг бие биенийхээ итгэлийг алдахгүй байхыг хэлж байгаа юм. Тиймээс хардалт гэр бүлийн хоёрын аль алинаас нь шалтгаална.

-Сайхан эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Цэвэрч нямбай, харьцааны соёлтой, бусдыг хүндэлдэг, өөрийгөө зөв авч яваа хүнийг л сайхан эмэгтэй гэнэ.

-Таны хамгийн дотны зөвлөгч хэн бэ?
-Хүний хамгийн дотны зөвлөгч амьдрал.

-Та амралтаа яаж өнгөрүүлдэг вэ?
-Хүн амралтаа яаж ч өнгөрөөж болно. Амарч байна гээд дусал залгуулаад, хонины мах чанаж идээд, дээшээ хараад хэвтэхийг хэлэхгүй. Амралт гэдэг бол ажиллахыг хэлнэ.

-Найранд бол гурван дуутай биз дээ?
-Найранд очиж, дуулах дургүй.

-Гурван дугараа тогтоочихно биз дээ?
-Гурван хундагыг бол бүр ч хэрэглэдэггүй дээ. Зүгээр л амсдаг.

-Хань чинь заяаны хань мөн үү?
-Миний хань бодож явсан заяаны минь эмэгтэй мөн.

-Залуучуудад хандаад сэтгэлийн үгээ хэлэхгүй юу?
-Өөрийгөө боловсруулахын тулд ихийг мэд, сайхан амьдрахын төлөө сэтгэ, бод, зүтгэ. Амьдрал хэцүү тусмаа амттай байдаг юм. Хүн зовлон, жаргал дундуур явж байж аз жаргалтай сайхан амьдардаг юм. Гэхдээ залуус маань амьдралд бодитой хандах хэрэгтэй. Мөнгө олно гэдэг хялбархан зүйл биш. Нэг төгрөгийг ямар их хөлс өртөгтэй бий болгох вэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол мөнгөтэй болохгүй.

-"Хань" сонины уншигчдад хандаад...
-"Хань" сонин "Яаж аз жаргалтай амьдрах вэ" гэсэн булантай болох хэрэгтэй. Түүндээ амьдралын сайн сайхан зүйлийг бичиж залуучуудад сургамж хайрлан тэдний хүмүүжүүжилд дэм болох хэрэгтэй.

-Танд баярлалаа.
Ярилцсан Э.Цолмонбаяр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан