gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТҮҮХЭН ЗУРАГ: 100 жилийн тэртээх “Монгол орон, Монголчууд”-тай танилцуулах үзэсгэлэнгээс

Э.Оргил
Түүхэн зураг
2021-05-30
1176
Twitter logo
Э.Оргил
1176
Twitter logo
Түүхэн зураг
2021-05-30
ТҮҮХЭН ЗУРАГ: 100 жилийн тэртээх “Монгол орон, Монголчууд”-тай танилцуулах үзэсгэлэнгээс Гоёлын хувцастай монгол эрэгтэйчүүд. Д.Э.Ухтомский. 1913 он

ХХ зууны эхэн үеийн Монгол орон, монголчуудын ахуй амьдрал, нүүдэл суудал, шашин шүтлэг, хувцас хэрэглэл зэргийг харуулсан түүхэн баримт, гэрэл зургуудаас бүтсэн “Монгол орон, Монголчууд” цувралын долоо дахь номын танилцуулга, номд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн  өчигдөр /2021.05.29/ “Монгол арт галерей”-д нээлтээ хийлээ. ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоотой  /ОУМСХ/ хамтран дэлгэж буй “Монгол орон, Монголчууд” нэртэй энэхүү үзэсгэлэн зургаадугаар сарын 4-нийг хүртэл нээлттэй байх юм.

Оросын угсаатны зүйч Дий Эспирович Ухтомскийн тэргүүлсэн экспедицийнхэн 1913 онд Умард Монголоор аялжээ. Тэрхүү аялал, судалгааны үеэр буулгасан гэрэл зургууд нь өдгөө Оросын Угсаатны зүйн музейн сан хөмрөгт хадгалагддаг аж. “Монгол орон, Монголчууд” цувралын долоо дахь ботид Д.Э.Ухтомский удирдан явуулсан экспедицийнхний хальснаа буулгасан гэрэл зургуудаас Монгол оронд өрнөсөн үйл явдал, газар орон, жирийн монголчуудын аж байдлыг үзүүлсэн ховор сонин 220 зургийг сонгон оруулжээ.

Тагттай өндөр довжоо бүхий европ хийцийн байшин. Их хүрээ. Гэрэл зургийг  П.А.Смелов. 1913 он.

Гэрэл зураг, уламжлалт соёл, эх түүхээ сонирхогчдод хүрч буй долоо дахь боть нь 100 гаруй жил тэртээх хуучин Монголыг тольдох сонирхолтой эх сурвалж болж байна.

Өнөөдрийн үзэсгэлэн болон “Монгол орон, Монголчууд” цуврал номын талаар ОУМСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Академич С.Чулуун, Олон улсын Монгол судлалын холбооноос “Монгол орон- Монголчууд” цуврал номыг 2014 оноос эхлэн эрхлэн гаргаж байна. Энэ бол 100 гаруй жилийн өмнө Монгол орноор явсан гадаадын аялагч, жуулчид, эрдэмтэн судлаачдын авч, өөрийн улсынхаа архив болон номын сан, музейд үлдээсэн гэрэл зургуудыг эрж хайх, тухайн улсын эрдэмтэдтэй хамтран судлах, хэвлэн нийтлэх зорилготой төсөл юм. Төслийн хүрээнд 2014 оноос эхлэн “Монгол орон, Монголчууд” нэртэй цуврал долоон боть хэвлэгдэж, энэ удаа дөрөв дэх үзэсгэлэнгээ гаргаж байна.

Богд хааны түшмэд албаны хувцастайгаа. Их хүрээ. Гэрэл зургийг П.А.Смелов. 1913 он.

Долоон боть цаашид арван боть болно. Эдгээр бүтээлд урьд өмнө нийтлэгдээгүй 4000 орчим гэрэл зургууд Монголын түүхийн судалгааны эргэлтэд орж байна. Тухайлбал, Монголчуудын өдөр тутмын ахуй амьдрал, антропологи, сүм хийдүүд, түүхэн үйл явдлууд, түүхэн зүтгэлтнүүд гэх мэтээр олон талаас нь судлах боломжийг энэхүү ховор гэрэл зургийн цуврал олгож буй юм. “Монгол орон, Монголчууд” гэрэл зургийн цувралууд гэрэл зургийн хамгийн том түүхэн эх сурвалж, мэдээллийн сан бий болж буйгаараа онцлогтой. Бид цаашид ч дэлхийн өнцөг булан бүрд хадгалагдаж буй Монгол орны өв соёлын дурсгалуудыг эрэн хайж, өв соёлоо хүндэтгэн дээдлэгч олон түмэндээ хүргэх болно. 

Амарбаясгалант хийдийн хүрээн доторх эсгий гэр. Ивэн голын хөндий. Гэрэл зургийг Д.Э.Ухтомский. 1913 он.

-Өнөөдрийн үзэсгэлэнд хэчнээн гэрэл зургийг дэлгэж байна вэ?
-Өнөөдрийн үзэсгэлэнд долоо дахь ботид орсон 300 орчим зургаас түүхэн гол гол үйл явдлуудыг харуулах 80-аад зургийг дэлгэн үзүүлж байна. Жишээлбэл, урьд өмнө дэлгэж байгаагүй, өөр судлаачид ч аваагүй зургуудын нэг нь Амарбаясгалант хийдийн Майдар эргэх ёслолыг цувралаар авсан зургууд байна.

Тухайн үеийн нийслэл хүрээнд байсан монгол захын дүр байдлыг илтгэх сонирхолтой зургууд, нийслэл хүрээнд ямар барилга байшингуудын зургаас хаана байрлаж байсан, ямар бүтэц зохион байгуулалттай байсныг харж болох түүхэн үйл явдлуудыг тодруулах бололцоотой гэрэл зургуудыг бид Монголдоо анх удаа Оросын Угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран дэлгэж байна гэлээ. 
Амарбаясгалант хийдийн гол сүм. Их хүрээ. 1913 он.

Гоёлын хувцастай хоёр монгол эмэгтэй хүүхдийн хамт. Хүрээ. Зурагчин Д.Э.Ухтомский. 1913 он. Гоёлын хувцастай хоёр монгол эмэгтэй хүүхдийн хамт. Хүрээ. Зурагчин Д.Э.Ухтомский. 1913 он.

Эхнэр нөхөр хоёр. 1913 он. Эхнэр нөхөр хоёр. 1913 он.

Хээр талд суугаа өдөр тутмын хувцастай хоёр монгол эр. Зурагчин Д.Э.Ухтомский. 1913 он. Хээр талд суугаа өдөр тутмын хувцастай хоёр монгол эр. Зурагчин Д.Э.Ухтомский. 1913 он.

Баян монгол эр гадагш гарах гэж буй байдал. Зарц хазаараас хөтөлжээ. Зурагчин П.А.Смелов. 1913 он. Баян монгол эр гадагш гарах гэж буй байдал. Зарц хазаараас хөтөлжээ. Зурагчин П.А.Смелов. 1913 он.

Их хүрээн дэх албан яам болон харуулын шовгор. Зургийг Д.Э.Ухтомский. 1913 он. Их хүрээн дэх албан яам болон харуулын шовгор. Зургийг Д.Э.Ухтомский. 1913 он.

Чинээлэг монгол айлын гэр доторх байдал. Зургийг П.А.Смелов. 1913 он. Чинээлэг монгол айлын гэр доторх байдал. Зургийг П.А.Смелов. 1913 он.

Хүрээнээс өмнө зүгт 2 км газарт буй Богд хааны дүүгийн ордон. /Богд хааны ордны дэргэд/ Зургийг Д.Э.Ухтомский. 1913 он. Хүрээнээс өмнө зүгт 2 км газарт буй Богд хааны дүүгийн ордон. /Богд хааны ордны дэргэд/ Зургийг Д.Э.Ухтомский. 1913 он.

Уран дархан хятад эр ба хоёр монгол эр. 1913 он. Уран дархан хятад эр ба хоёр монгол эр. 1913 он.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан