gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ерөнхийлөгч ямар эрх мэдэл хэрэгжүүлдэг вэ?

Д.Лутбаяр
Сонгогчдын боловсролд
2021-05-29
20
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  09 цаг 11 минут
2021.05.29

Сонгогчдод зориулан 2021-2027 он хүртэлх зургаан жилийн хугацаанд нэг удаа сонгогдон ажиллах Ерөнхийлөгч чухам ямар эрх зүйн орчинд, ямар эрх мэдэл хэрэгжүүлж ажиллах талаар мэдээлэл өгөх зорилготой хэлэлцүүлэг болж байна.

Ерөнхийлөгч зөвхөн бэлэг тэмдэг төдий албан тушаалтан уу, эсвэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд болоод улс төрийн хүчний тэнцвэрийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг институт үү?

2021 онд сонгогдон ажиллах Ерөнхийлөгчийн хэрэгжүүлэх эрх үүрэг 2019 онд Үндсэн хуульд туссан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд  нэлээд өөрчлөгдсөн бөгөөд эдгээр өөрчлөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлаас Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэн батлахаар ажиллаж байгаа билээ.

Удахгүй болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг угтан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг харьцуулан тунгааж, сурталчилгааны уулзалтуудад оролцон мэргэн сонголт хийхээр хичээн буй сонгогчдод зориулан 2021-2027 он хүртэл зургаан жилийн хугацаанд нэг удаа сонгогдон ажиллах Ерөнхийлөгч чухам ямар эрх зүйн орчинд ямар эрх мэдэл хэрэгжүүлж ажиллах талаар мэдээлэл өгөх зорилготой энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийн зочид:

  • МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн профессор, Хууль зүйн доктор О. Мөнхсайхан
  • МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн ахлах багш, судлаач Э. Гэрэлт-Од
  • Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач Н.Соёлгэрэл нар оролцож байна.

Модератор: Сэтгүүлч О. Ариунбилэг ажиллаж байна.

Үндсэн хуульд Ерөнхийлөгч төрийн тэргүүн бөгөөд Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэж заасан. Олонх болсон нам 45 хоногийн дотор Засгийн газраа байгуулж чадахгүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах буюу зөвшилцөлд хүргэхэд оролцоно.

Мөн Ерөнхийлөгч намын харьяаллаар татгалзана. Энэ нь эв нэгдлийг сахин хамгаалж буй нэг илэрхийлэл юм. 

Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Засгийн газар, шүүх, Ерөнхийлөгч багтдаг. Энэ зөвлөлийг  Ерөнхийлөгч тэргүүлнэ гэж бий. Энэ нь хуралдааныг тэргүүлнэ л гэсэн үг болохоос аюулгүй байдлыг дангаараа хангах тухай биш юм. Үндэсний аюулгүй байдлыг Засгийн газар хангана. Зөвхөн Ерөнхий сайдын боловсруулж оруулсан асуудлыг зөвлөл хэлэлцэх учиртай. 

Манай улсын хувьд Ерөнхийлөгч өөрөө шийдвэр гаргаж, гүйцэтгэх үүрэг гүйцэтгэхээсээ илүүтэйгээр өөр субъектүүдийн гаргасан шийдвэрийг ёсчлох чиг үүрэгтэй.

БИД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ЮУ ХҮЛЭЭХ ВЭ?

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрүүдийг харахад Засгийн газрын гүйцэтгэх ажлыг хийнэ гэж амлаад байна. Ерөнхийлөгчөөс юу шаардах боломжтойг иргэд мөн мэддэг байх нь чухал. Харин нэр дэвшигчид ард нийт ард түмэнд таалагдах гэхээсээ илүү парламентын үйл ажиллагаанд яаж дэмжлэг үзүүлэх тухай амлалт өгөх нь хуулийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтойг ойлгох ёстой. Энэ нь олон хүнд таалагдахын тулд амлалтын уралдаан мэт байж болохгүй. Аудитын ерөнхий газар нэр дэвшигчдийн амлалт санхүүгийн хувьд хэрэгжих боломжтой эсэхийг хянадаг ч үнэ цэн, үр нөлөө, хүрээг хэмжиж чадахгүй. 

Урьдчилсан санал авах тогтолцоог сайн бүрдүүлэх учиртай. Тухайлбал, танд сонгууль болохоос 14 хоногийн өмнө гэнэт асуудал гарлаа гэхэд урьдчилаад саналаа өгөх боломжийг бий болгох ёстой юм. Дэлхий даяар тархан суугаа 200-аад мянган иргэдээс 10 гаруй мянга нь бүртгүүлээд 4-5 мянга нь саналаа өгч байгаа нь ердөө 45 төлөөлөгчийн газар байгаатай холбоотой. Дипломат төлөөлөгчийн газрын тоог нэмэгдүүлэх шаардлагатай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан