Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчийг мэргэшүүлэх "Боловсролын сэтгэл судлал" сэдэвт 12 багц цагийн сургалтад хамрагдсан 23 сэтгэл зүйч өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа.
БШУЯ, БОАЖЯ болон Швейцарын хөгжлийн агентлагаас "Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төслийг хэрэгжүүлж буй. Энэ төслийн хүрээнд ЕБС-д ажиллах сэтгэл зүйчдийг сонгон шалгаруулах, сургуулийн сэтгэл зүйчээр мэргэшүүлэн сургах үйл ажиллагааг энэ оны зургадугаар сараас зохион байгуулжээ.
Боловсролын сэтгэл судлалын сургалтыг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 21 хоног онлайн, 14 хоног танхимаар, 14 хоног мэргэжлийн байгууллагад дадлагажуулах гэсэн хосолсон хэлбэрээр явуулсан байна. Сургалтад зорилтот зургаан аймаг, хоёр дүүргийн 30 сургууль болон лаборатори, олон улсын хөтөлбөртэй сургуулиудад ажиллах нийт 72 сэтгэл зүйч хамрагдаж "Сургуулийн сэтгэл зүйч"-ээр мэргэшиж буй аж. Үүнээс эхний 23 сэтгэл зүйч өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа.
БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир "Боловсрол шинжлэх ухааны сайдын зөвлөхөөр ахлуулсан ажлын хэсэг энэ оны гуравдугаар сараас эхлээд ЕБС-д сэтгэл зүйч ажиллуулах богино, дунд хугацааны төлөвлөлтийг хийж үйл ажиллагааг эхэлсэн. Энэ төлөвлөлтийн хүрээнд ерөнхий боловсролын 72 сургуульд сэтгэл зүйч ажиллуулах сонгон шалгаруулалтыг есдүгээр сарын 1-нд зарласан юм. Ингэхдээ сэтгэл зүйн чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн, дээд боловсролтой залуусыг сонгон шалгаруулж хүүхэд, өсвөр үе, сургуулийн сэтгэл зүйн чиглэлийн богино хугацааны сургалт хамруулсан. Мэргэших сургалтад оролцсон, эхний 30 сургуульд ажиллах хүмүүст үнэмлэх гардуулж байна. Өөрөөр хэлбэл албан ёсоор сургуулийн сэтгэл зүйчээр бэлтгэгдсэн мэргэжилтнүүд боловсролын салбарт орж ажиллахаар боллоо.
Богино хугацааны сургалтаар сургуулийн орчин нөхцөл, бага, өсвөр насныхны сэтгэл зүй гээд бүхий л чиглэлээр хүүхэдтэй ажиллах шаардлагатай мэргэжил ур чадварыг олгосон. Тиймээс Монгол Улсад анх удаа сургуулийн сэтгэл зүйчээр мэргэшсэн хүмүүс бэлтгэгдлээ гэсэн үг. Ингээд албан ёсоор мэргэшсэн 72 сэтгэл зүйч есдүгээр сарын 15-наас сургуулиудад ажиллаж эхэлнэ. Энэ хичээлийн жилд 105 гаруй сэтгэл зүйч ажиллах төлөвтэй байна" гэлээ.
Сурагчид сэтгэл зүйчид хандаж асуудлаа ярилцахад орчин нөхцөл чухал. Иймд төслийн хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагаас сэтгэл зүйчдийн ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж, ажлын байрны жишиг орчинг бий болгож сургуулиудад хүлээлгэн өгчээ.
Энэ талаар Швейцарын хөгжлийн агентлагаас дэд дарга Бенуа Мейэр-Биш "Удаан хугацааны зайны сургалт болон цар тахлын хязгаарлалт сурагчид төдийгүй эцэг эх, багш нарт сэтгэц, сэтгэл зүйн хувьд тодорхой ачаалал өгсөн. Энэ ачааллыг даван туулах, цаашид улам хүчтэй, ур чадвартай болоход туслахын тулд 30 сургуулийн сэтгэл зүйчийг бэлтгэх сургалтыг санхүүжүүлэн ажиллаж байна.
Сургуулийн орчинд сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд энгийн нэг өрөө байж болохгүй. Тухайлбал хүүхэдтэй харилцах орчин чимээгүй, нам гүм , тав тухтай байснаар хүүхэд өөрийгөө илэрхийлж чадна. Хүний нууц гэдэг маш чухал. Тиймээс төслийн зүгээс сурагч, багш нарын нууц мэдээллийг хадгалах тусгайлсан сейф, зөөлөн буйдан, компьютер зэрэг хэрэглэгдэхүүн, тоног, төхөөрөмж гардуулан өгч байна" гэв.
Энэ үеэр нийт 12 багц цагийн сургалтад хамрагдан үнэмлэхээ гардан авч ажлаа эхлэх болсон зарим сэтгэл зүйчийн сэтгэгдлийг сонслоо.
Нийслэлийн 122 дугаар сургуулийн сэтгэл зүйч Б.Чингүүн "Би МУИС-ийг сэтгэл судлаач мэргэжлээр 2020 онд төгссөн. Анх удаа боловсролын сэтгэл зүйч мэргэжлээр ажиллах гэж байна. Миний хувьд сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө, сургалтад төвлөрөн ажиллахаар зорьж байгаа. Мөн сэтгэл зүйн мэдлэг, боловсролыг багш, сурагчдад түгээхийг хүсэж байна.
Нийслэлийн 122 дугаар сургуулийн хувьд хотын захад байрладаг. Тэр утгаараа амьжиргааны төвшин хангалтгүй байх нь элбэг. Үүнээс үүдэн эцэг, эх хүүхдээ үл хайхрах, бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөх, хараа хяналт сул, өсвөр насны хүүхдийн эрсдэлт зан үйл байж болзошгүй гэж таамаглаад байгаа. Энэ бүхэнд хүүхдээ судлаад ажиллана. Мөн цар тахлын улмаас дасан зохицох, хичээлийн хоцрогдлоос эхлээд хүүхдийн сэтгэл зүй хямрах нөхцөл байдал үүсэж болзошгүй. Тиймээс хүүхдийн нөхцөл байдлын судалгаа авч үнэлж, оношилно. Оношилсны дагуу багш, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгнө. Сэтгэл зүйчийн хувьд хийх ажил их байгаа.
Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн сэтгэл зүйч Б.Маралгоо "Би 2020 онд МУИС-ийг сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн. "Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төслийн хүрээнд зохион байгуулж буй боловсролын сэтгэл зүйч мэргэшүүлэх сургалт болон дадлагаа амжилттай дуусгалаа.
Уг сургалтын хүрээнд сурагчдын танин мэдэхүйн хөгжил, бие бялдар, бусадтай нийцэрхэг буюу харилцааны чадвар, сургуульд бэлэн байдлын үнэлгээ, мэргэжил сонголт гэх мэт оношилгооны аргуудыг практикт хэрэгжүүлэх талаар суралцсан. Мөн , эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт хүүхдийн нас сэтгэхүйн онцлогоос хамааран тэдэнтэй хэрхэн харилцах, сургах тал дээр сэтгэл зүйн боловсрол олгоно.
Миний хувьд ажлаа эхлээд хамгийн түрүүнд сургуулийн энэ жилийн төлөвлөгөө, зорилго, зорилттой танилцан өөрийн ажлын төлөвлөгөөг уялдуулан гаргаж багш ажилчдад танилцуулна" гэв.
Боловсролын сэтгэл зүйчид энэ хичээлийн жилийн хугацаанд манлайлагч багшийн удирдлага дор үйл ажиллагаагаа зохион байгуулж, хамтран ажиллах юм байна.