“Ногоон титэм аналитикс” тохирлын үнэлгээний итгэмжлэгдсэн байгууллагын баталгаажуулалтын шинжээч Г.Хишигжаргалтай ярилцлаа.
-Сайн байна уу. Юуны түрүүнд манай уншигчдад тохирлын үнэлгээний талаар ерөнхий мэдээлэл өгөөч?
-Сайн байцгаана уу. Тухайн үйлчилгээ, бүтээгдэхүүн, менежментийн тогтолцоо нь шаардлагатай стандартыг бүрэн хангаж байгаа гэдгийг нотлох баримт бичгийг олгох үйл ажиллагааг тохирлын үнэлгээ гэдэг. Энэ талаар 2017 онд шинэчлэн баталсан Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай хуульд заасан байдаг.
-Бүтээгдэхүүнд баталгаа олгох нь түгээмэл. Харин үйлчилгээг баталгаажуулдаг талаар мэдээлэл ховор байдаг.
-Тийм ээ. Үйлчилгээний баталгаажуулалт хийдэг газрууд цөөн. Улаанбаатар хотод нийтийн тээвэр, авто засварын үйлчилгээнд л баталгаажуулалт хийдэг бусад үйлчилгээний салбарт одоогоор байхгүй гэж хэлэхэд хилстэхгүй.
Олон улсад үйлчилгээний газрын орчин, танхимдаа ямар хөгжим, ямар дууг, хэр давтамжтай тавих нь хүртэл стандарттай байдаг
-Аливаа үйлчилгээний байгууллагад тохирлын үнэлгээ, гэрчилгээ олгох хүртэл үйл явц хэрхэн өрнөдөг бол?
-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбараар жишээ татахад бид хамгийн түрүүнд ерөнхий шаардлага болох MNS 4946:2019 стандартыг хангасан эсэх хүрээнд барилга байгууламжаас нь эхлээд хэрэглэгчийн гарт хоол хүрэх хүртэлх үйлчилгээнд хэрэгжүүлэх ёстой бүхий л шаардлагуудыг үзэж баримтжуулах ажил явагддаг.
Ерөнхийдөө энэ салбарынхан хоол үйлдвэрлэл талдаа илүү их анхаарсан бөгөөд үйлчилгээний хэсэг, үзүүлж буй үйлчилгээ нь дутагдалтай байх нь элбэг. Жишээлбэл, Захиалга авснаас хойш хэдэн минутын дараа хоол бэлэн болох нь тодорхойгүй, захиалсан хоолны порц, хачир зэрэг нь хоолны цэсээс ялгаатай, аяга таваг, хоолны хэрэгслийн угаалга, цэвэрлэгээ дутуу гэх мэт үйлчилгээний дутагдалтай талууд олон байдаг. Нөгөөтээгүүр олон улсад үйлчилгээний газрын орчин, танхимдаа ямар хөгжим, ямар дууг, хэр давтамжтай тавих нь хүртэл стандарттай байдаг. Гэтэл манай улсад энэ төрлийн стандарт одоогоор байхгүй.
Иймээс үйлдвэрлэл, үйлчилгээг хамтад нь анхаарч, энэ чиглэлийн стандартыг бий болгож олон улсын түвшинд нийцсэн ая тухтай үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлдэг болох шаардлагатай.
-Манай улсын үйлчилгээний байгууллагуудад түгээмэл ажиглагддаг сул тал нь юу вэ?
-Сүүлийн жилүүдэд үйлчилгээний соёл сайжирсан тал бий. Гэхдээ хангалттай түвшинд биш. Үйлчилгээний байгууллагууд нэн түрүүнд хүний нөөцөө үйлчилгээний соёлд бэлдэх, сургах хэрэгтэй санагддаг. Мөн хоол үйлчилгээний газрыг дурын нэг хүн ажиллуулдаг биш, энэ чиглэлээр мэргэшсэн, хүнсний салбарын онцлог, аюул эрсдэлийг ойлгодог, мэддэг хүн л салбарт хөл тавьсан нь дээр гэж боддог. Манайд зочид буудлаас бусад үйлчилгээний салбарт хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээний стандарт байдаггүй учраас хэрэглэгч, үйлчлүүлэгч өөрийнхөө хүссэн сэтгэл ханамжтай үйлчилгээг сонгон авахад төвөгтэй байдаг.
Үйлчилгээний байгууллагуудын бас нэг түгээмэл дутагдалтай зүйл нь ариун цэврийн өрөөний асуудал байдаг.
НИЙТ 45 САЛБАРЫН 241 БҮТЭЭГДЭХҮҮН, 16 ҮЙЛЧИЛГЭЭ, 11 ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭГ ХИЙЛГЭХ ШААРДЛАГАТАЙ
-Тохирлын гэрчилгээ нь МХЕГ-аас олгодог ажлын байрны дүгнэлтээс юугаараа ялгаатай вэ?
-МХЕГ бол хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх, тухайн үйл ажиллагааг тухайн объектод явуулж болно гэх дүгнэлт бичиж, зөвшөөрлийг олгодог.
Тохирлын гэрчилгээ нь тухайн байгууллага үйл ажиллагаагаа аюулгүй, наад захын стандартын шаардлагыг хангаж ажиллаж чадаж байгаагаа үнэлүүлж, баталгаажуулсан батламж баримт бичиг юм.
Энэ бол зөвхөн нэг тохирлын үнэлгээний шинжээчээс шалтгаалдаг ажил биш. Тухайн салбарын төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй Баталгаажуулалтын зөвлөл шинжээчийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж гэрчилгээ олгох шийдвэр гаргадаг.
-Ресторан ажиллуулдаг нэг иргэн танайхаас тохирлын үнэлгээ хийлгэхийг хүсвэл ямар алхам хийх хэрэгтэй вэ?
-Тухайн иргэн хамгийн түрүүнд тохирлын үнэлгээ хийлгэх хүсэлтээ гаргана. Ингээд иргэний ирүүлсэн бичиг баримтыг бид шалгана. Дараа нь манайхаас газар дээр нь очиж ажиллан, эхний шатны үнэлгээг хийж, шинжээчийн дүгнэлт гарч, баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар дэмжигдсэний үндсэн дээр тохирлын гэрчилгээгээ гардаж авдаг.

-Тохирлын үнэлгээг хийлгэх шаардлагатай салбаруудын талаар мэдээлэл өгөөч?
-Нийт 45 салбарын 241 бүтээгдэхүүн, 16 үйлчилгээ, 11 техникийн хяналтын үйлчилгээ бий.
-Тохирлын гэрчилгээ авснаар ямар давуу талтай вэ?
Тохирлын үнэлгээг хийлгэснээр тухайн байгууллагын нэр хүнд өснө. Өрсөлдөх чадвар нь дээшилнэ. Хэрэглэгчдийн итгэлийг хүлээх нэг үндэс болно. Хэрэглэгчид ч гэсэн өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ. Иймээс хэрэглэгчид энэ талын мэдлэг, мэдээлэлтэй байж үйлчлүүлж буй байгууллагаасаа тохирлын гэрчилгээ авсан эсэхийг тодруулж, цаашлаад тохирлын гэрчилгээтэй байгууллагуудаар үйлчлүүлдэг болох хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.