Чехэд 1966-2012 оныг хүртэл олон эмэгтэйг хүчээр мэс засалд оруулан, үргүй болгожээ.
Эдгээр эмэгтэйчүүдийн олонх нь цыган бөгөөд тэд шинэ хуулийн дагуу 300 мянган чех кроны нөхөн төлбөр авна. Энэ нь 12 мянган евротой тэнцэх юм.
Тэднийг улсын, хувийн эмнэлгүүдэд хүүхэд төрүүлэх гэж ирэхэд нь мэс засалд оруулдаг байжээ. Зарим эмэгтэй ийм мэс ажилбарт орсноо мэдэлгүй өнгөрдөг байв. Заримд нь хүч тулган, шахалт дарамт үзүүлэн, зөвшөөрөл авч, гарын үсэг зуруулдаг байжээ. Эсэргүүцвэл нийгмийн халамжийг зогсооно, хүүхдийг нь улсын асрамжид шилжүүлнэ хэмээн сүрдүүлдэг байсан аж. Цыгануудын дунд төрөлт өндөр байсан тул Чехийн эрх баригчид энэ бодлогыг хэрэгжүүлжээ.
2004 онд Европ дахь Цыган иргэдийн эрхийг хамгаалах байгууллага энэ судалгааг Чех даяар явуулжээ. Тэд олон мянган эмэгтэйн баримтыг цуглуулж, хүн амыг бууруулах бодлого өргөн хүрээнд хэрэгжсэнийг тогтоосон байна. Үүний дараа эмэгтэйчүүд шүүхэд хандаж эхлэхэд 2006 онд Чехийн Засгийн газар нөхөн төлбөр төлөх амлалт өгчээ.
2009 онд эрх баригчид тэдгээр эмэгтэйчүүдээс уучлал гуйсан. Одоогоор 400 эмэгтэйд үргүй болгох мэс засал хийсэн нь батлагдсан ч хууль хэрэгжиж эхэлснээр энэ тоо өснө гэж тооцоолжээ.
Ташрамд дурдахад олон мянган Перу эмэгтэйд мөн ижил төрлийн мэс засал хийж байжээ. 1996 онд тус улсын Ерөнхийлөгч Алберто Фужимори ядуурлыг бууруулахын тулд үргүйдэлд хүргэх мэс заслыг хийлгэсний улмаас 300 мянган эмэгтэй үүнд өртөж, хожим нөхөн төлбөр авчээ.
Эх сурвалж: BBC