gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт, Зүүнбаян-Хангийн төмөр замыг концессын гэрээгээр байгуулна

Б.Чимэг
Эдийн засаг
2021-08-16
77
Twitter logo
Б.Чимэг
77
Twitter logo
Эдийн засаг
2021-08-16
Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт, Зүүнбаян-Хангийн төмөр замыг концессын гэрээгээр байгуулна Та зураг дээр дарж, томруулан хараарай

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнгөрсөн лхагва гарагт төмөр замын салбарт хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулсан. Эдгээр нь Зүүн баян өртөөнөөс Ханги мандал чиглэлийн төмөр зам, Дорнод аймгийн Чойбалсан хот-Хөөт Бичигт буюу зүүн босоо чиглэлийн 237 км төмөр зам, Арц суурь-Шивээ хүрэн чиглэлийн, баруун босоо чиглэлийн 1280 км төмөр зам, Рашаант өртөө-Богд хаан төмөр зам юм.

Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд нийт 600-700 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай. Дотоод эх үүсвэрээс гадна ОХУ, Япон Улсаас зээл авна гэж салбарын сайд мэдэгдсэн. Тэгвэл Засгийн газар өнгөрсөн сард тогтоол гарган,  “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д өөрчлөлт оруулжээ. Энэ оны долдугаар сарын 20-ны өдрийн тогтоолд “Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д дор дурдсан агуулгатай 535, 536, 537 дугаар заалт тус тус нэмсүгэй” гэжээ. Хуулийн этгээд нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр өргөн царигийн (1520 мм) төмөр замыг дагалдах дэд бүтцийн хамт барьж, концессын гэрээнд заасан хугацаанд ашиглан гэрээний хугацаа дуусахад төрд үнэ төлбөргүй шилжүүлнэ. Зураг төсөл боловсруулах-барих- ашиглах-шилжүүлэх  нөхцөлтэй байх юм.

Төмөр замын төслүүд
53-5 Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр зам төсөл-193 км
53-6 Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам төсөл-222 км
53-7 Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам төсөл-280 км

Энэ тогтоолын 1-т заасан концессын төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Шадар сайд С.Амарсайхан, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөхт даалгасан байна.

Концессын тухай хуулийн 6.1.1 болон 10.1-т Төсвийн тухай хуулийн 33.2.9-т зааснаас бусад төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг батална гэжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан