Монголын даатгалын холбооны Гүйцэтгэх захирал Ж.Батжаргалтай даатгалын салбарын ач холбогдол, цахим шилжилтийн талаар ярилцлаа.
-Сайн байна уу. Манай уншигчдад Жолоочийн даатгалын тухай хуулийн талаар мэдээлэл өгөөч?
-Сайн байцгаана уу. Энэ хууль 2011 оны арваннэгдүгээр сард батлагдаж, 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн. Хуулийн зорилго нь зам тээврийн ослын улмаас иргэн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирч үлдэхгүй байх, хохирлыг санхүүжүүлэх тогтолцоог бий болгоход чиглэгдсэн. Дэлхийн ихэнх оронд энэ хэлбэрийн даатгал хөгжиж, тогтворжсон байдаг. Хуулийн хэрэгжилт сайн байгаа гэж бид дүгнэж байна. Мэдээж хуулийг сайжруулах, олон нийтийн эрхийг хангах чиглэлээр сайжруулах эерэг өөрчлөлтүүд бий. Эдгээр өөрчлөлтийг салбарын нийт оролцогчдын мэргэжлийн санал, дүгнэлтийн үндсэн дээр даатгуулагчийн эрхийг илүү сайн хангах чиглэлд хийх хэрэгтэй. Албан журмын анхны цогц хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдөр иргэд даатгалын ач холбогдлыг ойлгож, даатгалын тогтолцоогоор хохирлоо барагдуулж, санхүүгийн хүндрэлд орохгүй байх ухаалаг арга замыг сонгож сурсан байна.
ИРГЭДИЙГ ЗААВАЛ БИЕЧЛЭН ОЧУУЛАХ ШААРДЛАГАГҮЙГЭЭР ДААТГАЛЫН АСУУДЛЫГ НЬ ШИЙДЭЖ ӨГӨХИЙГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА
-Дэлхий нийтээр цахим шилжилтэд анхаарлаа хандуулж байна. Энэхүү нийгмийн өөрчлөлттэй холбоотой даатгалын салбарт ямар өөрчлөлт, шинэчлэлт өрнөж байгаа бол?
-Нэн тэргүүнд даатгалын компаниуд жолоочийн хариуцлагын албан журмын даатгал болон бусад иргэд рүү чиглэсэн даатгалын бүтээгдэхүүний гэрээг байгуулах болон, нөхөн төлбөрийг ч цахимаар шийддэг болсныг мэдэгдэх нь зүйтэй. Тухайлбал: Иргэдийн хэрэглээ өндөр фэйсбүүк чат, ухаалаг утасны аппликэйшн, веб хуудаснууд, утсаар холбогдох зэрэг бүхий л чиглэлээр даатгалын үйлчилгээг хүргэж, мөн нөхөн төлбөрийн материалыг хүлээж авч байна. Дэлхий даяар үүссэн цар тахлын нөхцөл байдлаас үүдэн “шинэ хэвийн байдал, гэр-эдийн засаг” хөгжиж эхэлсэн бөгөөд энэ өөрчлөлтөөс ч даатгалын салбар хоцрохгүй байхын тулд даатгалын гэрээ байгуулах, даатгалын гэрээний хугацаанд зөвлөгөө өгөх, нөхөн төлбөрийн шийдвэрлэлт хүртэлх бүхий л үйл ажиллагааг цахимжуулах шаардлага бий болсон. Иргэдийг заавал биечлэн очуулах шаардлагагүйгээр даатгалын асуудлыг нь шийдэж өгөхийг эрмэлзэж байна. Үүний нэг тодорхой жишээ гэвэл 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуусталх цар тахлаас үүдсэн хөл хорионы үед 17,245 тохиолдлын 14,3 тэрбум төгрөгийн хохирлыг зайнаас шийдвэрлэсэн байна.
Даатгалын компаниуд нөхөн төлбөрийн материал бүрэн зөв бол 2-6 цагт, зарим даатгалын компани 20 минутад нөхөн төлбөрийг олгох шийдлийг бий болгоод байна.
Тухайн иргэнд хэдэн метрийн цаанаас ослын зургийг дарах, ямар объектыг харуулах хэрэгтэй зэргийг зааварчилж өгнө. Ингээд зургуудад үндэслэн Замын хөдөлгөөний ямар дүрмийг зөрчсөнийг тайлбарлана. Иргэн буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эвдрэл гэмтлийн зургийг дарж, үнэлгээний байгууллагад илгээх юм. Улмаар зах зээлийн ханшаар гаргасан үнэлгээг хохирсон этгээдийн данс руу шилжүүлдэг.
-Хохирсон хүний данс руу нөхөн төлбөрийг шилжүүлэхэд ямар хугацаа шаарддаг вэ?
-Жолоочийн даатгалын хуулийн дагуу бол ажлын арав хоног, 30 хоногт гэсэн хугацаа байдаг. Хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол ажлын арав хоногт, эд материалын хохирол учирсан бол 30 хүртэлх хоногт багтаан шийдвэрлэхээр заасан. Харин амьдрал дээр даатгалын компаниуд нөхөн төлбөрийн материал бүрэн зөв бол 2-6 цагт, зарим даатгалын компани 20 минутад нөхөн төлбөрийг олгох шийдлийг бий болгоод байна.
2020 ОНД 17,3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛЫН 24890 ТОХИОЛДОЛД ОЛГОСОН БАЙНА
-Өнгөрсөн онд жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрт хэдэн төгрөгийг олгосон бол?
-Даатгалын салбарын нийт нөхөн төлбөрийн зардлын хэмжээ 2020 онд 59 тэрбум төгрөг байсан бөгөөд үүний 29,5% буюу 17,3 тэрбум төгрөгийг Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын 24890 тохиолдолд олгосон байна. Энэ нь нэг даатгуулагчид 695 мянган төгрөгийн дундаж нөхөн төлбөрийг олгосон гэсэн үг юм.
-Даатгалын талаарх ойлголт, мэдээлэл иргэдэд хэр сайн хүрч чадсан гэж та боддог вэ?
-Аливаа мэдлэг, ойлголтыг олж авахад тасралтгүй, тогтвортой урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үр дүнтэй байх болов уу. Түүнчлэн хэрэглэгчийн “хэрэглээний туршлага” чухал үр нөлөөтэй гэж үзэж байна. Эндээс дүгнэхэд сүүлийн гурван жилд давхардсан тоогоор 216 мянган иргэн, хуулийн этгээд даатгалын нөхөн төлбөр авсан. Даатгалын хувьд монголчууд бидний сэтгэлгээ амны билгээс ашдын билэг гэх мэтээр ирээдүйд учирч болох эрсдэлээс зугтах хандлагатай байдаг. Гэвч орчин цагт, нийгэм, эдийн засгийн орчны үзэгдлийн нөлөөгөөр тодорхойгүй байдал үүсэх, түүнээс үүдсэн хохирол түүний үр дагавар өргөн хэмжээнд үйлчилж байна.
Нийтлэг тохиолддог эрсдэлээ тооцоолж, даатгал хийлгэх нь таны болон өрхийн, аж ахуйн нэгжийн тогтвортой байдлыг хамгаалах, санхүүгийн хохирол учрахаас хамгаална
Зарим хүн даатгалын ач холбогдлыг ойлгож, амьдралынхаа нэг хэсэг болгосон байхад зарим нь даатгал хийлгэхээс илүүтэй гандан хийдэд очиж, ном уншуулахыг илүүд үздэг. Хийдэд очиж ном уншууллаа гээд гэнэтийн осол, хохирол учрахад бодит санхүүгийн хохирлыг төлөх нь юу л бол. Мэдээж сэтгэлийн итгэл үнэмшлийг үгүйсгэхгүй. Би ч бас шашин шүтдэг. Гэхдээ нийтлэг тохиолддог эрсдэлээ тооцоолж, даатгал хийлгэх нь таны болон өрхийн, аж ахуйн нэгжийн тогтвортой байдлыг хамгаалах, санхүүгийн хохирол учрахаас хамгаална гэдгийг зөвлөх гэсэн юм.
МОНГОЛ УЛСЫН ХУВЬД 30 ОРЧИМ ХУУЛЬД ЗААВАЛ ДААТГУУЛАХ ЭРСДЭЛ, ХАРИУЦЛАГЫН АСУУДЛЫГ ТУСГАСАН БАЙДАГ
-Даатгалын үйлчилгээ нь өрхийн болон албан байгууллага цаашлаад улс орны эдийн засгийн хөгжилд ч мөн чухал үүрэгтэй гэдэг.
-Тийм ээ. Би жишээгээр тайлбарлая. Монгол улсын хувьд элэг болон ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Зөвхөн элэгний хорт хавдраар жилд Монгол Улсад 4000 гаруй хүн цаг бусаар нас бардаг гэх судалгаа бий. Нас барж буй иргэдээс гэр бүлээ авч явдаг, өрхийн орлогын голлох эх үүсвэрийг бүрдүүлдэг гишүүн байсан бол энэ хэмжээгээр тухайн өрхийн амьжиргаа, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Тийм олон тохиолдол амьдралд учирч байна. Даатгалгүй, санхүүгийн боломжгүй бол юу болж байгааг бид бэлхнээ харж байна. Хандив тусламж, зээл авах, хөрөнгөө зарах гэх мэтээр иргэд санхүүгийн бэрхшээлийг давах гэж хичээж байна. Гэтэл эдгээр учирч болох эрсдэлээс үүдсэн санхүүгийн бэрхшээлийг даатгалын тогтолцоог ашиглан хямд зардлаар шийдэх бүрэн боломжтой. Сайн даатгалын гэрээ, донорын тусламжтайгаар ийм хүндрэлийг давж гарсан тохиолдлууд ч байдаг. Өнөөдөр нийтлэг ихэнх өрхүүд байрны зээл, цалингийн болон автомашины гэх мэт зээлтэй байна. Зээл авахад хамгийн түрүүнд тооцох эрсдэл бол зээлээ эргэн төлж чадахгүй байх, эрсдэл учрах вий гэдгийг тооцоолох шаардлагатай юм. Магадгүй тухайн иргэн эрүүл мэнд, гэнэтийн осол, зээлийн эрсдэл, ажилгүйдлээ даатгасан бол даатгалаас учирсан эрсдэлийнхээ хүрээнд нөхөн төлбөр авч, санхүүгийн хүндрэлээс гарах боломжтой. Энэ нь өрх гэрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад даатгал ямар чухал үүрэгтэй болохыг илэрхийлж байна. Нөгөөтээгүүр даатгал бол ядуурлаас аврах гарц гэж хэлж болно.
Даатгалын тогтолцоо нь ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ядууралд өртөхөөс сэргийлэх санхүүгийн тогтолцоо гэдгийг олон улсын байгууллагууд болон ихэнх улс орон зарлаж, төрөөс баримтлах бодлогын тэргүүлэх зорилгодоо тусгасан жишээ ч байна
Байгууллагын хувьд ч мөн адил бизнесийн болон өдөр тутмын үйл ажиллагааны эрсдэл, үйлдвэрлэлийн ослоос үүдсэн хүлээгдэж буй эрсдэлээ даатгалд шилжүүлж санхүүгийн тогтвортой байдлаа хамгаалах боломжууд байдаг. Төрийн зүгээс заавал даатгуулах эрсдэлүүдийг ч холбогдох салбарын хуулиудад тусгаж өгснөөр бусдын өмнө хүлээх санхүүгийн хариуцлагаас даатгалын гэрээний үнэлгээгээр чөлөөлөгддөг. Монгол улсын хувьд “Барилгын тухай хууль”, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль”, “Жолоочийн даатгалын тухай хууль”, “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль” зэрэг 30 орчим хуульд заавал даатгуулах эрсдэл, хариуцлагын асуудлыг тусгасан байдаг. Эдгээр хуульд тусгасан зохицуулалт нь гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага, эд хөрөнгө болон ажил олгогчийн зүгээс ажилтнаа гэнэтийн ослын даатгалд даатгуулах чиглэлээр тусгагдсан байна.
Даатгалын тогтолцоо нь ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ядууралд өртөхөөс сэргийлэх санхүүгийн тогтолцоо гэдгийг олон улсын байгууллагууд болон ихэнх улс орон зарлаж, төрөөс баримтлах бодлогын тэргүүлэх зорилгодоо тусгасан жишээ ч байна. Тухайлбал БНХАУ. Даатгалын тогтолцоог ашиглан тариаланчидтайгаа хамтран иж бүрэн хөдөө аж ахуй даатгалын системийг хөгжүүлэх, хот хөдөөгийн иргэдэд зориулсан тэтгэвэр болон эрүүл мэндийн нэгдсэн даатгалыг эрэлхийлэх, ажлын байрны аюулгүй байдлыг сайжруулахын тулд хариуцлагын даатгалыг хөгжүүлэх, инновацад суурилсан даатгалын үйлчилгээг сайжруулах, даатгалын сангийн хөрөнгийг үндэсний эдийн засагт дэмжлэг үзүүлэхүйц байдлаар хуваарилах зэргээр төр хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааг дэмжиж ажилласан байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.