Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Төв шуудангийн урд байрлах барилгын хашаа явган хүний зам хаасныг татуулах шаардлага хүргүүллээ.
Энэ талаар НГЗБА-ны Газрын ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Гал "Дахин төлөвлөлтийн хүрээнд хуучин барилгыг буулгаад шинээр барьж буй Улаанбаатар Пропертис компани түр хашаагаа эзэмшил газраасаа хэтрүүлж босгосон.
Барилгын хашаагаа томруулсан тул хашааг нь татуулах арга хэмжээ авч байна. Кадастрт орсон зургаасаа урагшаа 3 метр хэтэрсэн. Бид өмнө нь удаа дараа шаардлага хүргүүлж байсан" хэмээв.
Хот байгуулалт хөгжлийн газрын Барилгын чанар аюулгүй байдлын хяналтын хэлтсээс өнгөрсөн дөрөв болон зургаадугаар саруудад Улаанбаатар Пропертис компанид шаардлага хүргүүлж байжээ.
Тухайн үед барьсан хашаа нь стандартын шаардлага хангахгүй байсныг арилгуулсан ч хашаагаа сунгаж барьсан гэж Барилгын чанар аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга н.Тамир хэллээ.
Түүний хэлснээр сунгаж барьсан хашааг эргэн татуулах шаардлага хүргэх ба мөнгөн төлбөр болон зөрчлийн арга хэмжээг НМХГ-аас авах аж.
Уг газрыг 2018 онд Нийслэлийн засаг даргын захирамжаар "Ахан дүүс 61" СӨХ-д хариуцуулсан гэв.