Мөнгө үйлдвэрлэж чаддаг бол мөн сайхан аа. Харамсалтай нь мөнгө хэвлэх эрхтэй ганц байгууллага нь Төв банк. Тэнд ажилладаг хүмүүс ч дуртай үедээ, хүссэн хэмжээгээр мөнгө хэвлэж зах зээлийн эргэлтэд оруулахгүй. Маш сайн тооцоо, судалгаанд үндэслэж мөнгө хэвлэх эсэхийг шийдвэрлэнэ.
Мөнгийг их хэмжээгээр, тооцоо судалгаагүйгээр зах зээлд нийлүүлбэл хүмүүсийн худалдан авалт хийх хүсэл, сонирхол нэмэгдэнэ. Ингээд зах зээл дээр бэлэн байгаа бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтээс хэтэрсэн эрэлт, цаашлаад хомсдол үүсэж ч мэднэ. Нийлүүлэлтээс давсан эрэлт үүсвэл бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Үнэ өсвөл инфляцын түвшин нэмэгдэнэ.
Жилийн өмнө сая төгрөгөөр Iphone X загварын гар утас авч чадах байсан бол энэ жил 2 сая төгрөгөөр дээрх утсыг худалдаж авах хэрэгтэй болохыг инфляц гэж нэрлэнэ
Инфляц бол мөнгөний үнэ цэн буюу иргэдийн худалдан авах чадвар бууралт. Өөрөөр хэлбэл инфляц өсөөд л байвал мөнгөний үнэ цэн буураад л байна гэсэн үг. Жишээ нь би жилийн өмнө сая төгрөгөөр Iphone X загварын гар утас авч чадах байсан бол энэ жил 2 сая төгрөгөөр дээрх утсыг худалдаж авах хэрэгтэй болохыг инфляц гэж нэрлэнэ. Тэгэхээр инфляц гэгчийг хэрхэв ч өсгөж болохгүй нь.
Инфляц өссөнөөр иргэдийн амьдралын түвшин, хадгаламжийн түвшин буурах, цалин нэмэгдсэн ч жолоодлогогүй инфляцын улмаас иргэд хөдөлмөрлөх сонирхолгүй болох, бүтээмж үйлдвэрлэл буурах татвар нэмэгдэх хэрэглүүр болно. /Монголбанк/.
Хэрвээ барааны үнэ өсөж цалин орлого өсөхгүй байх юм бол хүмүүсийн худалдан авах чадвар муудаж цаашлаад ядуурал үүснэ. Иймд төв банк бидний худалдан авах чадварыг хамгаалж, үнийн замбараагүй өсөлтийг хязгаарлахыг хичээж ажилладаг.

Инфляцаас мөнгөний бодлого урган гарна. Мөнгөний бодлого бол вакцин гэж ойлгож болно. Вакцин биднийг олон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, өвчин үүсгэгчдийн эсрэг дархлааны тогтолцоо бий болгодог. Тэгвэл эдийн засгийн дархлаа бол Төв банкны мөнгөний бодлого юм.
Монгол банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "Инфляц хүн болгоны амьдралд хамаатай. Яагаад гэвэл инфляц бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлттэй шууд холбоотой учраас хүмүүсийн худалдан авах чадварт нөлөөлдөг. Эдийн засгийн хэллэгээрээ бол бодит орлогыг хэмждэг үзүүлэлт шүү дээ.
Иргэдийн хувьд инфляц нам тогтвортой байснаар халаасан дахь мөнгөний үнэ цэн нь алдагдахгүй гэсэн үг. Харин бизнес эрхлэгчдэд инфляцын тогтвортой байдал нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах анхдагч суурь нөхцөл. Мөнгөний бодлогын хамгийн гол зорилго нь инфляцын тогтвортой байдал. Тэгэхээр мөнгөний бодлого бол бизнес эрхэлж байгаа хүн, худалдан авалт хийж байгаа өрх гээд хүн болгонд хамаатай асуудал" гэв.
2022 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ БАНКНУУДЫН IPO
Үндсэн сэдэвтээ оръё. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл"-ийг УИХ-аар хэлэлцүүлэхээр энэ оны есдүгээр сарын 27-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.
Монголбанкнаас ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлого үндсэндээ цар тахлын хүндрэлийг даван туулах, сорилт хүндрэлийн үед санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчин болон дэд бүтцийг тасралтгүй хөгжүүлэх, түүнчлэн тэгш бус байдал, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлуудад анхаарал хандуулжээ. Мөн банкнуудын IPO 2022 оны эдийн засаг, санхүүгийн зах зээлд нөлөөлөх томоохон үйл явдал байх нь.
Монгол банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:

Энэ жилийн Мөнгөний бодлогын төсөлд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтарч хэрэгжүүлэх долоон зорилтыг тусгасан.
1. Эдийн засгийн өсөлт
2. Уул уурхайн бус экспортын асуудал
3. ФАТФ-ын асуудал
4. Орон сууцны ипотекийн зээлийн асуудал
5.Зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилттэй холбоотой, үүнийг эрчимжүүлэх тухай асуудал
6. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал
7. Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын төлөвлөгөөтэй холбоотой асуудал.
ЭДИЙН ЗАСАГТ БАГАХАН ЦОЧРОЛ ҮҮСЭХЭД ЯДУУРЛЫН ТҮВШИН РҮҮ "УНАХ" ӨРХ ОЛОН
Эхэнд нь эдийн засгийн сэргэлтийг дэмжих, өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цар тахалтай холбоотой хүндрэлийг даван туулах асуудлыг хөндөж байгаа. Эдийн засгийн өсөлт бол тооны тухай асуудал биш гэдгийг "Ковид-19" халдварын үеийн хямрал маш тодорхой харуулж байгаа. Цар тахал нийгмийн эмзэг бүлгийнхэнд илүүтэй хүндрэл дагуулж, хэд хэдэн сувгаар нөлөөлж байна.
Нэгдүгээрт, хүний хөгжлийн индекс, өрсөлдөх чадвар төдийлөн сайн байж чадахгүй байна. Хоёрдугаарт эрүүл мэнд боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлага байна гэж харж байгаа. Энгийн жишээ хэлэхэд бүх өрх интернет худалдаж аваад хүүхдээ цахим хичээлд хамруулж чадахгүй байна.
Өрх бүр интернет худалдаж аваад хүүхдээ цахим хичээлд хамруулж чадахгүй байна
Ядуурлын түвшин 2010 онд 38.8 хувь буюу ойролцоогоор 10 хүн тутмын 4 нь ядуу байсан бол 2018 оны байдлаар ядуурлын түвшин 28.4 хувь буюу ойролцоогоор дөрвөн хүн тутмын нэг нь ядуу болж ядуурлын түвшин буурчээ.
Гэсэн хэдий ч хүн амын 15 орчим хувь нь ядуурлын шугамын ойролцоо байгаа буюу ядууралд өртөх эрсдэлтэй байна. Эдгээр иргэн эдийн засаг, эрүүл мэнд, уур амьсгал зэрэгт сөрөг өөрчлөлт ороход ядууралд өртөх хамгийн өндөр эрсдэлтэй.
Өөрөөр хэлбэл эдийн засагт багахан цочрол үүсэхэд ядуурлын түвшин рүү "унах" өрх олон байна. Иймд иргэдийн эдийн засгийн оролцоог дэмжих, орлого хэрэглээг хамгаалах зэрэг нь цар тахлын үед чухал ач холбогдолтой болж байна.
УУЛ УУРХАЙН БУС ЭКСПОРТЫН БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛНА
Мөн манай улсын уул уурхайн бус салбар, түүний өсөлт хөгжил бусад улс орнуудтай өрсөлдөх чадвар харьцангуй муу байгаа учраас санхүүгийн зах зээл дээр тусгал нь гарч ирж байгаа.
Сүүлийн жилүүдэд манай орны уул уурхайн экспортын хэмжээ нэмэгдэж бараа, үйлчилгээний нийт экспортын 80 орчим хувийг дангаар бүрдүүлж байгаа бол уул уурхайн бус барааны экспортын жин мэдэгдэхүйц буурч арав орчим хувьтай байна. Эдийн засаг уул уурхайн экспорт, эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнээс хэт хамааралтай болж байна.
Иймд уул уурхайн бус экспортын бизнесийн орчныг сайжруулах, зээлийн хүүг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулах чиглэлээр бусад бодлого боловсруулагч, зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна" гэв.
ТООН ДОТОРХ ҮСЭГ "УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ"
Тоон доторх үсэг адил 2022 оны Мөнгөний бодлогын төсөлд тусгасан өөр нэг онцлох асуудал нь уур амьсгалын өөрчлөлт. Энэ талаар Б.Баярдаваа захирал "Энэ жилийн мөнгөний бодлогын төсөлд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой зорилтыг тусгаж өгсөн. Монголбанк судалгааны байгууллагынхаа хувьд хэд хэдэн зүйлд анхаарал хандуулахаас өөр аргагүй гэж үзсэн.
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор эдийн засгийн зардлууд гарч эхэлсэн
1950 оноос хойш дэлхийн ДНБ 15 дахин өссөн. Үүнтэй зэрэгцээд биологийн төрөл зүйл 68 хувиар буурсан судалгаа бий. Нөгөө талд нь дэлхийн дулаарлын асуудал бий. Аж үйлдвэрийн өмнөх үетэй харьцуулбал дэлхийн дундаж температур нэг градусаар дулаарсан байна. Гэтэл Монголд сүүлийн үед дулаарлын хэмжээ 2 дахин нэмэгджээ.
Мөн хур тунадас багассан, гамшигт үзэгдлийн тоо гурав дахин ихэссэн. Тиймээс Монгол орны уур амьсгалын өөрчлөлт аль хэдийн анхаарал хандуулахгүй бол болохгүй болсон. Үүнтэй холбоотой эдийн засгийн зардлууд ч гарч эхэлсэн. Тухайлбал хөдөө аж ахуйн салбарт ган, зуд нөлөөлж байна.
Тиймээс төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 онд баримтлах үндсэн чиглэл нь "Ковид-19" халдварын хүндрэлээс гаргах ногоон-хүртээмжтэй сэргэлтийг дэмжсэн бүтцийн өөрчлөлтийн эхлэлийг тавихаар зорьж байна. Эдгээр асуудлууд нь цар тахлын дараах сэргэлтийн бодлоготой уялдаж, дэлхий нийтээр анхаарал хандуулж байгааг онцлох нь зүйтэй" гэж ярилаа.
ИНФЛЯЦЫГ БУУРУУЛЖ 6.9 ХУВЬД ХҮРГЭХ ХҮЛЭЭЛТ ХЭВЭЭР

Инфляц энэ оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 9.1 хувьд хүрч нэмэгдээд байна. Цар тахлын үед нийлүүлэлтийн эсвэл ачаа барааны тээврийн шалтгаанаар зарим бараа бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэж буй ч мөнгөний бодлогын хариу үйлдлийн тохируулгаар ирэх оны 4 дүгээр улирлын дундаж инфляц 6.9 хувь байх хүлээлт бий аж.
Шатахуун, мах, сайжруулсан түлшний үнэ нийт инфляцын 45 хувийг бүрдүүлж байна
Үнийн өсөлтөд нэг талаас эдийн засгийн сэргэлт нөлөөлж байгаа хэдий ч дийлэнх хэсгийг суурь үеийн нөлөө, нэг удаагийн буюу нийлүүлэлтийн шинжтэй болон гадаад хүчин зүйл гэж Төв банкнаас тайлбарлав.
Жишээ нь, хэрэглээний сагсны 19 хувийг бүрдүүлдэг шатахуун, мах, сайжруулсан түлшний үнэ нийт инфляцын 45 хувийг бүрдүүлж байна.
Тодруулбал:
1. Махны үнэ зургадугаар сард улирлын хандлагаас давж өссөн
2. Хилийн боомтууд дээрх ачаалалтай холбоотойгоор импортын барааны үнэ өмнөх төсөөллөөс өндөр гарсан
3. Шатахууны үнэ долдугаар сард төрлөөсөө хамааран 200-600 төгрөгөөр нэмэгдэж, үүнтэй холбоотой шатахууны үнийн дам нөлөө бусад бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж байгаа зэрэг нь голчлон нөлөөлжээ /Монгол банкны мэдээлэл сэтгүүл/
Ийнхүү богино хугацаанд инфляц суурь үеийн болон гадаад, дотоод нэг удаагийн шинжтэй нөлөөгөөр нэмэгдээд байгаа хэдий ч 2022 оны сүүлийн хагасаас инфляц тогтворжихоор байгаа аж.
Гэхдээ богино хугацаанд дэлхийн эдийн засгийн сэргэлт, олон улсын нийлүүлэлтийн сүлжээ, логистикийн сааталтай холбоотойгоор гадаад инфляц болон дэлхийн зах зээл дээрх хүнс, шатахууны үнэ хүлээлтээс давж өсөх, дотоод зах зээл дээр нийлүүлэлтийн шалтгаанаар үнэ огцом өсөх тохиолдолд, хүлээлтээс давсан инфляцыг үүсгэж болзошгүй гэнэ.