Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу интерактив хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ.
Энэ удаад бид та бүхэнд интерактив хичээлийн шинэ контент буюу 5-р ангийн "Хүн ба Нийгэм: Хүмүүс хэрхэн харилцдаг вэ?" хичээлийг санал болгож байна.
Тус хичээлээр хүмүүс хоорондоо хэрхэн харилцдаг, тэр дундаа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хэрхэн харилцах ёстой талаарх анхан шатны мэдэгдэхүүнийг хүүхдэд заах болно.
Жишээ нь, танил хүмүүс, найз нартайгаа өдөр бүр мэндлэх хэрэгтэй ба сайхан мэндлэх нь сайхан харилцааны эхлэл гэдгийг хүүхдэд энгийн, ойлгомжтой байдлаар заажээ. Түүнчлэн сайхан харилцаанд тусч, эелдэг, бусдыг сонсож, баяр гунигийг нь хуваалцаж чаддах байх нь чухал. Бусдыг шоолж, найз нөхдөө гомдоож болохгүй. Эелдэг найрсаг харилцааг эрхэмлэж, анги хамт олны ажилд идэвхтэй оролцож байхыг ойлгуулах юм.

"Хүн ба Нийгэм: Хүмүүс хэрхэн харилцдаг вэ?" интерактив жишиг хичээлийг хийх бол ЭНД дарна уу.
Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байгаа билээ.
Энэхүү хамтарсан хөтөлбөр нь Нидерландын Вант Улс, Данийн вант Улс, Швейцарын Холбооны Улс, Норвегийн Вант Улс, Шведийн Вант Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Шинэ Зеланд Улс, Хорватын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Исланд Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Словак Улс, Камбожийн Вант Улсын Засгийн газруудаас НҮБ-ын Хариу арга хэмжээ, Нөхөн сэргээх санд оруулсан хандивын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн болно.
Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох интерактив хичээлүүдийг econtent.edu.mn сайтад байршуулсан бөгөөд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, хамтдаа хийгээрэй. Сонирхуулахад, боловсролын тэгш хүртээмжийг бий болгох үүднээс интерактив хичээлүүдийг монгол хэлнээс гадна казах, тува, дохионы хэлийн сонголттойгоор бэлтгэн хүргэж байна.
Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой.