gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“ГОЁ КОНВЕНЦ”-ийн талаар бид юу мэдэх вэ?

Нийгэм
2021-01-20
83
Twitter logo

Та доорх 3 тохиолдлыг ялгаварлан гадуурхалт гэж үзэх үү?

●  Охин хүүхэд учир гэрээ цэвэрлэж, дүүгээ асарч, аав ээждээ туслах ёстой,

● Эмэгтэйчүүдийг ажилд орохдоо жирэмсэн болохгүй гэсэн амлалт өгөхийг шаардах,

●Тэргэнцэртэй, урьд нь төрж байсан эмэгтэйг чамд нэг л хүүхэд хангалттай гээд жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэхийг тулгах

Яалт ч үгүй ялгаварлан гадуурхалт мөнөөсөө мөн. Яагаад гэж үү? Тэгвэл эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалт гэж юу юм бол оо?

Юун түрүүнд аливаа ялгаварлан гадуурхалтын тодорхойлолтыг мэдэхгүй байлаа ч бидний зүрх сэтгэл түүнийг илүү мэдэрч байдаг.

●      Байх ёсгүй газраа байгаа мэт санагдвал;

●     Хүн гэж тооцогдохгүй байгаа мэт мэдрэмж төрвөл;

●  Чиний эрхэм чанарыг, хүний эрхийг хүндэтгэхгүй байгаа хандлага байвал тэнд ялгаварлан гадуурхалт оршиж байнаа гэж мэдэрч болно. Энэ нь хүмүүсийн болон байгууллага, улс орны хууль, тогтоомж янз бүрийн байдлаар илэрч болно.

Дээрх мэдрэмж муухай бас шударга бус тийм биз дээ?

Хүний эрх, эрхэм чанартай холбоотой асуудлыг хуулиар хамгаалж, олон улсын хүний эрхийн байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталгаажуулж Улс орнуудын Засгийн газарт үүрэг болгон өгдөг баримт бичгийг хамгийн энгийндээ “Конвенц” гэж нэрлэдэг. Тэгвэл эмэгтэйчүүд бидний эрхийг хамгаалахаар 1979 онд НҮБ-аас “Эмэгтэйчүүдийн Ялгаварлан Гадуурхалтын Бүх Хэлбэрийг Устгах Тухай  НҮБ-ын конвенц” гээч чухам урт нэртэй баримт бичгийг баталжээ. Энэ бол 1948 оноос эхтэй эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хөдөлгөөний олон улсын бахдам амжилт ч гэж нэрлэж болохоор үйл явдал билээ.

Энэ конвенцийг тогтоод уншвал их гоё.

Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд хүйс/жендэрийн шинжээр нь ИЛТ ЯЛГААТАЙ хандах; эмэгтэйчүүдийн эрхийг сулруулах эсвэл үгүйсгэх нөлөө бүхий аливаа үйлдэл, эс үйлдлийг ялгаварлан гадуурхалт гэнээ гэж тодорхойлж. Гэхдээ энэ тодорхойлолтын зөвхөн нэг хэсэг нь. Эмэгтэйчүүдийн эрх шууд л зөрчигдөхөөс гадна аажмаар дараах ялгаварлан гадуурхагдах ойлголтоор явагддаг ба Хязгаарлалт, Сулруулах, Үгүйсгэх гэсэн ойлголтыг агуулдаг аж.

Хязгаарлалт: Эмэгтэйчүүдийн хүний эрх, эрх чөлөөгөө эдлэх, хэрэглэх, хүлээн зөвшөөрүүлэх явдлыг эрэгтэйчүүдтэй харьцуулахад илүүтэй хязгаарлах

Сулруулах: Эмэгтэйчүүдийн эрх чөлөөгөө эдлэх, хэрэглэх, хүлээн зөвшөөрүүлэх явдлыг хязгаарлах,

Үгүйсгэх: Эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг бүрэн үгүйсгэх, эрх, эрх чөлөөгөө эдлэх, хэрэглэх боломжгүй болгох явдал бол Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалт гэж тодорхойлж өгчээ.

Бид хаана төрсөн хэдэн настай эмэгтэй гэдгээсээ үл хамааран Яагаад заавал ийм байх ёстой юм бэ? Яагаад эмэгтэй гэхээрээ л ийм байдаг юм бэ? гэсэн асуулт танд хэр зэрэг их ирдэг үү?

Хүний эрхийг төр хамгаалдаг гэж мэднэ биз дээ, тэгвэл хамгаалахын тулд яаж зөрчигдөөд байгааг мэдэх ёстой болно, тэгвэл бид эрх маань зөрчигдөөд байгааг шийдвэрлэх ёстой хүмүүс нь сонстол дуугарч чаддаг болов уу? Энэ конвенц эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг устгах, тэгш эрхийг тогтоох үүрэг хариуцлагыг төрд оноосон.

Танд энэ конвенцийн гоё зүйл нь хаанаа байгаа юм бэ? гэсэн асуулт төрж байна уу? Ялгаварлан гадуурхалт бол заяамал биш бид нийгмээсээ бүтээдэг учир бидний амсдаг, амсаж буй доромжлогдсон мэт хандлага шийдвэрлэгдэх боломжтой гэдэг хонгилын цаадах гэрэл байгаад “гоё нь” оршоод байгаа юм. Гэхдээ бид “эрхээ мэдэж, дуугарч чадвал л...” шүү дээ.

Бидний хүйс дээр тулгуурласан шударга бус харилцаа, хандлага гэр бүлийн орчноос даваад тодорхой байгууллагын шийдвэрт тусаад байвал, туссан ч энэ нөхцөл байдлаа сайжруулж өөрчлөхгүй байвал Монгол улс энэ конвенцийг даган орсон үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг. Бидний эрх зөрчигдөөд, үгүйсгэгдээд, хязгаарлагдаад байвал түүний дэргэдүүр дуугүй өнгөрч яавч болохгүй. Чамд тохиолдож байгаа асуудал өөр нэг охин эсвэл эмэгтэйд бас л тохиолдох учраас бид асуудлыг зүгээр л орхисноор тэр асуудал даамжирна уу гэхээс шийдвэрлэгдэхгүй.

Охин болж төрснөөрөө, хүүхэд төрүүлснээрээ, нөхөртэй болсноороо, хөгжлийн бэрхшээлтэй учраас, малчин эмэгтэй учраас хийх үйлдэл, явах газраа хянуулж, хэн нэгэн хүнээс зөвшөөрөл авч, бусдаас дутуу мэт мэдрэмжтэй тулгардаг, тулгарч байгаа бол “СОЛОНГОН ЯРИА” цахим сургалт-хэлэлцүүлэг оролцоорой. Энэ сургалт хэлэлцүүлгийг Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “ГҮНЖ” төв, Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо хамтран МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ, Монголын Эмэгтэйчүүдийн Сангийн дэмжлэгтэйгээр 2021 оны 1 сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулна..

Хэлэлцүүлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан