gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.16
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цар тахлын хуулиар цагдаа нарт албадлагын арга хэмжээ авах нэмэлт эрх олгоогүй

Д.Азжаргал
Нийгэм
2021-02-11
1072
Twitter logo

Нээлттэй нийгэм форумаас "Цагдаагийн байгууллага, алба хаагч “бүх нийтийн бэлэн байдал”-ын үед мөрдөж ажиллах хууль, дүрэм, журмын хэрэгжиж буй байдал" судалгааг хийжээ. 

Судалгаанаас гаргасан дүгнэлтээс: Хөл хорио, хорио цээрийн дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдал, хатуу хөл хорио, хязгаарлалтын дэглэм, бүх нийтийн хөл хорио гэх мэт олон үг хэллэг, ойлголт цаг үеийн шаардлагаар хэрэглэгдэж байгаагийн зэрэгцээ эрх бүхий албан тушаалтны шийдвэрүүдэд “хөл хорио”, “хорио цээрийн дэглэм”, “хязгаарлалтын дэглэм” зэрэг хуульчилсан үг хэллэг, нэр томьёог буруу хэрэглэж байна.

Цар тахлын хуульд:

  • халдвараас урьдчилан сэргийлж хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нөхцөл байдал,
  • хэрэгцээ шаардлагад нийцсэн хориглосон, х
  • язгаарласан хэм хэмжээг тодорхой зааж өгөөгүй;
  • эрх бүхий албан тушаалтнаас гаргаж буй хориглосон,
  • дэг горим тогтоосон нийтэд үйлчлэх шийдвэр (засаг даргын захирамж) нь тодорхой бус;
  • уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах арга, зам болсон “хязгаарлалтын дэглэм” тогтоох журмыг батлан гаргахаар хуульчилсан боловч тэдгээр журам батлагдаж гараагүй байна.

Үр дүнд нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед иргэд ямар эрх нь, хэдий хугацаанд, хэрхэн хязгаарлагдсан талаар үнэн бодитой мэдээлэл авч чадахгүй байх, мөн амьдралын зайлшгүй хүндэтгэн үзэх шаардлагаас үүдсэн зорчих хөдөлгөөнөө хийх боломжгүй болсон мэт төөрөгдөлд орох, хохирох нөхцөлд хүргэж байна. Эдгээр нөхцөл байдлууд нь цагдаагийн байгууллага, алба хаагчийн хууль сахиулах ажиллагааг тодорхойгүй болгохын зэрэгцээ иргэд, цагдаагийн алба хаагчдын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж байна.

Санал асуулгад оролцогчдын

  • 63.6 хувь нь ЗГ, УОК-оос гаргасан шийдвэрийг иргэд дагаж мөрдөхгүй байна,
  • 30.8 хувь нь ЗГ, УОК-оос гаргасан шийдвэр нь иргэдийн амьдралын зайлшгүй хэрэгцээ, хувь хүний хүндэтгэн үзэх тохиолдлыг зохицуулж чадахгүй хүндрэл учруулж байна,
  • 40.8 хувь нь иргэдийн харьцаа хандлага тааруу, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байна,
  • 64.5 хувь нь иргэд хэл амаар доромжилж цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж байна,
  • 54.1 хувь нь (2 хүн тутмын 1 нь) амарч байгаа хугацаагаа өөрийн гэр бүлдээ зарцуулж чадахгүй байна гэж тус тус хариулсан нь дээр дурдсан дүгнэлтийг баталгаажуулахын зэрэгцээ цагдааиргэдийн харьцаа сайнгүй байгааг харуулж байна.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБА ХААГЧИЙН ЦАР ТАХЛЫН ҮЕД НИЙГМИЙН ДЭГ ЖУРМЫГ САХИУЛАХ АЖЛЫГ ТОДОРХОЙ БУС БОЛГОЖ БАЙНА

Мөн

  • ариутгал халдваргүйжүүлэлтийг хүн ам суурьшиж нягтарсан газар, барилга байгууламжид хийх,
  • коронавирусээр халдварласан, өвчилсөн хүний орчинд хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоох ариутгал хийх,
  • хавьтагчийг олж тогтоох, шинжилгээ авах, тусгаарлах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх,
  • төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг богино болон удаан хугацаагаар хаах зэрэг төрийн албадлагын шинжтэй олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Ялангуяа уг вирусын халдварын тархалтыг зогсооход бүх нийтийн хөдөлгөөнд тавих хязгаарлалтыг ихэнх улс орон өөр өөрсдийн нийгэм, эдийн засгийн байдал, улс төр, эрх зүйн тогтолцоо, нийгмийн сэтгэл зүй, соёл иргэншил, төрийн байгууллагын үйл ажиллагааны туршлага зэрэг онцлогтоо тохируулан авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, БНСУ “COVID-19” цар тахал тархахад онц байдал зарлаж, бүх нийтийг хамарсан хөдөлгөөний хязгаарлалт тогтоогоогүй.

Судалгаагааар цар тахалтай тэмцэх чиглэлээр гарсан хууль, эрх зүйн актыг судлах, хэрэгжилтэд хэсэгчлэн дүн шинжилгээ хийж харьцуулсан аж.

Иргэн цагдаагийн алба хаагчийн хооронд маргаан үүсээд зогсохгүй хүний эрх ноцтой зөрчигдөж, хохирч байгаа тохиолдлууд гарсан.

Цагдаагийн байгууллага нь нийгэмд хууль тогтоомжийг сахиулж, шаардлагатай үед албадан сахиулах онцгой эрхтэй, нөгөө талаар иргэдтэй нүүр тулж харьцах шаардлагатай субъектийн нэг тул цагдааг хууль, эрхийн актын “чанар шалгагчтай” зүйрлэн ойлгож болно.

Коронавируст (COVID-19) цар тахлын үед Цагдаагийн байгууллага, алба хаагч хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бусад үүргийг хэрэгжүүлэх, алба хаагчийн аюулгүй байдал, халдвараас хамгаалах зэрэг олон чухал асуудал байх ч тэдгээр нь тус бүрдээ нарийвчилсан судалгаа, эргэцүүлэл шаардаж байна.

Улс орон бүрийн цагдаагийн байгууллагад тэдгээр сорилт нь зарим тохиолдолд шийдвэр гаргахад мухардах нөхцөл байдалд хүргэж, ажлын хэт их ачаалал, халдварын хамгийн өндөр эрсдэл бүхий ажлын байрны онцлогоос шалтгаалан алдаж бас өвдөж болохгүй гэсэн иргэн хүний болон тангараг өргөсөн цагдаагийн алба хаагчийн хувьд үүрэх сэтгэл зүйн дарамтаар илэрч байна.

Судалгааны баг

  • “Цар тахалтай тэмцэх ажилд манай улс ямар хууль эрх зүйн актыг голлон мөрдөж байна вэ?”,
  • “Цагдаагийн байгууллага, алба хаагч цар тахалтай тэмцэх ажилд ямар үүрэгтэй оролцож байна вэ?”,
  • “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед цагдаагийн алба хаагч хуульд зааснаас гадна нэмэлт эрх эдлэх үү?”,
  • “Алба хаагчдын ажлын ачаалал хэр их байна, үүрэг гүйцэтгэхэд энэ нь нөлөөлж байна уу?”,
  • “Иргэдийн зарим эрхийг хязгаарлаж буй “хөл хорио”, “хорио цээрийн дэглэм”, “хязгаарлалтын дэглэм” гэж юу вэ, ямар хуулиар уг харилцааг зохицуулж байна вэ?”

зэрэг асуултад хариулт олохын тулд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд дүн шинжилгээ хийжээ. 

ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБА ХААГЧИЙН ОРОЛЦОО, ҮЙЛ АЖИЛЛАГАА

Улсын Их Хурал (УИХ) шинээр Коронавируст халдвар (КОВИД - 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 оны 4 дүгээр сард батлан гаргасан. Уг хууль батлагдсантай холбогдуулан

  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг тус тус баталсан.

Эдгээрээс гадна эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас 358 зүйл, заалт бүхий 67 эрх зүйн актыг гаргажээ. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг нэг, УИХ-ын тогтоол тав, Засгийн газрын тогтоол гучин найм байна.

Дээр дурдсан 358 зүйл, заалтыг ангилбал:

1. Эдийн засаг, хөрөнгө санхүү, шаардлагатай тоног төхөөрөмж шийдэх тухай – 90;
2. Дүрэм, журам, эрх зүйн акт батлан гаргахтай холбоотой – 15;
3. Бэлэн байдлын зэрэг тогтоох, хугацаа сунгах, бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын талаар – 109;
4. Аливаа үйл ажиллагааг хориглосон, хязгаарласан, зөвшөөрсөн тухай – 86 заалт тус тус байна. Цар тахалтай тэмцэх чиглэлээр шинээр батлагдан гарсан хууль, эрх зүйн актуудаас цагдаагийн байгууллага, алба хаагчийн хууль сахиулах үйл ажиллагаанд хамааралтай хэсэгт судалгаашинжилгээ хийж үзэхэд ЦЕГ-ын даргад нэр зааж үүрэг болгосон зүйл заалт 11, цагдаагийн байгууллага, алба хаагчийн хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд хяналт тавих, хэв журам сахиулахад хамаарал бүхий зүйл заалт 37 байна.

Цагдаагийн байгууллага нь цар тахалтай тэмцэхтэй холбоотой дээр дурдсан шинэ эрх зүйн орчинд нийгмийн дэг журмыг сахиулахын зэрэгцээ бусад хууль тогтоомжоор хариуцуулсан үүргийг Цагдаагийн албаны тухай хууль (ЦАтХ)-аар олгогдсон эрх хэмжээний хүрээнд биелүүлэн ажиллаж байна. Мөн Улсын онцгой комисс (УОК) цар тахлын үед 35 удаа хуралдаж, хурлын тэмдэглэлээр салбар байгууллагын дарга нарт 417 зүйл, заалтын хүрээнд үүрэг чиглэл өгч, 3 албан даалгавар явуулжээ.

Ямар эрх зүйн актыг үндэслэн иргэдийн хувийн тээврийн хэрэгслээрээ хөдөлгөөнд оролцох эрхийг хориглож, цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын авто замын аль чиглэл, хэсгийг мөн ямар эрх зүйн актаар хаасан нь тодорхойгүй байна. 

Энэ нь нэг талаас УОК-ын идэвхтэй үйл ажиллагааг илэрхийлж байгаа боловч хурлын тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг нь цагдаагийн байгууллагын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхийг идэвхжүүлсэн, зарим асуудлыг анхааруулсан, хариуцлагатай байхыг шаардсан, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг даалгасан зэрэг удирдлага, зохион байгуулалтын шинжтэй гэдгийг дурдах нь зүйтэй.

Улсын Их Хурал 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг (Цар тахлын хууль гэх) батлан гаргаж мөрдүүлж байна.

Энэ хууль батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, 2021 оны 7 дугаар сарын 1-нийг дуустал үйлчлэх хугацаатай.

Хуульд цар тахлын үед хүний эрхийг хангах талаар болон ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг зарчмуудыг тодорхой хуульчилсан нь сайшаалтай.

Уг хуулиар зохих байгууллага, албан тушаалтанд тодорхой журам, зааврыг батлан гаргах эрх олгосон байна.14 Тус хуулийн дагуу батлан гаргах журам, заавар нь цар тахлын үеийн харилцааг зохицуулах шаардлага хангахуйц, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актын шаардлагыг хангасан байх ёстой.

Цар тахлын хуулийн зорилгод “...хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх...” харилцааг зохицуулахад оршино гэж заасан боловч энэ талаар хуульд нарийвчлан журамласан зохицуулалт байхгүй байна. Харин хуулийн 15 зүйл, заалтад журам батлан гаргах эрхийг зохих албан тушаалтанд шилжүүлэн олгосон байх бөгөөд үүнээс цагдаагийн байгууллага хариуцан гаргах 1 журам байна. Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13-т “Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журмыг Цагдаагийн төв байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана” гэж заасны дагуу энэ журам батлагдан гарчээ.

Харин бусад 14 журам батлагдсан эсэх нь тодорхойгүй байна. Цар тахалтай тэмцэх хууль нь хэрхэн хэрэгжих процессын заалтгүй, мөн хуулиар батлан гаргахыг заасан журмууд нь бүрэн гүйцэд батлагдаагүй нь цагдаагийн байгууллагаас цар тахлын үед энэ хуулийг хэрэгжүүлэн сахиулах ажиллагааг ойлгомжтой, ил тод болгоход саад учруулж байна. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед иргэдийн ямар эрх хязгаарлагдаж байгаа нь тодорхойгүй байна. Нөгөө талаас, цагдаагийн алба хаагчийн гүйцэтгэх үүрэг тодорхой бус үлдсэн.

Үүнээс улбаалан

  • цагдаагийн алба хаагч хязгаарлалтын дэглэм сахиулах үед шийдвэр гаргаж чадахгүй мухардалд хүрэх,
  • буруу шийдвэр гаргах,
  • журам тодорхой бус байдлаас үүдэн иргэдэд буруу шаардлага тавих,
  • үр дүн, ач холбогдол багатай эргүүлийн чиглэл, маршрут ихээр гаргаж цагдаагийн алба хаагчийн ажлын ачааллыг нэмэгдүүлж алба хаагч бухимдах, иргэдэд зүй бус үг хэллэг, өнгө аясаар шаардлага тавьж харилцааны маргаан, зөрчил үүсгэх зэрэг сөрөг үр дагавар үүсэж байна.

Судалгааны ажлын хүрээнд санал асуулгад оролцогчдын 328 буюу 30.8 хувь нь Засгийн газар (ЗГ), онцгой комиссоос гаргасан шийдвэр иргэдийн амьдралын зайлшгүй хэрэгцээг зохицуулж чадахгүй хүндрэл учруулж байгаа бөгөөд үүнээс шалтгаалан алба хаагчаас тавьсан шаардлагыг иргэд биелүүлэхгүй байна гэж;

Мөн санал асуулгын явцад

“... Хөдөлгөөн хязгаарласнаа ойлгомжтой болгож, хэвлэл мэдээллээр цацаач ээ, иргэд ямар ч мэдээлэлгүй байна,

…Явган эргүүл одоо юу хийхээ сайн мэдэхгүй байна, …

Автобусны буудал дээр цагдаа хэчнээн шаардлага тавьж зай хоорондыг сахиулж байгаа хэдий ч автобусанд ороод дэглэм алдагдаж байна,

...Байгууллагууд уялдаа холбоо байхгүй, ЗГ холбогдох газраас гаргаж байгаа тогтоол шийдвэрүүд тодорхойгүй бөөрөнхий,

...Бэрхшээлтэй асуудал шийдвэр л байна. Бусдаар үүрэг гүйцэтгэх хэвийн...” гэх зэргээр саналаа илэрхийлсэн нь Гамшгаас хамгаалах тухай болон Цар тахалтай тэмцэх хуулийн процессын заалт дутагдалтай, хуулиар эрх шилжүүлэн авсан эрх бүхий этгээд нь батлан гаргавал зохих журмуудыг гаргаагүй байгаа нь цагдаагийн байгууллага, алба хаагчийн цар тахлын үед нийгмийн дэг журмыг сахиулах ажлыг тодорхой бус болгож байна.

Түүнчлэн, судалгааны явцад алба хаагчдаас олон тооны саналыг гаргасан байх бөгөөд ерөнхий агуулга, давтамжийн хувьд (i) Дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэр нэг мөр, тэнцвэртэй байх, (ii) Удирдлагаас өгөх үүрэг даалгаврын давхцалыг арилгах, эргүүлийн цагийг чанартай богино байлгах, (iii) Алба хаагчдын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авах, халдвар хамгааллын хувцас, хэрэглэлээр хангаж өгөх талаар хүсэлт гаргаснаас үзэхэд эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрүүд өөр хоорондоо зөрчилдөх, удирдлага зохион байгуулалтын ажилд алдаа дутагдал гарах, цар тахлын халдварын  эрсдэлт нөхцөл байдлыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх сөрөг үр дагаварт хүргэж болзошгүйг харуулж байна.

Цагдаагийн ажилтан ямар хууль, эрх зүйн актын үүднээс бусдын хөдөлгөөнийг хязгаарлаж, хориглож байгаагаа ойлгоогүйн улмаас иргэд цагдаагийн алба хаагчдын хооронд зарим тохиолдолд гомдол, маргаан үүсэж байна. 

Судалгаанд хамрагдагчдын “..95.5 хувь нь Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлагаас гаргасан шийдвэр, өгч буй үүрэг, ажлын чиглэл нь ойлгомжтой байна.” гэж хариулснаас үзэхэд цагдаагийн байгууллага, алба хаагч хуулийн зүйл заалтыг бус ЗГ, УОК, Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгавар, шийдвэрийг баримталж ажиллажээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед иргэд амьдралын зайлшгүй хүндэтгэн үзэх шаардлагаас үүдсэн зорчих хөдөлгөөн хийх боломжгүй болсон мэт төөрөгдөлд орох, нийгмийн дэг журам сахиулж буй цагдаагийн ажилтан ямар хууль, эрх зүйн актын үүднээс бусдын хөдөлгөөнийг хязгаарлаж, хориглож байгаагаа ойлгоогүйн улмаас иргэд цагдаагийн алба хаагчдын хооронд зарим тохиолдолд гомдол, маргаан үүсэж байна. Зөвхөн иргэн цагдаагийн алба хаагчийн хооронд маргаан үүсээд зогсохгүй хүний эрх ноцтой зөрчигдөж, хохирч байгаа тохиолдлууд гарсан.

Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн харьяат 10 настай иргэн “Н” Улаанбаатар хот руу яаралтай нэвтэрч чадаагүйн улмаас эмнэлэгт нас барсан, мөн 12 дугаар сарын 7-нд Эмээлт шалган нэвтрүүлэх постын орчимд иргэн “О” Улаанбаатар хот руу орох үедээ эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагаар илэрч байна.

Цар тахлын хуульд хуулийн зорилгоо хангах процессын заалт дутагдалтай, уг хуулиар гарах тодорхой журмууд батлагдан гараагүй нь цагдаагийн байгууллага, алба хаагчийн цар тахлын үед нийгмийн дэг журмыг сахиулах ажлыг тодорхой бус болгож, түүнчлэн хүний эрх тодорхой хэмжээгээр зөрчигдөж байгааг санал асуулгын дүн мөн адил харуулж байна. Хуульд журам батлан гаргахыг зохих этгээдэд даалгасан ч тэдгээр журам батлагдан гарсан эсэх, нийтэд үе шаттай танилцуулагдан сурталчлагдсан нь илэрц судалгаагаар олдоогүй болно.

Эрх бүхий албан тушаалтны шийдвэрүүдэд “хөл хорио”, “хорио цээрийн дэглэм”, “хязгаарлалтын дэглэм” зэрэг хуульчилсан үг хэллэг, нэр томьёог буруу хэрэглэж байна.

Хэрэв тухайн журмууд батлагдан гарсан, түүний дагуу цагдаа хязгаарлалтын дэглэмийг сахиулж байгаа бол журмуудын ямар зохицуулалт практикт хүндрэл учруулж байгааг дүгнэж болох байв. Иргэний эрхийг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх чиглэлээр гаргаж байгаа шинэ хуулийн хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд үнэлгээ хийх, практикт нийцэж буй эсэхийг бүртгэх ажил хангалтгүй байна. Тухайлбал, Цар тахлын хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог байгуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан шийдвэр гарсан боловч хуулийн хэрэгжилтийг нээлттэй хэлэлцсэн эсэх талаар мэдээлэл байхгүй байна.

Цар тахалтай тэмцэх ажил хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр хүний зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон шийдвэр нь хүмүүсийн амьдралд хэрхэн нийцэж байгаад дүн шинжилгээ хийх нь төрийн үүрэг юм.

Цар тахлын үеийн иргэдийн гомдлыг наад зах нь дээрх шаардлагын үүднээс бүртгэж, хүлээн авсан нэгдсэн мэдээлэл байхгүй,

Иргэд энэ цаг үед ямар эрхтэй, ямар үүрэгтэй болохоо мэдэх боломжгүй байгаа тул хүний эрх зөрчигдсөн талаар тоо баримт цуглуулах боломж хомс байсан.

Цахим орчинд буй иргэдийн хандалт ихэнхдээ Улаанбаатар хотод өөрсдийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжийг хаасан нь буруу, нийтийн тээврээр үйлчлүүлэх нь цар тахлын халдварын эрсдэлийг нэмэгдүүлнэ гэсэн утгатай байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон нь иргэдийг бухимдуулж, цахим орчинд нийтийн сүлжээгээр цар тахалтай тэмцэх ажлын зохион байгуулалт муу, гаргасан шийдвэр өөр хоорондоо зөрчилтэй гэсэн шүүмжлэл дагуулсан. Энэ асуудлыг шууд зохицуулж байсан Нийслэлийн Засаг даргын захирамжийг судлан үзэхэд, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл буюу дараагийн захирамж гарах хүртэлх хугацаанд иргэдийн хувийн тээврийн хэрэгслээрээ замын хөдөлгөөнд оролцох эрх хязгаарлагдаагүй байжээ.

Харин тухайн цаг хугацаанд ямар эрх зүйн актыг үндэслэн иргэдийн хувийн тээврийн хэрэгслээрээ хөдөлгөөнд оролцох эрхийг хориглож, цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын авто замын аль чиглэл, хэсгийг мөн ямар эрх зүйн актаар хаасан нь тодорхойгүй байна. Цар тахлын хуульд цагдаагийн алба хаагч нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэхдээ албадлагын арга хэмжээг хэрэглэх нэмэлт эрх олгосон зохицуулалт байхгүй байна. 

Mөн цагдаагийн алба хаагчдын үүргийг тодорхой болгох нь иргэн, цагдаагийн алба хаагчийн харилцааг сайжруулах, итгэлцлийг өндөрсгөх дан ганц хүчин зүйл биш юм. Цаашид цагдаагийн байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зөвхөн олон нийтийн цагдааг ажиллуулах хэлбэрээр хязгаарлах бус, хүний эрхийг ойлгох, хууль сахиулах ажлын философи, ёс зүйг дээшлүүлэх, олон нийтэд түшиглэсэн цагдаагийн бодлогыг тууштай хэрэгжүүлж энэ талаар онол, дадлагын сургалтыг үр дүнтэй зохион байгуулах нь ач холбогдолтой.

Манай улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, тархсан үед ажиллах мэргэжлийн үйл ажиллагааг бүхэлд нь зохицуулсан, нийтээр хориглосон, хязгаарласан дэглэмийг тодорхойлсон, хууль хэрэгжих механизм болсон журмаа дотроо агуулсан, хуулиар хориглосон эсхүл бусдад үүрэг болгосон шинжтэй заалтууд нь тодорхой, зөрчсөн тохиолдолд шийтгэл хүлээлгэх заалттай, зөвхөн байгууллагын үйл ажиллагаанаас гадна шууд хамаарал бүхий олон талт харилцааг зохицуулсан тусгайлсан хууль батлан гаргах шаардлагатай гэж үзлээ. 

САНАЛ, ЗӨВЛӨМЖ

  • Коронавирусийн халдварын аюулаас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох үр дүнтэй арга хэмжээг тодорхойлох;
  • Хүний эрхийг хөндөх хязгаарлалтын дэглэм шаардсан арга хэмжээг зөвхөн хуулиар тогтоох;
  • Хориглосон, хязгаарласан дэг, горим тогтоож байгаа шийдвэрийг хуулийн шаардлагад нийцүүлэн гаргах;
  • Хуульд заасан журмуудыг батлан гаргаж мөрдүүлэх тухайлбал, Цар тахлын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1; 7.1.6; 7.1.17-д, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3; 8.1.4; 9 дүгээр зүйлийн 9.1; 9.2; 9.8; 9.9; 9.10; 9.11; 9.12-т, 16 дугаар зүйлийн 16.3-т болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан журмуудыг тус тус батлан гаргах, мөрдөж ажиллах;
  • Амьдралын зайлшгүй хүндэтгэх үзэх шалтгаан, шийдэх арга замыг зохих журамд нарийвчлан тусгах;
  • Хүний эрхийг хязгаарласан дэглэмийг мөрдүүлэн сахиулах субъект, түүний үүрэг оролцоог тодорхой болгох;
  • Хууль, журмыг хэрэгжүүлэх аргачилсан зааврыг баталж мөрдүүлэх;
  • Шинээр баталсан хууль, журмыг иргэдэд таниулах, сурталчлах, даган биелүүлэхийг уриалах ажлыг тухай бүр зохион байгуулах;
  • Цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд хуулиар иргэн, аж ахуйн нэгжид хүлээлгэсэн үүргийг идэвхтэй сурталчилж ойлгуулах;
  • Иргэний эрхийг хүндэтгэж хүнлэг, ёс зүйтэй харьцаж, хууль сахиулах; Гамшгаас хамгаалах тухай болон “цар тахлын” хуулийн зорилтын хүрээнд гарч байгаа эрх бүхий албан тушаалтны шийдвэр, уг хуулиудын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийхтэй холбоотой зүйл, заалтын хэрэгжилтийг хангах, тухайлбал Хууль тогтоомжийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5, 49.6 дахь заалтын хэрэгжилтийг хангах;
  • Цар тахлын хуулийн хэрэгжилтийг сар бүр нээлттэй хэлэлцүүлэх, УИХ-ын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зэргийг тусгажээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан