Монгол орны дархан цаазат газруудын нэг Хөх сэрхийн нурууны тухай товч мэдээллийг хүргэж байна.
Байгалийн үзэсгэлэнт байдал болон аргаль, янгирын нөөцийг хамгаалах, тогтвортой өсөлтийг хангах зорилгоор 1977 онд дархан цаазат газар болгожээ. Хөх сэрхийн нурууны Дархан цаазат газар 75,749 га талбайг эзэлнэ.
Ховд, Баян-Өлгий аймгийн нутгийн зааг дээр Монгол Алтайн нурууны хойд салбар уулс болох Гурван цаст уулнаас зүүн урагш 50 гаруй километр үргэлжлэн тогтсон том нуруу юм. Оргил нь мөнх цаст Тахилтын уул бөгөөд далайн төвшнөөс дээш 4019 метр.
Хөх Сэрхийн нурууны дэргэд Дэлүүний нуруу, Тахилтын нуруу, Нүцгэн хүрэн уул, Бүргэд уул, Ар тэрэгт , Өвөр тэрэгт зэрэг мөстлөгийн хунх, асга нураг, гүн хавцал, ам хөндий бүхий хадат бэрх өндөр уулс оршдог. Тус дархан цаазат газрын уулын ам хөндийгөөр Буянт голын цутгал болох Тэрэгт, Ямаат, Бургуйт, Бага Нарийн, Хөх Сэрхэт, Улиастай, Буриг, Аж жүрт, Хөх Сайр зэрэг олон гол горхи эх аван урсдаг. Мөн “Хара Жарых тас” гэдэг рашаантай.
Тус бүс нутаг нь байгалийн мужлалыг бүрэн төлөөлөхөөс гадна аргаль, янгир, ирвэс, ёл, хойлог, тас зэрэг амьтан жигүүртэнтэй. Нуур голд нь цурхай загас элбэг. Уулсын оройн хэсгээр хөвд, хагт уулын царам, бушилз-улалжит нуга, нураг асгын ургамал, бэлийн хэсгээр уулын хээрийн ургамал ургана. Үнэгэн сүүл, биелэг өвс, улалж, бушилз, ерхөг, өлөн, хиаг, ботууль, мангир зэрэг үетэн болон сонгинолог ургамал элбэг ургадаг.