2006 онд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод ахисан төвшний сургуульд сурахаар очив. Өмнө нь өрнө, дорно, исламын холимог соёлтой Бүгд Найрамдах Турк Улсад зургаан жил суралцсан хүнд нэгэн үед буурал Европын соёл, шинжлэх ухаан, сэтгэлгээний төв болтлоо хөгжиж байсан энэ жижиг мөртлөө том улс их содон байв. Xот нь чимээгүй, тайван, тансаг, хүмүүс нь гоё ганган, мэдлэгтэй, ихэмсэг. Манай сургуулийн санхүүгийн хөтөлбөрт надаас хэд ах Марчин Ясковски гэx Польш залуу сурдаг ба бид математикийн хичээлийг цуг судлав.
Хэн хэн маань хичээлийн шалгалтад өндөр оноо, тодруулбал хамгийн өндөр оноог авсандаа хэрдээ онгирцгоов.
Магадгүй гоё чамин улсын оюутнуудаас нэг ч гэсэн юмаараа дутахгүй, бүр илүү байсандаа баярласан биз.
Энэ хооронд бид математикаар дамжин дотносоод зогсолгүй нэг оюутны байранд амьдардгаа мэдэлцэж орж гардаг болов. Хичээлээс гадна багш нарын тухай, орчны тухай, өнгөрсөн түүхийн тухай, ойрын ирээдүйн тухай, мэдээж бас охидын тухай ярилцдаг байв. Марчин надаас хэд ах бас дээр нь АНУ-д амьдарч ажиллаад үзчихсэн байсан тул зарим талаараа надаас илүү туршлагатай. Гэхдээ тэр Шопенхаурыг амтархан уншдаг, Достоевскийг хамгийн шилдэг нь хэмээдэг нь минийхээр бол гутрангуй үзэл бөгөөд тийм дээрээ тулбал би Ницше эсвэл Сартрыг илүү үнэлмээр.
Марчины “чи пиво гэж хог уух юм, уувал Корана (Corona) ууж бай!” гэсэн зөвлөмжийг нь дагаснаас хэсэг хугацааны дараа би ч бас тийм бодолтой болов. Мөн “ийм хогийн кино битгий үз, үзвэл Курасова, Бергман, Полански, Феллини болон хамгийн гол нь Вүүди Аллен үз!” гээд хэд хэдэн кино өгөв. Түүний зөвлөгөөг даган “жинхэнэ” киноны талаар мэдлэгтэй бас мэдрэмжтэй болов. Үнэхээр түүний зөв аж. Хожим өөрөө Вүүди Аллены цуглуулгатай ч боллоо.
Венад сурах хугацаа маань 2008 онд дуусаж би дараагийн сургуульд сурахаар одоoд 2012 онд сурч дуусаад эх орондоо ирэв. 10 гаран жил хол байсан над шиг хүнд Монголын, тэр дундаа хотын амьдралд дасах амаргүй байлаа. Нэг тэнхимд багшилж байсан багш нар болон ар гэрийнхэнтэйгээ ярилцаж, хамт байсны хүчээр аажимдаа юм бүхнийг шүүмжилж, юм бүхэнд гомдохоо болив. Энэ хооронд оюутны амьдралаас илүү завгүй болоод ч тэр үү кино энэ тэр үзэхээ огт больжээ. Зурагтаар голлон Cумо бөx, Солонгос цуврал, хошин шог гардаг байсан тэр үе л дээ. Сонин юм шүү, эхэндээ хошин шогийн тоглолт үзэхээр инээд биш уур хүрдэг байлаа. Уг нь инээд эмгэнэлтэй л ойрхон болохоос уурaac бол хол, бүүр эсрэг.
Ямар киног сайн, ямрыг нь муу гэх вэ? Xамгийн амар хариулт нь “тэд үзэхээp ялгагдана” гэх байx. Ийм хариулт буруу биш ч мэдээлэл, агуулга муутай, бөөрөнxий.
Зарим Монгол киног үзсэн ч огт сэтгэлд хүрсэнгүй. Tэд сэтгэлгээний хувьд ч тэр хөрөнгө мөнгөний хувьд ч тэр ядуу байв. 10 орчим голдуу залуу жүжигчин хотын нэг байранд амьдралыг хэтрүүлэгтэйгээр дүрслэх гэсэн нь саяхныг хүртэл элбэг байсан хятадын дуураймал хямд бүтээгдэхүүн хэрэглэхтэй адил мэдрэмж төрүүлж байлаа. Тэд чанаргүй, найдваргүйн дээр эдэлж буй хүндээ тааламжгүй. Зарим тохиолдолд үйл явдал нь дуусахаасаа өмнө кино нь дуусаж байсан нь бүтээгчид гэнэт санхүүжилтгүй болчихсоныг нь илэрхийлж байв.
Харин сүүлийн үед хэд хэдэн сайн кинотой таарсандаа олзуурхав. “Боолын гэрээ,” “Маш нууц” зэрэг киноноос эрч хүч, тэмцэл, эмгэнэл олж мэдрэв. “Микроны босс” бол инээдтэй гэхээсээ илүү хөгжилтэй бас хөөрхөн.
Эднээс хоёр киног тухайлан авч үзвэл эхнийх нь “Нар сарны зааг” гэдэг кино байна. Энэ кино агуулгын хувьд цагдаа хүний амьдрал ийм их дилемма (dilemma) буюу хоёрдмол байдалд өнгөрдөг юм уу? гэж асууна. Гэхдээ асуултыг шууд тулгаж асуухгүй, үзэгчээр өөрөөр нь өөрөөс нь асуулгана. Гол дүр хурандаа Жамьянсэнгээгийн хувьд хувийн амьдрал эсвэл ажил, xардах эсвэл хянах, итгэх эсвэл үл итгэх, тушаал биелүүлэх эсвэл xүнлэг байх гээд туулж буй амьдрал нь тэр чигтээ дилемма. Жамьянсэнгээ ажилдаа сайн, мундаг. Гэхдээ гол нь энэ олон дилеммаг хэрхэн мэдэж эсвэл мэдэрч, гарах гэж хичээж буйгаараа мундаг бас энгийн. Мөн киноны туслах дүрийн эрэгтэй жүжигчид бас сайн тоглож; тэд заримдаа өрөвдмөөр, заримдаа зэвүүцмээр. Эцэст нь цагдаа ч тэр, гэмт хэрэгтэн ч тэр аль аль нь хүн, гэхдээ өөр өөрийн зовлон, жаргал, бахархалтай.
Дараагийн онцлох кино “Гэргий.” “Нар сарны зааг” бол сайн зохиолтой, диалоги яриа ихтэй, нэг баатартай, нэлээд хэдэн туслах дүртэй, баатрынхаа амьдралын 30-40 жилийг харуулсан “том” кино. Харин “Гэргий” тийм биш; тэнд “баатар” байхгүй, 30-40 жил биш ердөө 3-4 сарын тухай гарна. Өнгөц харвал муу зохиол, бараг зохиолгүй шахуу. Зохиолчийн үзгээр бичсэн болов уу гэмээр ганц л өгүүлбэртэй таарна: “Хүн үхэлтэй нүүр тулсан мөчид хэрэггүй зүйлсээс нүүр буруулж, чухал зүйлсийг анзаарч эхэлдэг юм байна.” Бусад диалoги нь жүжигчид өөрсдөө зохиогоод байгаа мэт. Дээрээс нь кино яаж төгсөх нь бүр эхнээсээ л ойлгомжтой.
Гэхдээ л энэ сайн кино. Учир нь ямар ч илүү үг, өгүүлбэр, бүүр хөдөлгөөн байхгүйн дээр дүрүүд нь зохиомол биш, харин ч бидний танил бүр дотнын хүмүүс. Киноны туршид үзэгч нэг гол дүртэй нь хамт үхэж, нөгөөтэй хамт шанална. Xорт хавдраар өвдөж өөд болсон аавыгаа, хадам аавыгаа санаж, ээжүүдэд нь ямар байсныг төсөөлж сууна. Өглөө босоод гэр бүлээ, амьдралаа илүү ихээр хайрланa. Чухам киноны зорилго, өгүүлэмж ч энэ болой.
Дүгнэлт
Ямар киног сайн, ямрыг нь муу гэх вэ? Xамгийн амар хариулт нь “тэд үзэхээp ялгагдана” гэх байx. Ийм хариулт буруу биш ч мэдээлэл, агуулга муутай, бөөрөнxий. Харин сайн кинонд байгаа нийтлэг шинж чанарууд юу вэ? Тэднийг юу нь сайн болгоод байгаа юм? гэж задлан асуух нь дээр. Тэгвэл сайн кино дотроо олон төрөл байx нь. Жишээ нь “Нар сарны зааг” бол сонгодог утгаар сайн кино, харин “Гэргий” бол шинэлэг утгаар сайн. “Гэргий” бараг сайны зарим тодорхойлолтыг эвдсэн учраас сайн. Гэхдээ тэдэнд нийтлэг шинжүүд бас бий; аль аль нь бидний амьдралын тухай буюу бидний тухай өгүүлдэг. Аль алинд нь илүү дүр, илүү яриа битгий хэл илүү хөдөлгөөн ч ховор. Алийг нь ч үзэхэд уйдахгүйн дээр үзсэний дараах мэдрэмж өмнөхөөсөө тэc өөр…
Эцэст нь сайн кино улам олон болохыг ерөөж уран бүтээлчдэд амжилт хүсье!
Н.Ууганбаатар, МУИС, Математикийн тэнхим.