Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болж, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргасан болохоо танилцууллаа.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгээс хүргэж байна.
-Цар тахлын бодит эрсдэл Монгол Улсад нүүрлэж, дотооддоо халдварыг алдлаа. Халдварт цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг идэвхжүүлж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг 2020 оны 12-р сарын 1-ний 06:00 цаг хүртэл сунгасан. Бид цаг алдалгүй бүхий л арга хэмжээг авч байна. Бид богино хугацаанд цар тахлыг барьж, хяналтдаа авахаар ажиллаж байна. Ард иргэд хүнд нөхцөлд амьдарч байгааг ойлгож байна. Бид цар тахалтай хамт амьдрах нь тодорхой боллоо.
Хүнд цаг үеийг дэлхий ертөнц тэр аяараа туулж байна. Төр засгаас гаргасан шийдвэрийг эв нэгдэлтэй хэрэгжүүлж чадсанаар цар тахлыг хязгаарлан барьж, хориглон тогтоож чадна. Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт голомт илэрсэн. Иргэн Д-тэй холбоотой 15, Сэлэнгэ аймагт 10, Дархан-Уул аймагт 1, Говьсүмбэр аймагт 1 гээд 30 иргэн цар тахлын халдвар аваад байна.
Эдгэрч гарсан 324 иргэнээс дахин шинжилгээ авсан, халдвар илрээгүй. ХӨСҮТ-д 114 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хүнд хүн алга. Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлснээр 12 мянган хүн бэлэн байдалд ажиллаж байна. Улаанбаатарт 51, Сэлэнгэд 24, Дархан-Уул аймагт 14 гээд нийт 90 цэгт шинжилгээ авч байна. Цаашид улам нэмэгдүүлнэ. Төмөр замд ажиллаж байгаа хүмүүсийг бүхэлд нь шинжилгээнд хамруулж байна. Өнөөдрийн байдлаар 23528 хүний шинжилгээг түргэвчилсэн оношлуураар, PCR шинжилгээг 4237 хүнд хийгээд байна.
Сахилга хариуцлага дэг журмыг улам чангаруулах нөхцөл үүслээ. Вакцин гарах сураг байгаа ч манайд орж ирэхэд хугацаа хэрэгтэй. Бидэнд нэг вакцин байгаа нь сахилга хариуцлага.
Улсын эдийн засаг хүндрэлтэй байна, Монгол Улс байгаа бүх боломж нөхцөлөө гаргаж байна. Бидний боломж хэмжээтэй. Бид цар тахалтай хамт эдийн засгаа уналтад оруулж болохгүй, эдийн засгаа хуучин хэвэнд нь оруулах ажил чухал. Хамгийн чанга хорио цээрийн дэглэмийг барьж чадвал бид тархалтыг барьж чадна. Бид үхэх сэхэхийн зааг дээр амьдарч байна. Бид амьдрах ёстой" гэсэн юм.