Бид өөрсдийгөө махчин монголчууд гэж ярьдаг. Маханд дуртай нь маргашгүй үнэн. Гэхдээ хөдөөнийхний амьдралыг гамбир шарвингүйгээр, хотынхныг талх тариагүйгээр төсөөлөх аргагүй. Гэтэл сүүлийн үед бүх төрлийн бараа, үйлчилгээний үнэ өмнө байгаагүйгээр нэмэгдэж, олон түмнийг бухимдуулж, элгээр нь хэвтүүлж байгаа. Тэр дундаа ард түмний амь зогоодог гол хүнс болох гурил, талхны үнийн огцом өсөлт Монгол Улсад хагас өлсгөлөнгийн байдал зарлав. Ганц, хоёрхон сарын өмнө 300 төгрөгөөр авдаг байсан талх 600, 800-850 төгрөгийн үнэтэй байсан боорцог дунджаар 1700, нэг кг гурил 600 төгрөг болж үнэ нь тэнгэрт хадсаны улбаагаар өдгөө бүхэл бүтэн улсад хагас өлсгөлөн нүүрлэж байгаа хэрэг. Үүнд зөвхөн хэрэглэгчид биш, нийгэм тэр аяараа бухимдаж байна. Харин энэхүү хаалга тогшиж байгаа их өлсгөлөнгийн аюулыг мэдэхийг хүсэхгүй, мэдсэн ч мэдээгүй юм шиг дүлий дүмбэ царайлж суугаачуул нь төрийн эрх барих дээд байгууллага болох парламентын гишүүд юм гэдгийг өчигдөр ХХААЯ-нд болсон хурлаас илүүтэй мэдэрлээ.
Салбарын яам гэдэг утгаараа төр, засаг үнийн өсөлтийг бууруулах ёстой гэсэн иргэдийн шаардлага, шахалтад илүүтэй өртөж, тэр хэрээр гарц хайж буй учраас ХХААЯ-ны удирдлага талх, гурил үйлдвэрлэгч, импортлогч, улаан буудайн тариалан эрхлэгчдийн төлөөллийг илэн далангүй ярилцаж, тохиролцоонд хүрэх дугуй ширээний ард урьжээ.
Уг хурлыг сонирхохооор ирсэн сурвалжлагч нарыг хараад, томоохон сонгуулийн дүнгийн үеэр л манай сэтгүүлчид ингэж цугладаг сан гэж бодогдов. Сэтгүүлчдэд сүүлийн үед хэдэнтээ ярьж бичсэн гурилын ханш, гурил үйлдвэрлэгч, импортлогчдоос илүүтэй хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдрөөр хүртэл бүтээгдэхүүний үнээ дахин нэмж 600 төгрөгт хүргэсэн талх, нарийн боов үйлдвэрлэгчдийн юу ярих нь хамгаас чухал байсан болохоор ийнхүү олноороо ирээ биз ээ. Талх, боорцог иддэггүй хүн гэж байхгүй. Ялангуяа хог түүгээд ч болтугай хоолны мөнгөө олдог ядуус ч хамгийн түрүүн талхаа авахаа боддог. Тэд түүсэн лааз, тушаасан шилнийхээ мөнгөөр 300 төгрөгийн талх авч дөнгөдөг байв. Гэтэл өдгөө талх 600-1000, боорцог 1000-2000 төгрөгийн үнэд хүрч тансаг хэрэглээний жагсаалтад орох болов. Нийгмийн эмзэг хэсгийнхэн өнөөдөр хэчнээн хичээж зүтгээд ч талхаар голоо зогоож дийлэхгүй болсон. Эмзэг ядуу бүлэг битгий хэл, цалинтай орлоготой, тэтгэвэр тэтгэмжтэй дундчууд ч өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд өвдөг сөхрөөд багагүй хугацаа өнгөрч байна.
Хуралд "Атар өргөө", "Талх чихэр", "Үндсэн хүнс", "Өгөөж" гэсэн талх, нарийн боов үйлдвэрлэгчдээс гадна "Алтан тариа", "Алейко импэкс", "Өег" зэрэг гурилын компанийнхан холбогдох газар, агентлагийн төлөөлөгч ирсэн байлаа.
Гурил үйлдвэрлэгч, импортлогчид, "Албаныхан болон бусад байгууллагууд 40 гаруй мянган тонн гурилын нөөц бий гэж ярих юм . Хаана байна тэр их гурил. Өнөөдөр энд оролцож байгаа үйлдвэрлэгч, импортлогчид зарим нь нөөцгүй, нэг хэсэг нь үсрээд долоо хоногийн нөөцтэй байгаа шүү дээ. Өнөөдөр олон түмэн төр, засаг үнэ бууруулах нь уу гэж, импортлогч, үйлдвэрлэгчид тэр яриад байгаа татварын хөнгөлөлт, нөөц бүрдүүлэлт нь хэзээ юм бол гээд хүлээж сууна. Нийгэм бүхэлдээ хүлээлтийн байдалтай байна, Ний нуугүй хэлэхэд, агуулахдаа гурилтай хэсэг нь үнийн зохицуулалт хийвэл өнөөдрийн үнээр зарна, дорвитой арга хэмжээ авахгүй бол үнийг нь өсгөөд борлуулъя гээд хүлээж суугаа, Улсаас ямар нэгэн байдлаар яаралтай арга хэмжээ авахгүй бол гурил, гурилан бүтээгдэхүүний хомсдолд ороход бэлэн байна, Гурил импортлоход сарын хугацаа хэрэгтэй байдаг, Хойд хөршид галт тэрэг хувь хүмүүсийн гарт орсон учраас өндөр үнэтэй, олдохгүй. Үнэ бууруулахаас илүүтэй энэ байдлаараа байх юм бол цагаан сараар идээтэй байх уу, үгүй юу гэдэг асуудал тавигдаж байна, Энд цугласан бид төрд цочроо өгөхийн тулд яах ёстой вэ. Жагсах уу, хашгирах уу. УИХ-ын гишүүд түүхий өндөг, улаан лоолиор шидүүлж байж л хөдлөх хүмүүс юм шиг байна" гэж уурлах, учирлах, гомдоллохыг зэрэгцүүлэв.
Түүнчлэн талх, нарийн боов үйлдвэрлэгчид уйлах шахуу дараах зүйлийг өгүүлж байна.
С.Түмэнгэрэл "Өгөөж" компанийн захирал:
-Үнэндээ бол бидэнд бүтээгдэхүүний үнэ өсгөх сонирхол нэг
их байдаггүй. Үнэ өсөх
нь борлуулалтад тодорхой хэмжээгээр сөрөг нөлөөтэй тул аль болох үнээ барихыг
хичээдэг. Барьж ч байна. Гурилын үнэ болон элсэн чихэр, ургамлын тос, цөцгийн
тос зэрэг бусад түүхий эдийн үнэ өсөж байгаа учраас зарим бүтээгдэхүүний үнийг
нэмэхээс аргагүй болж байна. Жишээлэхэд, өмнө нь 1600 төгрөгийн үнэтэй байсан
цөцгийн тос 2500-2600 боллоо. Манайх гэхэд дөрөвхөн төрлийн бүтээгдэхүүний үнээ
нэмсэн. Бусдынх нь үнийг барьж байна. Дараагийн зовлон бол түүхий эдийн үнийн
өсөлтөөс гадна хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт үнэхээр хүнд байдалд орсон.
Урдаас бараа ачуулахад бүтэн хоёр сар саатаж байна гээд бод доо. Энэ маягаар
урд хил дээр төмөр замын дараалал хүлээсэн хүнсний бараа овоолгоостой байгаа.
Тээврийн асуудалд нэн даруй анхаарах шаардлагатай байна.
НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийг иж бүрнээр нь шийдэж өгөхгүй бол нэмэр болохоосоо нэрмээс болох нь их. Өнөөдөр талх, нарийн боовны үйлдвэрүүд дотоодын гурил харьцангуй бага хэрэглэдэг нь НӨАТ-тай холбоотой. Үндэсний үйлдвэрүүд НӨАТ тооцдоггүй учраас нэг кг гурилыг 500, импортлогчид татвар бодоод гурилаа 450 төгрөгөөр нийлүүлэх жишээтэй.
Тэгэхээр НӨАТ худалдааны үе шат бүхэнд тооцогдож явдаг болохоор гурил, гурилан бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлнө гэж тусгах нь зөв байх.
Б.Янжин "Талх чихэр" компанийн дэд захирал:
-Өнөөдөр үнэ бууруулах тухай ярьж суугаа нь дэндүү
оройтсон арга хэмжээ. Талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үнэ өсөх нь
гэдгийг холбогдох газруудад эртнээс дуулгаж байсан, Бид энэ оны долдугаар сарын
15-нд цуглаж хуралдаад, гурилын үнэ НӨАТ-гүйгээр 330 төгрөг байвал талхны үнийг
300 төгрөгт барья. Гурилын үнэ 430 төгрөгөөс дээш байх юм бол талхны үнэ 60-80
төгрөгөөр нэмэгдэнэ, 430-500 төгрөг байх юм бол талх 430-570 төгрөг болж
нэмэгдэнэ гэж хэлж байсан, Манайд гурил нийлүүлдэг "Алейко" компаиийн
төлөөлөгчид энд сууж байна.
Манайх эднийхээс өнөөдөр нэг кг гурилыг 600 төгрөгөөр авч байгаа. Түүхий эдгүй зогсчихгүйн тулд банкнаас зээл аваад тус компанитай гэрээ хийсэн.
Гурилаас гадна талхны орц найрлагад ордог бусад түүхий эдийн үнэ нэмэгдсээр байгаа ч талх үйлдвэрлэгч томоохон компаниуд "Атар" талхны үнийг нэмэлгүй 390 төгрөгт нь барьж байгаа. Сая манайх зүсмэл талхны үнээ нэмж 560 төгрөг болгосон. Үүнийг нэмэхээс аргагүй. Үйлдвэрлэлийн 70 хувийг эзэлдэг "Атар" талхнаас зүсмэл нь илүү ажиллагаа шаарддаг. Орц найрлага нь ч өөр.
Талхны үнийг бууруулах болон одоо байгаа түвшинд нь барих асуудал гурилынхнаас шууд хамааралтай. Талхны орц найрлагад ордог импортын бусад түүхий эдийн үнийн өсөлтийг энд суугаад ярих боломжгүй учраас бүр орхиё гэв.
Ийнхүү удтал ярилцсаны эцэст Д.Тэрбишдагва сайд, "Гурилыг НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг эргэн нухацтай ярья. Чөлөөлвөл чөлөөлсөн шиг л чөлөөлье. Та нарын ярьж байгаа шиг хил дээр чөлөөлөгдөөд, дотоодын худалдаанд мөрдөгдөхгүй бол хөнгөлсний хэрэг алга.
Засгийн газрын захирамжаар байгуулагдсан үнийн өсөлтйиг судлах ажлын хэсэг тодорхой санал зөвлөмжүүдийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулсан. Ирэх оны гурилын хэрэгцээнд шаардлагатай 150 мянган тонн улаан буудайг өнөөдрийн ханшаар нь тооцоолж Казахстан болон ОХУ-аас оруулж ирнэ, Мөн 15 мянган тонн гурил импортолно. Үүнд нийт 51.6 тэрбум төгрөг шаардлагатай. Ингээд импортын улаан буудай, гурилыг гааль, НӨАТ-аас чөлөөлөөд оруулж ирэх юм бол гурилын үнийг 70-80 төгрөгөөр бууруулах боломжтой. Импортолсон улаан буудайгаа 320 төгрөгөөр тооцож үйлдвэрүүдэд өгье. Дээрх хэмжээний гурил болон улаан буудайгаар дараа жилийн ургац хүртэл гурил, талхны үнийг барих ёстой. Яам үйлдвэрүүдтэй хатуу гэрээ хийнэ. Үнэ өсгөх юм бол уулзалтын ширээний ард урьдчилж сууж байя. Өнөөдрийнх шиг нэмснийхээ дараа араас нь явахаа больё. Харамсалтай нь УИХ-д өргөн барьсан бидний төсөл улс төрийн нөхцөл байдал болон төсвийн хэлэлцүүлгийн үеэр өөр хуулийн төсөл хэлэлцэхгүй гэсэн хуультай учраас хүлээгдээд, цаг хугацаа алдсаар байна.
Та нарт амлая. Төсвийн хэлэлцүүлэг арванхоёрдугаар сарын 1-ний дотор дуусна. Би энэ хурлын портколио бариад, Ц.Нямдорж дарга дээр орж, өргөн барьсан асуудлуудыг яаравчлан хэлэлцүүлэх талаар ярина. Ирэх сарын 10 гэхэд асуудал шийдэгдчихнэ. Харин тэр болтол та нөхөд гурил, талхныхаа үнийг өнөөдрийн түвшинд нь барьж бай. Ингэж л тохирьё" гэлээ. Салбарын бодлого тодорхойлогчид болон үйлдвэрлэгчид нүүр тулан халуухан ярилцаж ямартай ч гурил, талхны үнэд төрөөс зохицуулалт хийтэл дахин нэмэхгүйгээр тохиролцож чадлаа, Харин УИХ-ын гишүүд ард түмэн, нийгмийнхээ төлөө санаа эовж яаравчлаасай билээ.
Шинэ жил, цагаан сар гээд гурил, гурлан бүтээгдхүүний хэрэгцээ өмнөхөөс нэмэгддэг шил шилээ дарсан баяр айсуйг төрийн түшээд мэдэж л байлтай.
И.Отгонжаргал