Дэлхийн холимог тулааны хамгийн том холбоодын нэг UFC /Ultimate Fighting Championship/-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тамирчин "Шуурга" хочит Д.Батгэрэлтэй ярилцлаа. 2019 оны наймдугаар сард UFC-тэй 20 сарын гэрээ байгуулсан тэрээр Монголынхоо MGL-1 холбооны аваргын бүсийг эзэмшдэг юм.
Ямар ч өрсөлдөгчтэй тулалдахад бэлэн, эрч хүчээр дүүрэн байгаа Д.Батгэрэл албан ёсоор 10 тулаанд оролцохдоо 8 ялсан бөгөөд ихэнх өрсөлдөгчөө хүнд цохилтоор унагасан. Холимог тулааны өдөн жин /Bantamweight 55,7-61,2/, кикбоксын 65 кг-д тулалддаг "Шуурга" амжилтад хүрсэн түүх, хүсэл зорилго, хувийн амьдралынхаа талаар ярьсан юм.
-Тулааны спортын тамирчдын мөрөөдөл болох UFC холбоотой гэрээ байгуулсан Монголын анхны тамирчин. Мөн MGL-1 холбооны аварга гэдгээр үзэгчид таныг сайн мэднэ. UFC холбоотой хэрхэн гэрээ байгуулсан бэ?
-UFC том шалгууртай ч холбооны ерөнхийлөгч Дана Уайт хаана сайн тамирчид байгааг хайж байдаг хүн. Энэ хүслийнхээ дагуу “Хөгжлийн хөтөлбөр”-ийг зарласан юм. Би тус хөтөлбөрт 2015 онд хамрагдаж АНУ-д зургаан сарын турш бэлтгэл сургуулилт хийсэн. Гэвч тухайн үед UFC зарагдаж хөтөлбөрөө зогсоосон ч би UFC-тэй харилцаатай байж, тэмцээн уралдааны бичлэг, мэдээллүүдээ байнга явуулдаг байв. Ингэж явсаар 2019 оны наймдугаар сарын 13-нд анх гэрээ байгуулан, 31-нд эхний тоглолтоо хийсэн юм.
MGL-1 холбооны хоёр төрөлд аварга болсон ердөө хоёр тамирчин байдгийн нэг нь би, нөгөө нь миний багш, гавьяат тамирчин, One Championship холбооны аварга асан “Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг.
-MGL-1 холбооны аварга болохын тулд хэдэн тулаан хийсэн бэ?
-MGL-1 холбооноос сорил тулаанууд хийлгэдэг. Би нийт 5 тулаан хийж холбооны холимог тулааны 66 кг болон кикбоксын 65 кг-ын аварга болсон. Тус хоёр төрөлд аварга болсон ердөө хоёр тамирчин байдгийн нэг нь би, нөгөө нь миний багш, гавьяат тамирчин, One Championship холбооны аварга асан “Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг. Аваргын төлөө 2018 онд С.Сүхболдтой тулалдаж ялсан. Тухайн үед миний гэдсэнд өвдөглөснийг эмзэг эрхтэнд нь цохисон гэж үзээд тоглолтыг хүчингүйд тооцсон ч сүүлд нь бичлэгийг давтан үзэж аваргын цолыг минь нөхөн олгосон доо.
-Тоглолтын ялагчийг цаг тухайд нь тодруулалгүй дараа нь аваргын бүс өгөх явдал олон улсад бага ажиглагддаг. Харин манайд хэд хэдэн ийм тохиолдол гарлаа. “MFC” холбооны Н.Отгонбаатар, М.Нандин-Эрдэнэ нарын тулааны ялагчийг мөн сүүлд нь зарлаж байсан шүү дээ.
-Монголд тус спорт хөгжиж байгаа учраас шүүгч нарын маргаан, үл ойлголцол байх шиг. Маргаан гарвал цаг тухайд нь бичлэг үзээд шийдвэрээ гаргадаг байвал зүгээр. Миний хувьд тэр мөчид үргэлжлүүлээд тулалдуулаасай гэж хүссэн.
-Таныг яагаад “Шуурга” гэж хочлох болсон юм бэ?
-Анх ”Зэв” гэж кикбоксын тэмцээнд ороход хоч хэрэгтэй болсон. Тиймээс Сүхбаатар аймгийнх болоод ч тэр үү, Талын "Шуурга” гэдэг нэрийг өөртөө өгсөн дөө.
-Энэ сарын 3-нд Америкийн “Матрикс” хочит Кайлер Филипстэй Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотын дэргэдэх Яас арал дээр тулалдах байсан шүү дээ. Яагаад тулаандаа ороогүй вэ?
-Тэмцээнд орохоор жингээ хасаж, эрчимтэй бэлтгэл хийж байтал цар тахлын нөхцөл байдлын улмаас явж чадахааргүй болсон. Тусгай үүргийн нислэгийн хуваарь болон зохицуулалтаас их шалтгаалсан ба явлаа гэж бодоход хэсэг хугацаанд буцаж ирэхгүй гэсэн гарын үсэг зурах шаардлагатай байв. Нислэгийн хуваарь нь тодорхойгүй, ядаж байхад тэмцээн нь АНЭУ-д тул хүндрэл гарсан даа.
-Тэмцээнд орохооргүй болсноо UFC-д хэзээ мэдэгдсэн бэ. Холбооноос хэрхэн хүлээж авсан бол?
-Есдүгээр сарын 15-нд Улсын онцгой комиссын шийдвэр гарсны дараа есдүгээр сарын 20-нд хэлсэн. Дэлхий даяараа л коронавируст халдварын нөхцөл хэцүү байгаа учраас UFC-ээс ойлгож “санаа зоволтгүй” гэсэн ба дараагийн тулаанаа хэзээ хийх боломжтой талаар ярилцсан.
Цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ сард болох тэмцээнд явж чадаагүй. Тусгай үүргийн нислэгийн хуваарь болон зохицуулалтаас их шалтгаалсан ба явлаа гэж бодоход хэсэг хугацаанд буцаж ирэхгүй гэсэн гарын үсэг зурах шаардлагатай байв
-Кайлерын хувьд өөрөөс тань харьцангуй залуу бөгөөд ялалт ялагдлын харьцаа илүү байсан шүү дээ. Ялна гэдэгтээ итгэлтэй байв уу?
-Бүрэн итгэлтэй байсан. Тэмцээнд явахын өмнө би SPS TV-д ярилцлага өгөхдөө тэр тамирчны талаар каратэгийн дэлхийн аварга, жиүжицүгийн хар бүстэй, UFC-д хоёр тоглоод хоёр ялсан гэж ярьсан. Гэтэл телевизээс тэр хэсгийг мэдээндээ оруулалгүй, Кайлер Филипсийг “мяалж” гэмтлээс буцаж ирээд удаагүй зэргээр хүч сулруулсан. Уг нь энэ тулаан UFC Fight Night-ийн Main card-ийн үндсэн таван тулаанд багтчихсан дээгүүр үнэлэгдэж байлаа.
-Та тулаандаа орох боломжгүй болсон учраас Кайлер Филипс Английн Камерон Элс гэх тамирчинтай тулалдаж ялсан. Тулааныг нь үзсэн үү?
-Үзсэн. Камероныг би бага зэрэг танина. UFC-д анхныхаа тулааныг хийсэн жиүжицү суурьтай сайн залуу. Бид хамт “Jackson Wink MMA Academy”-д бэлтгэл хийдэг байсан юм.
-Дараагийн тулаанаа төлөвлөсөн үү. Кайлертай дахиж өдөр товлох уу эсвэл өөр хүн байх уу?
-Миний хувьд хэн байх нь хамаагүй. UFC-ээс хэнтэй тулалд гэнэ би бэлэн. Гэхдээ тамирчид өөрсдөө хэнтэй тулалдмаар байгаа хүсэлтээ өгөх боломжтой.
UFC-ИЙН АНХНЫ ТУЛААНДАА, САЙН НАЙЗТАЙГАА ТУЛАЛДСАН
-Сүүлд Аргентины Гүидо Каннеттиг хүнд цохилтоор ялсан шүү дээ. Хэцүү өрсөлдөгч байсан уу?
-Гүидо босоо суурьтай. Хөлийн хөдөлгөөн сайтай тамирчин. Миний хамтран ажиллаж, бэлтгэл сургуулилт хийдэг АНУ-ын Нью Мексик дэх “Jackson Wink MMA Academy”-ийн баг маань сайн судалж, тактик боловсруулсан ба ялна гэдэгтэй итгэлтэй байсан. Академийн дасгалжуулагч Грег Жаксоныг холимог тулаан сонирхогчид шилдэг дасгалжуулагч гэдгээр нь сайн мэдэх байх.
-Тэр тулаанаас ямар туршлага хуримтлуулав?
-UFC-ийн анхны тулаандаа хугацаа богино байсан болоод ч тэр үү бүрэн бэлдэж чадаагүй. Мөн мөрөөдөж байсан зүйлдээ тоглож байсан тул өөртөө ч итгэхгүй, догдолсон, сэтгэл хөөрсөн байдалтай, анхаарал бүрэн төвлөрөөгүй учраас ялагдсан байх. Харин хоёр дахь тулаанаа Гүидотой хийхэд ямар ч сандрах, догдлох зүйлгүй, өөртөө итгэлтэй байлаа. Монгол улсынхаа далбааг ардаа өлгөөд, The Hu хамтлагийн дуун дээр нэрээ дуудуулж гарах ч бас сайхан шүү дээ. Яг л 13-р зуунд оччихсон юм шиг тэр мэдрэмжийг үгээр хэлшгүй. Анх тус хамтлагийн Wolf Totem дуун дээр гардаг байсан бол одоо албан ёсны эрхтэйгээр Black Thunder дуун дээр гарахаар болсон.
-UFC-ийн эхний тулаандаа их догдлол, сэтгэлийн хөөрлийн улмаас ялагдсан байна шүү дээ.
-Тийм. Мөн өрсөлдөгч маань миний маш сайн найз Өвөр Монголын тамирчин Алтанхийл /Heili Alateng/ байсан. Бид хоёр тоглолтынхоо өмнө хүртэл хоорондоо ярьдаг, аль болох л хоорондоо тоглохгүй гэдэг байв. Алтанхийл надаас өмнө UFC-д орсон, тоглолтдоо бэлдээд өрсөлдөгч хайж байтал тоглох хүмүүс болж өгөхгүй байсаар сүүлийн карт дээр бид хоёр тунаж үлдсэн юм. Хэрэв би найзтайгаа тоглохгүй гэсэн шалтгаанаар тэр тоглолтыг өнжвөл монгол хүн UFC-д орох хугацаа уртсах байв. Тийнхүү сонголтгүй болж тоглосон доо. Найзтайгаа тоглох үнэхээр эвгүй. Бэлтгэл дээр нэгэндээ зааж зөвлөдөг, намайг Хятадад тэмцээн уралдаанаар очиход тэмцээний зууч, орчуулагч хийж өгч тусалдаг. Би бүр гэрт нь амьдарч, клубд нь бэлтгэлээ хийдэг байв. Тулааны үеэр найзыгаа цохих үед “муу найз минь надад олон тусалсан даа” гэсэн бодол хүртэл төрж байлаа. Бид хоёр цаг дуустал тулалдаж шүүгчийн саналаар ялалт түүний талд шийдэгдсэн.
-Өдөн жинд одоогоор хамгийн хүчтэй өрсөлдөгч, шилдэг нь гэвэл хэн байна вэ?
-Сүүлд Оросын Петр Ян аварга болсон.
-Гуравдугаар сараас хойш тулаан хийгээгүй байгаа юу?
-Тийм. Уг нь Кайлертай хийх тулаан есдүгээр сарын 27-нд UFC 253-ын үеэр болох байсан. Тэр арга хэмжээний гол тулаан нь Хабибынх байсан ч аав нь өнгөрсөн тул хугацаа хэрэгтэй гэж тулаанаа хойшлуулсан. Улмаар UFC 253-ын оргил тулаанд Израил Адесанья Пауло Коста нар тоглосон юм. Тэмцээний өмнөх халаалтын үеэр Адесанья бид хоёр нэг өрөөнд байрладаг байлаа.
UFC 253-ын оргил тулаанд Израил Адесанья Пауло Коста нар тоглосон юм. Тэмцээний өмнөх бэлтгэлийн үеэр Адесанья бид хоёр нэг өрөөнд байрладаг байлаа.
-Адесанья тэргүүтэй дэлхийн шилдэг тамирчидтай хамт бэлтгэл хийх ямар байсан бэ. Тэдний бие бялдар, бэлтгэл зэргээс харахад дэлхийн шилдэг гэх амжилт хэр хол санагдсан бэ?
-Ойрхон санагдсан. Би “Jackson Wink MMA Academy”-д Жон Жонс /UFC-ийн аварга асан, холимог тулааны дэлхийн чансааны 2-т бичигддэг/, Карлос Кондит /Interim championship-ийн аварга асан, одоо UFC-д тоглодог/, Холли Холм /UFC-ийн өдөн жингийн аварга асан, одоо тус холбоондоо тоглодог/, Мишел Уотерсон /Invicta FC-ийн атом жингийн аварга асан, одоо UFC-д тоглодог/ зэрэг олон тамирчидтай бэлтгэл хийж байсан учраас төдийлөн хол, хөндий санагддаггүй. Ялангуяа Жон Жонс Монголчуудад их элэгтэй, найрсаг харьцаатай, хөгжилтэй хүн.
-Холимог тулааны нэгэн үнэмлэхүй аварга Хабиб Нурмагомедов сая зодог тайллаа. Мэргэжил нэгт хүний зүгээс танд юу гэж бодогдсон бэ?
-Хүмүүс бүгд л Хабибыг дараа нь хэнтэй тулалдах бол гэж харж байсан. Харин Хабиб зодог тайлахдаа “Давааны цаана даваа гэдэг шиг. Би хэзээ нэг өдөр ялагдана” гэсэн. Ялагдаад зодог тайлах биш, хөгжөөн дэмжигч, үзэгчдэд асуулт үлдээгээд зодог тайлах нь тэр хүний бодол байсан болов уу. Мөн аавынх нь өөд болсон явдал их нөлөөллөө.
ДҮРЭМД БАРИГДАЖ ЗОДОЛДОХ ДУРГҮЙ УЧИР ХОЛИМОГ ТУЛААНЫГ СОНГОСОН
-UFC-тэй хийсэн гэрээ ирэх оны дөрөвдүгээр сард дуусна гэж ойлгож байна. Гэрээ сунгах яриа болсон уу?
-Гэрээнд заасан хугацаагаар тийм. Гэхдээ цар тахлаас шалтгаалж тулаан хойшилсон учраас сунгах байх. Гэрээний дагуу би UFC-д дөрвөн удаа тоглох ёстойгоос хоёр тоглочихсон байна.
-Замналынхаа турш хийж байсан 10 тулаанаас хамгийн хэцүү нь аль байсан бэ. Ялагдсан хоёр тулаан нь байв уу?
-Зөвхөн бүртгэлтэй тулаан нь 10 гэж байгаа ч Монгол, Хятадад тоглосон зарим тулаанууд бүртгэгдээгүй. Нийт 17 удаа тоглосон. Зарим холбоо, ялангуяа Хятадын холбоонд хоёр тоглож хоёр ялсан нь бүртгэгдээгүй байх жишээтэй. Ялсан учраас нэрийг маань ханзаар бичин, бүртгэлд оруулаагүй байх гэж боддог. Хэрэв ялагдсан бол бүртгэх байсан болов уу. Мөн Монголд тоглосон сорилын тулаанууд бүртгэлд ордоггүй. Ялагдсан тулааны хувьд UFC-д орсны эхний тулаандаа 2019 онд болон 2014 онд Монголдоо ялагдаж байв.
Гэрээний дагуу би UFC-д дөрвөн удаа тоглох ёстойгоос хоёр тоглочихсон байна.
-Холимог тулаанаас өмнөх суурь спорт нь юу вэ?
-Би есдүгээр ангиасаа кикбоксоор хичээллэж эхэлсэн. Аливаа спортоор багаасаа хичээллэж эхэлснээр амжилтад хүрдэг бол их хожуу эхэлсэн. Хүмүүс ч чи спортоор хоолоо олж идэхгүй гэдэг байв. Кикбоксоор хичээллээд одоо 13 жил орчим болж байна. Харин холимог тулаанаар 2010 оноос хичээллэж эхэлсэн.
-Яагаад холимог тулааныг сонирхох болсон бэ?
-Кикбокс эсвэл бокс надад дутуу санагддаг. Зөвхөн оноо авах гэсэн дүрэмд баригддаг нь таалагддаггүй. Харин холимог тулаан харьцангуй цөөн дүрэмтэй, зодолдохоос гадна, барилддаг, бүх төрлөөр тулалдаж болдог, бодит амьдралд ойр спорт. Өөрөөр хэлбэл гудамжны зодооныг боловсронгуй болгосон төрөл юм.
-Одоо ямар багшаар заалгаж, бэлтгэл хийж байна вэ?
-Одоогоор албан ёсоор “Jackson Wink MMA Academy”-д харьалагддаг. Харин Монголд ирэхээрээ “One Team Fighting Center”-н боксын багш Ш.Ганбаатар дээр боксын бэлтгэлээ хийж байна.
-Спорт гэлтгүй аливаа шинэ зүйлийг хийж байгаа хүмүүс, ялангуяа хүүхдүүд хэн нэгэн алдартан, шилдэг тамирчныг даган дуурайдаг шүү дээ. Таны хувьд тулааныг нь үзэх дуртай, биширдэг хүн бий юу?
-Анх Ж.Нарантунгалаг багшийгаа үзэж, дэмжиж эхэлсэн. Тухайн үед олон тэмцээн уралдаанд орж түрүүлсэн ч тамирчин болно гэж боддоггүй байлаа. Харин азаар багштайгаа бэлтгэл хийх боломж тохиож байв. Сонирхолтой нь олон улсын түвшний анхны тулаанаа Legends холбоонд хийж, нээлтийн тоглолтод нь оролцоход багш маань аваргын төлөө тоглож түрүүлж байсан. Харин сүүлд “Jackson Wink MMA Academy”-д очсоноос хойш Жон Жонс, Карлос Кондит тэргүүтэй шилдэг тулаанчидтай хамт бэлтгэл хийж тоглолтыг нь үзэх болсон доо. Анх Америкт очоод тэднийг гайхаж, биширч байсан ч одоо дасчихсан.
Сонирхолтой нь олон улсын түвшний анхны тулаанаа Legends холбоонд хийж, нээлтийн тоглолтод нь оролцоход багш маань аваргын төлөө тоглож түрүүлж байсан.
-Олон улсад тэмцээн уралдаанд оролцох үеэр Монголчуудыг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Биднийг Чингис хаанаар л төсөөлдөг. “Jackson Wink MMA Academy”-ийн стратегийг боловсруулдаг Грег Жаксон дасгалжуулагч холимог тулааныг монголчуудаас үүсэлтэй гэж итгэдэг. Өөрөө түүх судалж, Чингис хааны довтолгооны тактикийг тулаанд ашигладаг. Анх очиход Ази хүмүүсийг нийтлэг тодорхойлдог шиг намайг Хятад хүн гэж боддог байв. Харин тулаан хийгээд, нэр хүнд олоод ирэхээр тэгж бодохоо больсон. Тэр ч бүү хэл Торой бандийн зургийг хараад суултыг нь “Mongolian Style” гэж нэрлэх болсон шүү.
-Тулааны үеэр бэртэж гэмтэх нь элбэг шүү дээ. Хамгийн хүнд бэртэл нь юу байв?
-Олон удаа бэртэж байсан ч хүнд бэртэл цөөхөн.
МАНАЙ УЛС ОЛИМП ГЭЖ ХЭТ ТУЙЛШРАХЫН ОРОНД МЭРГЭЖЛИЙН СПОРТОД ИЛҮҮ АНХААРААСАЙ
-Хаана төрж, өссөн бэ. Гэр бүл нь юу хийдэг вэ?
-Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Чоно гол гэдэг газарт төрж, өссөн. Аав минь хилийн цэргийн 0846 ангид офицер байсан. Бага нас минь аавыгаа дагаж цэргийн ангид өнгөрсөн. Сүхбаатар аймгийн нэгдүгээр сургуульд сурч байгаад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хоёрдугаар сургуульд элсэн суралцсан. Ерөнхий боловсролоо төгсөөд хоёр жил өнжин тагнуулын сургуульд орох гэж байсан ч тагнуулын академи элсэлт аваагүй учир Шихихутуг хууль зүйн дээд сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцан төгссөн юм. Цэрэгт яваагүй ч цэргийн албыг багадаа хааснаас өөрцгүй дээ. Одоогоор ээж, эмээтэйгээ амьдардаг. Өмнөө зорилго тавьчихсан тул эхнэртэй болох талаар чухалчилж бодоогүй байна.
-Одоо ямар ажил хийдэг вэ?
-Бэлтгэлийнхээ хажуугаар ажил хийдэггүй.
-Монголд зөвхөн холимог тулаанаар амьдралаа авч явах боломжтой юу?
-Одоо л нээгдэж байна. Анх тулааны спортоор хичээллэж эхлэхэд хүмүүст спортоор хоолоо олж идэхгүй гэдэг байв. UFC-ийн хөтөлбөрийн дараагаар өөрөө Америкт очиж бэлтгэл хийх болоход бүх зардлаа өөрөөсөө гаргаж бэлтгэлийнхээ хажуугаар ажил хийдэг байлаа. Нью Мексикт монголчууд цөөхөн боловч хоолны газар ажиллуулдаг Батсайхан гэдэг ах надад их тусалдаг. Би тэдний хоолны газарт ажиллаж, ажилчдын байранд амьдардаг байсан. Харин UFC-тэй гэрээ байгуулснаар ажил хийх шаардлагагүй болсон. Цалин өгөхөөс гадна тулаанд орох бүх зардлыг холбооноос даадаг. 2015 онд Америкт очсон би UFC-д орох зорилготой байсан тул өөр холбоодын саналыг хүлээж авахгүй байсаар дөрвөн жилийн дараа хүссэн гэрээгээ хийсэн. (Tapology сайтын мэдээлснээр Д.Батгэрэл нь одоогоор 70 мянган ам.долларын /199 сая төгрөг/ орлого олсон байна).
-Америк руу хэзээ буцах вэ?
-Ирэх сараас явах бодол бий.
-Хэдэн насандаа зодог тайлна гэж боддог вэ?
-Одоогоор зодог тайлах талаар боддоггүй. Хэрэв би өөрөө хүсэхгүй, өөр зүйл хиймээр санагдвал хэзээ ч зодог тайлж болно.
-Холимог тулаанаас өөр хийх дуртай зүйл байдаг уу?
-Би оюун ухааны академид явдаг байсан. Рубик шоо эвлүүлдэг. Мөн найзуудтайгаа хамт цагийг өнгөрөөж, ном уншин, play station дээр UFC тоглох, жонглёр хийх дуртай.
Гадаадад очоод Монголын олимпын медальтнуудыг яриад хэн ч танихгүй. Харин мэргэжлийн спортын тамирчдыг таних нь их. Бид ч гэсэн олимпын тамирчдаас илүүтэй мэргэжлийн тамирчид олныг мэднэ.
-UFC холбоог зорьж яваа шилдэг залуу үед хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Зорилго тэмүүлэл байхад бүх зүйл боломжтой. Зорилгоо томоор тодорхойлж түүнийхээ төлөө шаргуу хичээх хэрэгтэй.
-Холимог тулаан тэргүүтэй мэргэжлийн спортыг Монголд хөгжүүлэхэд юу хэрэгтэй вэ?
-Одоо дэлхий нийтээрээ мэргэжлийн спортод анхаарлаа хандуулж, улс орнууд түүнд чиглэсэн бодлого баримталж байна. Манай улс олимп гэж сүйд болж байхад дэлхийн орнууд төдийлөн тоохоо больсон. Алдарт тамирчин Ронда Рөүзи олимпоос медаль авахдаа шөнийн цэнгээний газарт зөөгч хийдэг байсан. Мэргэжлийн спортод ороод л алдартай болсон шүү дээ. Гадаадад очоод Монголын олимпын медальтнуудыг яриад хэн ч танихгүй. Харин мэргэжлийн спортын тамирчдыг таних нь их. Бид ч гэсэн олимпын тамирчдаас илүүтэй мэргэжлийн тамирчид олныг мэднэ. Олимп бус мэргэжлийн спорт л улс орныг сурталчилж алдартай болгож байна. Тиймээс манай улс олимп гэж хэт туйлшрахын оронд мэргэжлийн спортод илүү анхаараасай гэж боддог.