gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.15
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.15
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.15
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ноолуур, мах хоёрыг ноолоход амархан

Эдийн засаг
2008-02-04
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2008-02-04
Ноолуур, мах хоёрыг ноолоход амархан

Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэсэн зарчмыг урд хөршийнхөн маань Монголын зах зээлд бодит байдлаар хэрэгжүүлж амжлаа. Цүнх цүнхээр нь мөнгө зөөж, Монголын ноолуурын зах зээлийг хэдхэн жилийн дотор гартаа оруулж чадсан хятадууд өнгөрөгч намраас эхлэн махны ченжүүдийг атгах боллоо. Манай улс өргөн хэрэглээний барааныхаа 80 хувийг импортоор гаднаас авдаг. Энэ бол улс орны эдийн засгийг шууд хараат байдалд шилжүүлж болох том нөхцөл. Тэгсэн хэрнээ экспортод хэдхэн нэр төрлийн бүтээгдэхүүн, түүхий эд гаргадаг. Эрдэнэтийн зэсийн баяжмалыг эс тооцвол ноолуур, мах хоёр манай хамгийн гол экспортын бүтээгдэхүүн. Нөгөө талаар шилжилтийн үед гадныхны мөнгийг ихээр татах нөхцөлтэйгээр хийгдсэн худалдаа арилжаа, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын чиглэлийн хууль тогтоомжууд зах зээлээ хамгаалах тал дээр дутуу дулимаг болох нь эндээс харагдаж буй. Өөрөөр хэлбэл, монголчуудад байгаа давуу тал буюу зах зээлийн таатай байдлаа бид хамгаалж чадсангүй. Зөвхөн  мах, ноолуур төдийгүй барилга, боловсрол, худалдаа үйлчилгээний салбарыг хятад, солонгосууд дур зоргоороо хөдөлгөн, үнийн хөөрөгдөл зарлах болсныг одоо бид хар байна. Зөвхөн ноолуураар жишээ татъя.

Монгол Улс гал гахай жилд 39.4 сая мал тоолуулсан. Хэдийгээр энэ нь сайн үзүүлэлт боловч сүргийн бүтцээс харахад үүний тал хувь буюу 18.2 сая нь зөвхөн ямаа байдаг. Нэг ямаанаас дунджаар 300 гр ноолуур авна гээд бодохоор 5.5 мянган тонн ноолуурыг дэлхийн зах зээлд нийлүүлэх боломжтой гэсэн үг. Хэрэв ийм хэмжээний ноолуурыг дотооддоо боловсруулаад, бүтээгдэхүүн болгоод экспортолбол одоо олж байгаагаасаа хэд дахин илүү ашиг "босгоно". Харамсалтай нь ийм боломж алга байна. Ноолуурын зах зээлд ноёрхлоо нэгэнт тогтоосон хятадууд Монголын ноолуурын чиглэлийн үйлдвэрүүдэд шахалт үзүүлж, энэ төрлийн бизнесийг өөрийнх болгож амжжээ. Тиймээс ч манай томхон брэнд компаниуд, ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрүүд урд хөршөөс гол түүхий эдээ авдаг сөрөг урсгал бий болсон аж. Ноос, ноолуураа угааж боловсруулан, сүлжмэл утас зэрч, түүгээрээ шинэ загварын брэнд хувцас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлэх боломж буй хэр нь үүнийгээ ашиглаж чадахгүй гацаанд орчихоод байгаад л учир буй аж. Урд хөршөөс манайхан долоо хоногт хэдэн зуун тн-оор нь ноолууран болон ноосон сүлжмэл утас зөөдөг болсоор удав. Зах зээлээ хятад бизнесмэнүүдэд алдаад зогссонгүй, хэрэгцээгээ бас атгуулсан нь эндээс тодорхой. Дэлхийн зах зээл дээр ноолууран бүтээгдэхүүний үнэ өссөн ч, энэ нь монголчуудад хамаагүй.

Учир нь монгол ноолуурыг ямар ханшаар барихаа бид биш, хятадын ченжүүд мэддэг болжээ. Шулуухан хэлэхэд Хятадын ноолуурын томоохон түшиц газар нь Монгол, бэлтгэн нийлүүлэгчид нь монголчууд болж хувирчээ. Ноолуур буюу цагаан алт хэмээгддэг гол түүхий эдээ ийнхүү бусдын гарт булаалгаад зогссонгүй мах экспортлох ажилд мөн л өмнөд хөршийнхөн ханцуй шамлан ороод байна. Өнгөрсөн хавраас эхлэн Хятадын талаас манай махны үйлдвэрлэлийг шохоорхон, агуулах саваа базаах болсон бөгөөд махыг их хэмжээгээр худалдан авч, үнэд оруулан зардаг сүлжээ бий болоод байна. Судалгаанаас харахад хятадууд ийнхүү энэ төрлийн бизнест "хүч тавих" болсноос хойш махны үнэ 30 хувь өссөн гэх. Малчдаас мал, махыг нь хямдхан худалдаж аваад, эргүүлээд дотоодын хэрэглэгчдэд өндөр үнээр шахаж байгаа энэ эргэлт төрийн зохицуулалтаас илүү шуурхай, ажил хэрэг болох нь хурдан  аж. Бодлогоо тодорхойлж, зохицуулалт хийж байх учиртай төрийн байгууллага буюу ХХААЯ-ныхан хүнд суртал, хөшүүн байдлаараа урд хөршийн овсгоотой наймаачдын ард хол хаягдсаны илрэл нь энэ гээд шуудхан хэлчихэд ер буруудахгүй. Жил болгон мах нөөцлөн хадгалахад зориулан төсөвлөдөг мөнгө хэрэглээний өсөлтийн хурдтай харьцуулахад мөн л "социализмын үеийг" санагдуулсаар байгаа нь хачин.

Магадгүй, хот, хөдөөгийн ялгаа илэрхий ихэсч, малчны гар дээрээс суурин газрын хэрэглэгчдэд хүрдэг махны үнэ ханш хэтэрхий хэлбэлзэлтэй байгаа энэ сиймхийг хятад ухаанаар ийнхүү ашиглаж байж ч болох. Юмаа үнэлэхдээ барагтайхан хөдөөх араншин,  мөнгөөр зодон худалдан авдаг хотын төрх хоёрын дундуур махны ченжүүд сүйхээлэн хөдөлдөг байсан. Харин одоо тэдгээр ченжийн ард ёстой л үүргэвч, үүргэвчээр нь юань чирсэн хятадууд боссын үүрэг гүйцэтгэх болов.

Ноолуур, мах хоёрыг нь ноолж чадвал Монголыг ноцлоо л гэсэн үг хэмээх шинэ хэллэг Дэнжийн 1000, "Хүчит шонхор" захуудаар моодолж буй. Зах зухаас нь хэрэглэгчид ч мэдэрч эхэллээ. Интернэт, мэдээллийн хурд, цахим сүлжээ, элдэв төгөлдөршил яриад дээгүүрээ томроод байдаг, доогуураа "усанд автаж", чулуун зэвсгийн үеийн зохион байгуулалтаар арай ядан урагшилж байгааг юу гэж ойлгох вэ? Хөршүүддээ найрсаг зочломтгой зангаар олгож байгаа боломж гэж ухаарах уу, эсвэл төрийн бодлогын гацаа гэж хүлээж авах уу? Хүнс, хөдөө аж ахуйн салбарт том өөрчлөлт хийх цаг иржээ. Зах зээлээ бүх чиглэлээр хамгаалах нь манайх шиг хоёр том гүрний дунд "унтаж байгаа" улс оронд энэ онцлогийг нь тусгасан төрийн бодлого үйлчилж баймаар. Солонгосууд орон сууцны үнийг хөөрөгдөж, хятадууд мах, гурилын бизнесийг атгаж, оросууд бензин, шатахуунаар дарамтлаад байвал цаашдаа яах вэ? Зах зээлээ хэрхэн хамгаалах вэ? Зах зээлээ хамгаална гэдэг бол эдийн засгаа эмхэлнэ гэсэн үг. Энэ хамгаалалтын цаана зөв зохицуулалт байх учиртай.

Р.Эмүжин 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан