gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.20
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол Улсын манлай начин, “дүүгүүр” хэмээх Дандарын Гомбосүрэн: Төв аймгийн гурван “чоно”-нд зургаан жил бариулсан

Спорт
2008-04-16
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2008-04-16

Өнгөрөгч бямба гаригт болсон Чингэлтэй уулын хишиг барилдаан тараад бөхийн өргөөний гадаа зогсож байв. Хүмүүсийн хөл нэлээн татарсан хойно нэгэн өвгөн начин унаа хүлээж байгаа бололтой зогсохыг анзаарлаа. Хараад зүс мэдэх ч яг тэр бөх гээд нэрийг нь оноож чадсангүй. Ямар ч байсан малгайных нь тэмдэг начингийнх гэж бодоод хэд шөвгөрсөн юм бол гэж сониучирхан сэмхэн араар тойрч залааг нь харвал дөрвөн зураастай байна.

Энэ дөрвөн зураас чухам хэн болохыг нь надад төвөггүй хэлж өглөө. Улсын начин цолтнуудаас дөрвөн удаа тав давсан нь Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “дүүгүүр” хэмээх Д.Гомбосүрэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат До.Ганхуяг нар л юм.

Ингээд ахмад начинтай ихэд танимхайран мэндэлж, ярилцлага өгөхийг хүслээ. Д.Гомбосүрэн гуай цааргалсангүй, дэргэдээ зогссон ачдаа унаа машин зохицуулах үүрэг өгөөд хамт Бөхийн өргөөний дотогш оров. МҮБХ-ны нарийн бичгийн дарга Б.Цогтбаатарт тухлах газар гаргаж өгөөч гэхэд биднийг өрөөндөө дагуулж орлоо. Энэ нь ч бидэнд ажлыг минь хөнгөвчилсөн хэрэг болсон. Хааяа хажуунаас ярианд оролцох түүний тавьсан асуултууд тэр бүр хүмүүсийн мэдэхгүй сонин сайхан дурсамжийг нь хөндөж байсан юм.

-Гомбосүрэн гуай, хаваржаа тавлаг уу? Хаагуур нутаглаж байна?
-Би Булган, Эрдэнэтийн хооронд хөдөө мал маллаж байна. Өвлийг өнтэй сайхан давж хавартай золголоо. Хотод ажлаар ирээд байх үед барилдаан болж таарахаар нь үзэж яваа минь энэ.

-Бид таны тухай улсын наадамд дөрвөн удаа тав давсан гэдгээс цаашхийг сайн мэдэхгүй. Тэгэхээр таны бага залуугийн намтар, барилдаж эхэлсэн түүхээс сонирхоё?
-Би нэлээн хожуу Алтанбулагийн техникумд суралцахаар очсон хойноо барилдаж эхэлсэн. Энэ үеийг хүртэл аав, ээж дээрээ адуу малтай ноцолдож өссөн минь гишгэлт, бярнаас эхлээд юмны зах зухтай болгосон байх. 1960 онд Дарханы сангийн аж ахуйд Сэлэнгийн бүсийн уулзалт гэж болоход аймгийн начингийн болзол хангаж байлаа. Тэгэхэд “За чи аймгийн начин болсон шүү” гэж хэлснээс биш цолны үнэмлэх гэж өгөөгүй юм. Тэр жил техникумаа төгсөж, Өвөрхангайн Хужиртын мал аж ахуйн станцад зоотехникчээр очлоо.

Тэгээд улсын наадмаар гарч барилдаад гуравт үлдэж аймгийн заан болсон. Тэнд хожим улсын начин болсон С.Цэдэвсүрэн, Д.Дашжамц начны аав “хэлтгий” Дорж бид гурав шатарчилж барилдахад хоёр дахин тойрч хаялцаад түрүү бөх нь тодроогүй юм. Харин өвөрхангайнхан гадны бөхөд түрүүгээ алдахгүй гэсэн юм уу, барилдааныг тэгээд дуусган С.Цэдэвсүрэнг түрүүлүүлж, надад аймгийн заан цол өгөөд өнгөрч билээ. Миний хувьд хоёуланд нь уначихвал юу ч үгүй хоцорно гэж байсан болохоор баярлаад л үнэмлэхийг нь авсан. Сонирхолтой нь тэр үнэмлэх дээр тэд давж заан болсон гэсэн юм байхгүй, “Өвөрхангай аймгийн баяр наадамд оролцсон тул...” гэсэн байдаг юм. Үүнээс хойш улсын цол автлаа Өвөрхангай аймгийн заан гэж дуудуулсан даа. Харин начин болоод гэнэт Булганы гэдэг болчихсон.

-Улсын наадамд хэдэн оноос анх зодоглов?
-Хужиртад байхдаа ХААДС-д элсэлтийн шалгалт өгөөд тэнцэж хотод ирсэн. Ингээд 1961 онд улсын наадамд анх барилдаад дөрөв давж тавын даваанд Л.Сосорбарам арсланг заан цолтой байхад нь амлуулж унаж байлаа. Дараа жил мөн л начингийн даваанд хүрээд Ө.Эрдэнэ-Очирыг заан байхад нь унасан. Өмнөх жил Л.Сосорбарам арсланд будлиантай унаад 1962 онд Ө.Эрдэнэ-Очиртой бас хоёр дахиж барилдсан болохоор уур хүрээд Наадмын комиссын дарга, Ж.Жамьян генералыг өшиглөөд авлаа. Эндээс нөгөө 41 жилийн ойн наадмын дуулиант зодоон гарч байсан юм.

Цагдаа нар зохицуулах гээд хүрээд иртэл Г.Жалаагийн ах “хулаан” Г.Дамдиндорж, Өмнөговийн Г.Дэмүүл хоёр намайг өмөөрөөд хэдэн хүний хавиргыг нь хуга цохичихов. Би ч бас цөөнгүй хүнийг гэмтээсэн. Тэгээд нэгэнт хамаг хэргийн эхийг тавьсан болохоор би хариуцлагыг дангаараа үүрсэн дээ. Үүний дараа жил тавын даваанд Ж.Мөнхбатыг заан цолтойд амлуулж унасан. Ингэж улсын наадамд барилдсан эхний гурван жилдээ Төв аймгийн гурван “чоно”-нд тавын даваанд бариулсан даа. Дараа нь тэр гуравт дахиад нэг нэг унасан.

Шигтгээ
ХААДС-д оюутан болж ирсэн Д.Гомбосүрэн гуай “Хөдөлмөр”, Спортын төв ордон, “Хоршоолол”-ын заалаар дамнан болох барилдаанд нэг өдөр гурван удаа Ж.Мөнхбат аваргад амлуулсан гэдэг. Эхний хоёр барилдаанд нь гурвын даваанд амлаж давчихаад хөлстэй зодгоо тайлах зуураа тэр үед дөнгөж заан болоод байсан Ж.Мөнхбат аварга “Дүү өнөөдөр жаахан бяр муу байна уу? Орой 19.00 цагийн барилдаанд очно биз дээ” хэмээхэд нь хоёр дараалан амлуулж унасан шарандаа Д.Гомбосүрэн гуай “Чиний бяртай чинь тэр л биз.

Тэгвэл чамтай чаддагаараа үзнэ” гээд хавирга руу нь цохичихсон байна. Ааг, омогтой хоёр бөх барилцаж авахдаа тулсан үед нь засуулч Ш.Лүгдэв гуай хараад болиулж байжээ. Ж.Мөнхбат аваргын хувьд Д.Гомбосүрэн начингаас насаар дүү ч түрүүлж сургуульд ороод тухайн үед II курсийн оюутан байсандаа тийн ахархсан аж. Улсын наадамд 1961-70 онд есөн удаа дөрвөөс дээш давахдаа зургаад нь Төв аймгийн гурван бөхөд амлуулж унасныг тэрхүү заалны барилдааны үеэр болсон маргаанаас улбаатай хэмээн учир мэдэх нэгэн өгүүлсэн юм.

-Улсын цолны босгонд ингэж олон удаа унахаар магадгүй зарим хүний зүрх нь үхэх биз. Харин та уйгагүй барилдсаар цол авчээ?
-1964 онд гурвын даваанд Архангайн Ломбо гэж бөхийг орхиод дөрөвт Баянхонгорын улсын начин П.Нямжанцанг хаясан. Тавын даваанд харин С.Самданжигмэд арслан амлаж цолны босгыг алхуулсан даа. Дараа жил нь “том” Ц.Санжаагаар цолоо баталж, 1966 онд Увсын Ц.Лхамаатай тунаж гурав дахиа шөвгөрсөн.

-Тэр цолоо баталсан барилдаанууд тань тус бүртээ сонин түүхтэй байх аа?
-1965 онд дөрвийн даваанд Ц.Санжаа зааны дүү аймгийн заан Ц.Шаравдоржийг амлаад давлаа. Гэтэл “том” Ц.Санжаа ирээд “Би дүүгээ начин болгох гэж байхад...” гэж уурлаад намайг амласан. Ингээд ах дүү хоёрыг дараалж даваад цолоо анх баталлаа. 1966 онд Ц.Лхамаатай тунасан. Мань хүн тухайн үед Техникумын Лхамаа гээд олонд танил болж, ид өсч дэвжиж байсан цаг. Сүүлийн гурван бөхөөс заан цолтой байсан Х.Баянмөнх Төв аймгийн “хөл” Б.Пүрэвдоржийг авч, бид хоёр тунасан. Лхамаа намайг аргалчихна гээд Баянаагаар “хөл”-ийг авахуулсан юм билээ. Тэр үедээ Лхамаа “Начин болдоггүй юм бол явган харина” гэж том дуугарч явсан хүн дээ. Улаанбаатараас Увс хүртэл хэдэн км билээ, тэгэхэд ийм амлалт өгч байдаг, өөртөө итгэлтэй байгаа хэрэг.

-“Дүүгүүр” нэрээ авсан түүхээ сонирхуулаач?
-Бага залуугаасаа адуу бугуйлдаж өссөн болохоор тэр үү, хоёр шуундаа гайгүй бяртай. Өдөржин адуун дээр өнжиж бугуйл хаяхаар хоёр гар салж унах гэж байгаа юм шиг янгинаж өвддөг байсан. Ингээд хожим барилдахдаа өөрт эвтэйгээр нь барьц олдвол дүүгүүрдчихдэг байлаа. Би ямар барилдаан энэ тэр заалгасан биш, өөр мэх сураагүй. Дүүгүүрдүүлэхгүй гэж зугтаад хамгаалаад байвал хутгачихдаг ухаантай. Начин болдог жилээ таван удаа дүүгүүрдээд тав давсан. Үнэнийг хэлэхэд Ж.Мөнхбат, Х.Баянмөнх хоёрт дүүгүүрийг хийж үзээгүй, үнэхээр болдоггүй юм билээ. Бусдыг нь заал танхимын барилдаанд дархан мэхээрээ орхиж байсан. Тухайн үед “хэлсэн ч дүүгүүрдэнэ, хэлээгүй ч дүүгүүрдэнэ” гэж аархаж явлаа. Яаж ч хамгаалаад нэмэргүй гэж хэлж байгаа минь тэр.

Шигтгээ
ХААДС-ийн багш, гавьяат багш Ишжамц гуай шавь Д.Гомбосүрэнгийнхээ тухай “Хэрэв энэ зүүн талын Зайсан толгойд гайгүй сайн атгах сэнж байсан бол манай Гомбосүрэн ядах юмгүй дүүгүүрдчих байсан даа” хэмээн магтан өгүүлж байжээ. Энэхүү яриа нь түүний тоймгүй их бяр, торгоох аргагүй дархан мэх нь 1960-аад онд ямар алдартай байсныг батлах биз ээ.

-Таныг бас боксчин явсан гэж сонссон юм байна?

-Юу шалих вэ, нэг их удаан тоглоогүй. Миний бокс оролдсон түүх сонин. Алтанбулагийн техникумд очиход намайг хөдөөний, хөрөнгөтний хүүхэд гэж дээрэлхэх хүн олон. Манайх мал олонтой байсан болохоор тэр. Би ч зодуулахаас айгаад дуугарахгүй. Нэг өдөр нэг хүүхэд миний урд сонин хөдөлж байснаа хулхин дундуур буулгачихлаа. Яаж байнаа гэхэд бокс гэж байна. Тэгээд надад зааж өгөх боллоо. Би сурагч гэхэд тэр үед олддоггүй ховор бараа байсан 5 төгрөг 60 мөнгөний бүс 10 метрийг ороочихно. Түүнийгээ дундуур нь цуулж хоёр гартаа ороогоод нөгөө хүүхэдтэйгээ нүдэлцчихдэг байв. Нүдэлцэх ч гэж, дандаа цохиулна. Надад ямар ч техник заагаагүй ч би цохиулахгүй гэсэндээ овоо зөв хамгаалж сурсан юм билээ. Боксод ингээд дурлаж, секцэнд орохын мөрөөсөл боллоо. Хоёр төгрөгөөр хуушуур авахгүй мөнгөө гамнадаг байсан мөртлөө 250 төгрөгөөр хоёр хос бээлий, нэг лап авч байв. 250 төгрөг бол тухайн үед чанга, нэг хоёр сарын цалин байсан.

Нэг секц хичээллүүлдэг багш дээр очиход заавал шалгаж авна гэж байна. Тэгээд зогсоож байгаад шанаан дээр нэг дэлслээ. Толгой дүйрээд байшин дайвалзаад явчихсан. Секцэнд ороход ингэдэг л юм байлгүй гээд гүрийгээд зогслоо. Дахиад нэг цохив, унаагүй. Тэгсэн багш “Тэнцлээ” гэж би бөөн баяр болж билээ. Гэхдээ би тэнд юу ч сураагүй. Багш юм заахаасаа илүү бусдад техник үзүүлэх гэж дандаа намайг нүдчихнэ. Нэг удаа санамсаргүй хариу цохитол багш уурлаж, нэг хүүхдэд цаг бариулаад “Гурван минут хараарай. Гомбосүрэнтэй дүрмээр нь гурван раунд тоглоно” гэлээ. Би хамгаалж байгаад нэг цохитол багш сөхрөөд дөрвөн хөллөчихөөд босч ирдэггүй. Би нөгөө цаг барьж байсан хүүхдэд “Багшийг сэгсрээрэй” гээд их сандарч билээ. Түүнээс хойш тэр секцэнд дахиж яваагүй.

-Тэгээд өндөр үнээр авсан бээлийгээ хэрэглэв үү? Тэмцээн уралдаанд оролцож байсан уу?

-Хужиртад зоотехникчээр очоод 10 жилийн хүүхдүүдэд боксын секц хичээллүүлсэн. Тэр үеийн миний шавь нараас Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэнгээс эхлээд олон алдартан төрөн гарсан. Би ХААДС-д орох гэхэд элсэлтийн шалгалтад нь ирдэг дээд тоо гээчийг нь мэдэхгүй. Харин Хужиртад Ц.Гомбосүрэн өдөр нь боксын секцэнд яваад, орой надад тоо зааж өгдөг байсан. Хоёр Гомбосүрэн бие биедээ багшилдаг байсан хэрэг. Тэгээд би ХААДС-д орсон.

Хотод ирээд боксын жижиг тэмцээнд орж үзлээ. 1961 онд нэг тэмцээнд түрүүлсэн. Тэр нь одоогийнхоор бол залуучуудын УАШТ. Дараа жил нь хотын анхдугаар АШТ гэж болоход аварга болно гээд оров. Миний жинд Цэдэн-Иш, “Алдар”-ын Уртнасан, Найманжин бид дөрөв байлаа. Эхний тойрогт хэнтэй нь ч таарлаа, мартчихаж. Над дээр ирээд “Дүүгүүр ээ, аяархан цохиорой. Алчих гээд байдаг шүү” гэж байна. Хэлснээр нь зөөлөн тоншсоор дуусгасан. Би өөрөө бараг цохиулаагүй. Тэгээд шүүгч ялагчийг зарлахад би гараа өргөх гэтэл нөгөөхийн гарыг өргөдөг байгаа. Би ч гайхсан, цочсон зэрэгцээд шүүгчээ цохичихлоо. Тэгтэл Монголын түүхэнд ийм зүйл байгаагүй гэх зэргээр сонин хэвлэлд бичүүлээд бөөн юм болсон. Тэгээд дахиж бокс тоглоогүй.

Ингээд чөлөөт бөхөөр барилдаж үзье гээд хэсэг явлаа. Нэг удаа нийгэмлэгийн АШТ-д оров. Таарсан бөхөө далаар нь тавьчихаад байтал шүүгч ялалт өгдөггүй. Тэгэхээр нь “Хичнээн удаан даруулах гэсэн юм бэ” гэтэл шүүгчтэй зүй бус харьцсан гээд тэмцээнээс хасчихсан. Үүнээс хойш үндэсний бөхөөс өөр төрөл сонирхоогүй.

Энэ үед түүнийг Хужиртад ажиллаж байхад боксын секцэнд нь хичээллэж байсан гэх нэгэн Сэлэнгийн атаман болоод хотод аваргалах гэсэн түүхээ яриач гэж хатгав. Д.Гомбосүрэн гуай жаахан бодолхийлснээ дараах түүхийг өгүүлэв.

-За үүнийг бичих үгүй нь сурвалжлагч дүү нарын мэдэх хэрэг. Би өөрийгөө гайгүй сайн нударгалцчихдаг гэж боддог болсон үе. Хэдэн хүн Сэлэнгийнхээ шилдэг зодоончийг хэн бэ гэж ярихыг сонслоо. Нэг нь “нармай” Бал гарцаагүй, нөгөөх нь “солгой” Алтангэрэл сайн гэж байна. Гуравт нь намайг хэлэх ёстой доо гэж бодлоо. Гэтэл байдаггүй. Тэгэхээр хэн нь шилдгийг үзүүлээд өгнө гэж бодоод Алтангэрэлийнд очлоо. Би ч ууртай амьтан яваад очтол нөгөөхийн хулхи нь буугаад янзгүй. Дараа нь нэг үдэшлэг дээр байтал гаднаас нөгөө “нармай” Бал ороод ирсэн. Тэр үүднээс эхлээд таарсан болгондоо шанаа өгөөд их дээрэлхүү байна.

Над дээр ирэхээр нь зөрүүлээд цохино гээд бэлтгэлтэй зогсож байв. Гэтэл “Халаагаа авах дүүдээ гар хүрэхгүй ээ” гэж хацар илчихээд дараагийн хүнийг цохиод явж билээ. Тэгэхэд нь өөрийгөө Сэлэнгийн тоотой хэдэн зодоончийн нэг юм байна гэж хөөрч байсан. Сүүлд хотод оюутан болж ирээд Сэлэнгийн аварга Улаанбаатарын атаман болно гэж явлаа. Эхлээд Мажигийн бүлэг гэдэг дээр очоод бүгдийг нь цохилоо. Тэгээд болох юм байна гэж бодоод хойшоо гарч өөр нэг бүлэг дээр очлоо. Тэнд аргагүй ганцаардаж, хүлүүлээд гинжээр ороолгуулж эвгүйтсэн. Хот гэдэг хэцүү, том газар болохыг үүнээс ойлгож дахиж энэ тухай бодоогүй. Одоо үр хүүхэд, ач нартаа хулганы хамраас цус гаргахгүй байхыг захисан, бурхан шүтсэн хүн болоод байна даа.

-Мэдээж багаасаа адуу малтай ноцолдож өссөн болохоор хурдны морь уядаг байх?

-Багын л морь малны сонирхолтой хүүхэд байсан. Хурдан гэхээсээ сайхан моринд гар татахгүй авна. Залуудаа мотоцикл 6000 төгрөгийн үнэтэй байхад би 10 мянгаар морь худалдаж авч байв. Тэгээд 100 лангийн эмээл тохчихоод урт тэнзэн ташуур барьж их л ганган хүн явна. Энэ тансаг хэрэглээнээсээ болж Тэшигт нутаг заагдаж байсан. Тухайн үед намын гишүүн болоход тэнгэрийн умдаг атгасантай адил үзнэ. Харин намайг гишүүнд үл тэнцэнэ гээд халгаадаггүй байсан.

“Хоёр ижил хүрэн морь унаж цул мөнгөн хазаартай, 100 лангийн эмээл тохоод тэнзэн ташуур атган давхих Гомбосүрэнг харахад хуучны ноёд, тайжын дүр эрхгүй бууна” гэсэн өргөдөл хүртэл очиж байсан гэдэг. Тэгэхэд “Ямар уран зохиол бичиж байгаа биш, хөдөөгийн сэхээтний дүрийг гутаасан гээд биччих” гээд гишүүнээс түдгэлзүүлж, нутаг зааж байсан юм билээ. Энэ удам залгасан буянгаа одоо аймаг, орон нутагтаа уралдуулж байна. Хэд гурван медаль бий.

Ингээд ахмад начингийн захисан унаа ирснээр бидний яриа өндөрлөлөө. “За ярилцлага авсан хүүхдүүдийн нэрийг тэмдэглэж авна аа” хэмээн өврөөсөө дэвтэр гаргаж ирэн хичээнгүйлэн бичив. Д.Гомбосүрэн гуай тухайн өдрийнхөө гол үйл явдлыг тэмдэглэдэг болсоор 30 орчим жилийн нүүр үзэж буй аж. Эцэст нь тэрбээр нутгийн хоёр залуу хүчтэн, харцага Д.Баасандорж, начин М.Өсөхбаяр нарт амжилт хүссэн юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан