Замын цагдаагийн газрын дарга, хурандаа П.Ядамдоржийг өчигдөр ажлаас нь өөрчиллөө. ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэхдээ ЗЦГ-ын даргаар Төв аймгийн цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Ц.Энхжаргалыг томилжээ. Харин хуучин дарга П.Ядамдорж Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга болсон байна. Цагдаагийн байгууллагад халаа сэлгээ, томилгоо үргэлжилж байгаа аж. Улсын мөрдөн байцаах газрын даргын албан суудал эзэнгүй байсан билээ. Дарга, хурандаа М.Энх-Амгалан нь Цагдаагийн академийн захирлаар очсон юм. УМБГ-ын даргаар хурандаа Ц.Эрдэнэбат томилогдлоо. Тэрбээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаас ЦЕГ-ын Тамгын газрын даргаар томилогдоод удаагүй байсан юм. Тус газрын дэд даргаар өмнө нь ажиллаж байсан туршлагатай нэгэн.
Б.Одмаа