Оюутан, сурагч, ахмад настнууд нийтийн тээвэрт үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр зорчиж буй нь нийтийн тээврийнхэнд хүндрэл учруулж буй талаар олон жил ярьж ирлээ.
Нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй үнээр зорчих оюутны үнэмлэх амралтын өдөр буюу бямба, ням гаригт хүчингүй болдог аж. Хууль ёсны тогтоол шийдвэр гараагүй байтал нийтийн тээврийн зарим хэрэгсэл амралтын өдөр оюутнуудын үнэмлэхийг хамаарахгүй, мөнгөө нэхэн улмаар зодон, зам руу түлхэн унагаасан хэд хэдэн зөрчил гарсан байна.
Энэ асуудлаар өнөөдөр Монголын оюутны холбоо холбогдох газруудтай хамтран сэтгүүлчдэд хандсан юм. Тэд хөнгөлөлтийн карттай оюутнуудыг амралтын өдөр автобусаар үнэгүй явуулах асуудлыг түр хугацаанд шийдэж чадсан аж.
Хувийн том оврын автобус эрхлэгчдийн холбооны Засгийн газартай хийсэн нөхөн олговорын гэрээний хугацаа энэ сарын 23-нд дуусч байгаа бөгөөд МОХ дараагийн гэрээг байгуулах, амралтаар зорчиход шаардлагатай нөхөн олговорыг шийдвэрлэхийг шаардсан байна.
Ингэснээр оюутнууд түр хугацаанд амралтын өдрүүдэд үнэгүй зорчих эрхээ авчээ.
Дундажаар нийслэлд сурч байгаа дөрвөн оюутны нэг тутам нь дээрх хөнгөлөлтийн картыг хэрэглэн хичээл, сургуульдаа явдаг байна.
Ч.Туяа