gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.30
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.30
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.30
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Би дундаас нь шантраад буцсан бол дахин нэг ч эмэгтэйг ажиллагаанд илгээхгүй байсан байж мэднэ"

А.Анужин
Хүний түүх
Өчигдөр
1
Twitter logo
А.Анужин
1
Twitter logo
Хүний түүх
Өчигдөр
"Би дундаас нь шантраад буцсан бол дахин нэг ч эмэгтэйг ажиллагаанд илгээхгүй байсан байж мэднэ" Тусгай хүчний цэргийн командлалын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн олон улсын эрх зүйч, хурандаа Н.Нямжаргал

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2003 онд жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” болгон зарласан. Монгол Улс энэхүү өдрийг 2012 оноос хойш тэмдэглэж ирсэн бөгөөд өнөөдөр энхийг сахиулах ажиллагаанд 1300 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч хүчин зүтгэж байна.

Түүнчлэн энэ жил Монголын эмэгтэй энхийг сахиулагчид НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой.

Энэ хүрээнд Тусгай хүчний цэргийн командлалын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн олон улсын эрх зүйч, хурандаа Н.Нямжаргалтай ярилцлаа.

Тэрээр Монгол Улсаас НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон анхны эмэгтэй цэргийн ажиглагчдын нэг бөгөөд Баруун Сахарын элсэн цөлөөс эхлээд НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын бодлогын түвшинд хүртэл ажилласан туршлагатай офицер юм.

-Би 1995 онд Үндэсний батлан хамгаалахын их сургуульд элсэж, 2000 онд төгссөн. Сургуульд орсон цагаасаа эхлэн гадаад хэл сурах, олон улсын ажиллагаанд оролцох хүсэл мөрөөдлийг дотроо тээж явдаг байлаа.

Сургуулиа төгсөөд хоёр жилийн дараа буюу 2002 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин анхны хоёр цэргийн ажиглагчаа Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдсан энхийг дэмжих ажиллагаанд илгээсэн юм. Тэр мөчөөс хойш энхийг дэмжих ажиллагаанд оролцох мөрөөдөл минь улам тодорхой болсон. "Яагаад эмэгтэй цэргийн алба хаагчид ийм боломж авч болохгүй гэж" хэмээн өөрийгөө дайчлан бэлтгэж эхэллээ.

Удалгүй 2006 онд Зэвсэгт хүчний Жанжин штабаас эмэгтэй энхийг сахиулагчдыг ажиллагаанд илгээх шийдвэр гаргаж, сонгон шалгаруулалт зарласан. Ингээд би Баруун Сахарт хэрэгжиж байсан “MINURSO” ажиллагаанд цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэх боломж тохиосон юм.

Баруун Сахар улс өнөөдрийг хүртэл тусгаар тогтнолоо бүрэн зарлаж чадаагүй бөгөөд нутаг дэвсгэрийнх нь тодорхой хэсгийг Марокко улс эзэмшдэг. Цэргийн ажиглагчийн үндсэн үүрэг нь мөргөлдөөнд оролцож буй талуудын гал зогсоох гэрээний хэрэгжилтийг хянах, ажиглалт хийх, нөхцөл байдлын талаарх мэдээллийг НҮБ-ын төв штаб руу илгээх байдаг.

Тэнд ажиллаж байх хугацаандаа олон сорилттой нүүр тулсан. Тэр дундаа явган цэргийн минийн талбайд орж байсан мөчөө хэзээ ч мартдаггүй.

Бид агаарын, газрын, явган гэх мэт төрөл бүрийн эргүүл хийдэг байлаа. Газрын эргүүл хийхдээ хоёр машинтай, дөрвөн ажиглагч хоёр хоёроороо хуваагдан явдаг. Нэг нь эргүүлийн дарга, нөгөө нь чиглүүлэгч, арын хоёр нь давхар үүрэгтэй ажиллана.

Нэг удаа би эргүүлийн даргаар үүрэг гүйцэтгэж, өөр гурван улсын эрэгтэй ажиглагчийн хамт явж байсан юм. Бид машинаасаа буугаад тодорхой цэг рүү алхаж явахдаа анзааралгүйгээр явган цэргийн минийн талбай руу орчихсон байсан. Баруун Сахар бол элсэн цөл бүхий нутаг. Тэнд байсан мин нь Италид үйлдвэрлэгдсэн, ердөө 700 грамм жинтэй, даралт мэдрэх төдий л дэлбэрэх аюултай, хүнийг гэмтээх зориулалттай тэсрэх бодис.

Эргээд бодоход амь нас секундээр хэмжигдэхүйц эрсдэлтэй нөхцөл байжээ. Гэхдээ тухайн үед бид огт сандраагүй. Учир нь ийм нөхцөлд хэрхэн ажиллах талаар стандарт ажиллагааны журам бидэнд бий. Минийн талбайд орсон тохиолдолд тайван байдлаа хэрхэн хадгалах, яаж буцаж гарах, дараа нь хэрхэн илтгэл мэдээллээ өгөх зэрэг бүхий л зааварчилгаа тодорхой байдаг. Бид яг тэр журмын дагуу үүргээ гүйцэтгэсэн.

Тэр мөч надад бусдын өмнөөс хариуцлага хүлээх ямар байдгийг, зөв шийдвэр гаргаснаар хүний амь аварч болдгийг хамгийн тод мэдрүүлсэн дурсамж болсон юм.

Мөн нутгийн иргэд намайг маш халуун дотноор хүлээж авсан. Учир нь ажиллагаанд нийт есөн баг ажиллаж байсан ч эмэгтэй ажиглагч огт байгаагүй.

Эмэгтэй цэргийн ажиглагч байна гэдэг нь иргэдтэй харилцах, ойлголцох гүүр болдог юм байна гэдгийг тэндээс ойлгосон.

Мөн эрэгтэй хүмүүсийн анзаараагүй зарим зүйлийг эмэгтэй хүн илүү гярхай ажиглах давуу талтай байдаг.

Баруун Сахар нь Өмнөд Судантай харьцуулахад хүн ам цөөн, иргэдтэй харилцах боломж ч бага. Ерөнхийдөө усгүй элсэн цөлд үүрэг гүйцэтгэж байсан гэсэн үг.

Надад шантрах үе бараг байгаагүй. Учир нь “анхны эмэгтэй” гэдэг утгаараа сул дорой харагдаж болохгүй, илүү хичээх ёстой гэсэн бодлыг өөртөө суулгасан байсан. Хэрэв би дундаас нь шантраад буцсан бол дараа нь дахин нэг ч эмэгтэйг ийм ажиллагаанд илгээхгүй ч байсан байж мэднэ.

НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа ихэвчлэн зургаан сараас нэг жилийн хугацаатай үргэлжилдэг. Манай нөхөр бид хоёр Батлан хамгаалахын сургуулийн нэг ангийн, хоёулаа цэргийн хүмүүс. Тэр хүн миний мэргэжлийг хамгийн сайн ойлгож, зорилгодоо хүрэхэд минь үргэлж дэмжиж, ар гэрийг минь найдвартай авч явдаг байсан учраас би өнөөдөр энэ хэмжээнд итгэлтэй ажиллаж чадсан гэж боддог юм.

Би НҮБ-ын Энхийн ажиллагааны газарт нийт 4 жил 6 сарын хугацаанд үүрэг гүйцэтгэсэн. Анх энэхүү албандаа томилогдохдоо үндсэн ажилдаа хурдан дадлагажих, бодлогын баримт бичгүүдийг уншиж судлах, цэрэг, цагдаагийн алба хаагчдаа хэрхэн удирдах зэрэг олон асуудалтай тулгарч байсан ч тухай бүрд нь даван туулж ирсэн. Өнөөдөр эргээд харахад хийж бүтээсэн зүйл их, хамт олноо нэг баг болгон нэгтгэхийн төлөө хичээн ажилласан байна.

Удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг өндөр түвшинд гүйцэтгэсэн гэж үнэлэгдэн сүүлийн хоёр жил дараалан “A-exceeds expectation” буюу “хүлээлтээс давсан” үнэлгээ авсан нь миний хувьд том урам зориг болсон.

Албан үүргээ хүлээн авсныхаа дараа нэг зүйлийг онцгойлон анзаарсан. Миний ажиллаж буй газар нь “Сургалтын нэгдсэн алба” нэртэй хэдий ч бодит байдал дээр цэрэг, цагдаагийн алба хаагчдыг хамтад нь сургах нэгдсэн сургалтын материал хангалтгүй байсан. Ажиллагааны талбар дээр энгийн, цэрэг, цагдаагийн алба хаагчид хамтран үүрэг гүйцэтгэдэг атлаа сургалтын агуулга нь мэргэших тусам улам тусдаа чиглэлтэй болдог байсан юм.

Үүнтэй холбоотойгоор сургалтыг тодорхой үе шатанд нэгтгэх, мөрдөстэй алба хаагчдын сургалтыг илүү нэгдмэл байдлаар зохион байгуулах санал санаачилга гаргасан.

2022 оноос эхлэн ажиллагааны бүс нутагт НҮБ-ын цэнхэр дуулгатнуудын эсрэг халдлага, дайралт эрс нэмэгдэж, амь насанд аюул учрах эрсдэл өндөр болсон.Үүнтэй холбоотойгоор “Бие бүрэлдэхүүний хамгаалалт” сэдэвт шинэ сургалтын материалыг 2022-2023 онд цэрэг, цагдаагийн алба хаагчдад зориулан боловсруулсан.

Энэхүү материалыг 2023 оны сүүлээр Энхийн ажиллагааны газрын даргаар батлуулж, 2024 онд Итали, БНСУ, Унгар Улсад нийт гурван удаагийн сургагч багшийн дамжааг амжилттай зохион байгуулсан.

Энэ нь цэрэг, цагдаагийн мэргэжилтнүүдийг хамруулан нэгдсэн байдлаар боловсруулсан анхны сургалтын материал гэдгээрээ онцлогтой.

Үүний дараа нэгдсэн байдлаар боловсруулсан хоёр дахь сургалтын материал болох “Мэдээллийн бүрэн бүтэн байдал буюу мэдээллийг санаатай болон санамсаргүйгээр буруу ташаа тараах, зэвүүцэл төрүүлэх илтгэлийн эсрэг авах арга хэмжээ” сэдвийг шинээр боловсруулсан.

Энэ ойлголт нь энхийг дэмжих ажиллагааны хүрээнд 2023 онд шинээр томьёологдсон чиглэл байсан юм. Мөн Энхийн ажиллагааны газрын даргаас 24 цагийн дотор батлагдсан нь рекорд хугацаанд батлагдсан тохиолдол болсон. Энэ нь манай багийн боловсруулсан материал цаг үеийн хэрэгцээтэй яг нийцсэнийг харуулсан үнэлгээ болсон.

Үүний дараа эхний сургагч багшийн дамжаанууд 2025 оны гуравдугаар сард Австри, долоодугаар сард Швейцар, арваннэгдүгээр сард Морокко Улсад амжилттай зохион байгуулагдсан.

Цаашид ч манай баг нэгдсэн агуулгатай олон чухал сургалтын сэдэв боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэвч хүний нөөц болон санхүүгийн боломж хязгаарлагдмал байгаа тул гишүүн орнуудаас нэмэлт санхүүжилт авах шаардлага тулгарч байгаа. Одоогоор “Нисэгчгүй нисэх хэрэгслийн эсрэг авах арга хэмжээ”, “Тактикийн нэгдсэн төлөвлөлт” зэрэг сэдвүүдийг боловсруулах шаардлагатай байна.

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох боломж, цаг үе надад тохиосонд одоо ч баярлаж, талархаж явдаг.

Өнөөдөр энхийг сахиулах ажиллагаанд оролцсон эмэгтэй алба хаагчид, залуу офицер, ахлагч нартайгаа хамт 20 жилийн ойгоо тэмдэглэж суухдаа үнэхээр их баяртай байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан