Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан “Монгол дархан: Өв, урлахуй” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд өнөөдөр (07.04)-нд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэн нь Монгол дархны уламжлалт өв, соёлыг хамгаалах, судлан шинжлэх, нийтэд сурталчлан таниулах, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ахмад дархуудыг дэмжих болон тэдний мэдлэг ухааныг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилготой юм.

Тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 138 шилмэл, сор бүтээлээ дэлгэсэн бөгөөд ардын, шашны, чимэглэлийн болон чөлөөт уран бүтээл гэсэн дөрвөн төрлөөр 20 бүтээлийг шалгарууллаа.

"ЗЭВТЭЙ ХАДААС БОЛ МИНИЙ БАГШ"
Д.Баярсайхан " Би бүрэн дунд боловсролтой, энгийн иргэн. Арван жилийн өмнө хээрээс бахь, эмээлийн хяр олсон юм. Түүнийг ихэд бэлгэшээн авч, зуу гаруй хадаас тэгшлэх оролдлого хийсэн.
Эндээс л миний уран бүтээл туурвих замнал эхэлсэн юм. Иймд хадаасыг би өөрийнхөө багш гэж боддог.
Гэр бүл бол амьдралын голомт. Үүнийг мөнхийн гурвалжин гэж нэрийддэг. Тулгандаа эзэн хаан, есөн өрлөг болон баатрын хөө хуягийг шингээсэн. Ингэж амь оруулсан юм.
Есөн хөлгийг гурван талд өөр өнгөөр дүрсэлж, өлзий хээгээр чагталсан. Мөн тулганы гурван талд мэлмийг шигтгэсэн. Энэ нь гурван зүгтээ бүгдийг нэвт харна гэсэн санаа. "Монгол Улсын гал голомт мандан бадарч, бүгд хүчээ нэгтгэнэ" гэсэн бэлгэдэлтэйгээр бүтээсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч бүтээлийг минь бэлгэшээж, төрийн тулга болгохоор шийдсэн. "Отгонтэнгэр хайрханд залж, гал голомтоо бадраана" гэж хэллээ. Их сайхан байна.
Энэхүү бүтээлийг туурвихад зургаан жилийг зарцуулсан" хэмээв.

Д.Баярхуяг "Монгол дархан: Өв урлахуй" үзэсгэлэнд гурав дахь жилдээ оролцож байна. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ гэж үздэг.
Энэ удаагийн арга хэмжээнд "Дуут урлан"-гийн хамт олон утсан сүлжмэл, уран цутгуур, эсгий ширмэл, чулуун болон модон сийлбэрийг хослуулсан шатрын таван төрлийн бүтээлээр оролцож байна.

"УРАН БҮТЭЭЛДЭЭ ГҮН АГУУЛГА ШИНГЭЭХИЙГ ЧУХАЛЧИЛДАГ"
Тус бүтээлийг Монгол ардын "Болдоггүй бор өвгөн" ардын үлгэрээс сэдэвлэсэн. Хөлөг нь гуулин цутгамал, хар цагаан талыг 999 сорьцын алт, мөнгөөр бүрэгдсэн бөгөөд дахин давтагдашгүй, гар зормол сийлбэр бүхий хуш модон тавцантай.
Энэ үлгэр аман яриагаар л гарсан болохоос биежээгүй байсан. Монгол шатарт буулгаснаар үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэхээс гадна өв дамжих үнэт эдлэл болсон гэж бэлгэшээж байна.
Уран бүтээлдээ гоё ганган хийцээс илүүтэй гүн агуулгыг шингээхийг хичээдэг. Тус шатар нь нэг үлгэрийг дүрсэлсэн мэт харагдавч цаашаа задарч, олон утга агуулгын нэгдэл болох юм" гэв.

“Монгол дархан: Өв, урлахуй" тусгай үзэсгэлэнг 2025.07.04-20-ны өдрүүдэд Чингис хаан үндэсний музейд нийтэд толилуулна.