Энэ форумаар сарын өмнө томилогдсон сайд нар цаашид ямар бодлого баримтлан ажиллах нь илүү тодорхой болох юм.
Өнөөдөр дижитал эрин, хиймэл оюун, дата дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний асуудал би шийдэл, маргаашийн ажиллах хүч гэсэн сэдвүүдээр эдийн засагчид, бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Энэ үеэр Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.Тэрээр, зах зээлийн тодорхой асуудлуудыг шийдэхийн тулд эсхүл жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжихийн тулд тусгай сан гаргах гэх мэт оролцоо нэмэгдэх тусам л асуудал буруу тийшээ явдаг. Иймд "Тоглоомын дүрэм"-ээ гаргаад л үлдээчих гэсэн энгийн хүсэлт тавьсан.
Хөрөнгө оруулалтын хувьд, бид эдийн засгийн бүтцээ өөрчилж, хэмжээгээ нэмэгдүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татахаас өөр арга байхгүй. Үүний тулд хөрөнгө оруулалтын хууль болон холбогдох бусад хуулиар давхар авдгийг зогсоох ёстой.
Түүнчлэн хөрөнгө оруулагчдад олгох гэж буй тогтвортой байдлаа тодорхойлох хэрэгтэй. Мөн тэдний эрх ашгийг хамгаалах зайлшгүй шаардлагатай юм.
Хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг шүүхийн бус аргаар хурдан, зөв шийдэх механизмыг бий болгох хэрэгтэй байна. Одоогийн нөхцөлд хөрөнгө оруулалттай холбоотой маргаан зөвхөн шүүхэд очдог. Шийдэгдэхийн тулд дор хаяж 10 жил болдог. Энэ нь хөрөнгө оруулагчдад асар хор уршигтай байдаг.
Хөрөнгө оруулагчдаа би өөрсдөө үргээдэг. Жишээ нь, улс төрчид гэнэтийн мэдэгдэл гаргаж, гадаадын хөрөнгө оруулагчдын нэр хүндэд халдаж байна. Өмнө нь гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой гаргасан алдаагаа засаж, сайжруулах хэрэгтэй" гэв
ШУУД ҮЗЭХ: