gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.21
Валютын ханш
$ 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Эдийн засаг

СУРВАЛЖИЛГА: “Эрдэнэт” үйлдвэрт их ажил өрнөж, аж үйлдвэрийн парк болох бэлтгэлээ хангаж байна

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
Өчигдөр
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
Twitter logo
Эдийн засаг
Өчигдөр

Энэ онд Эрдэнэт хот 50 жилийн түүхэн ойгоо тэмдэглэнэ. 1976 онд ямар ч хүнгүй, өвөлдөө цас их ордог Эрдэнэт уулын бэлд шинэ хотын эхний иргэд иржээ. Үнэндээ Эрдэнэтийн түүх бүүр эрт бичигдэх байв.

Томилолтын тэмдэглэл 

Энэ онд Эрдэнэт хот 50 жилийн түүхэн ойгоо тэмдэглэнэ. 1976 онд ямар ч хүнгүй, өвөлдөө  цас их ордог Эрдэнэт уулын бэлд шинэ хотын эхний иргэд иржээ. Үнэндээ Эрдэнэтийн түүх бүүр эрт бичигдэх байв. 1941 онд ЗХУ-ын геологичид Эрдэнэтийн овоонд ирж ажиллаад, эдийн засгийн үр өгөөжгүй гэж дүгнээд буцжээ. Тухайн үеийн геологийн шинжлэх ухааны хөгжил, геологичдын хувийн туршлага нөлөөлсөн үү, мэдэхгүй, ямартаа ч ашиггүй гэж үзсэн байна.  

Дараа нь 1964-1968 оны хооронд  Монгол-Чехийн хамтарсан  баг ажиллаж, олон судалгааг ахисан түвшинд хийжээ. Гэвч 1968 онд Прагийн хавар хэмээх үйл явдал болж, улс төрийн тогтворгүй байдлын улмаас чех эрдэмтэд нутаг буцсан байна. Ингээд ЗСБНХУ-тай хамтран ажиллахаас өөр аргагүй болж, ордыг үргэлжлүүлэн судалжээ.  
 
Сонин юм шүү, дэлхийн алс хязгаарт болсон үйл явдлууд тухайн үедээ хаагдмал байсан Монгол оронд хоёр ч удаа шууд нөлөөлсөн байдаг. 1968 онд Прагад бослого үймээн болоогүй бол Эрдэнэтийн хувь заяа хэрхэх байсныг хэн ч мэдэхгүй. Удалгүй Чилид төрийн эргэлт болж, коммунист дэглэм нуран унасан.

Ингэснээр ЗСБНХУ Чилиэс зэс авах боломжгүй болж, хараагаа Монгол руу, бүр тодруулбал Эрдэнэт рүү чиглүүлж, үйлдвэрийг маш хурдан барих үүргийг монгол, зөвлөлтийн тухайн үеийн удирдагчдад өгчээ.

МАРКС, ЛЕНИНИЙ ХӨРГИЙГ ЭРДЭНЭТЭЭС Л ХАРЖ БОЛНО 

Зургийн  эх сурвалж: https://welcome.erdenet.mn Зургийн эх сурвалж: https://welcome.erdenet.mn

Лодонгийн Түдэв гуай “Эрдэнэтэд гурван  эрдэнэ бий. Хүн эрдэнэ, зэс эрдэнэ, найрамдал эрдэнэ” гэж бичиж байжээ. Цоо шинэ хотыг байгуулахаар Зөвлөлт холбоот улсаас 16 мянган хүн ирж, Эрдэнэтэд ажилласан түүхтэй хэмээн гавьяат багш, Орхон аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат бидэнд хотын түүхээс товч танилцуулав.  
 
Орос инженерүүд зааварчлан, илгээлтийн 1000 эзэн энд тэндээс  цугласаар өдгөө 100 мянган хүнтэй болсон хотыг маш хурдан барьжээ. Дөрвөн жилд 621 обьекьт барьсан нь хотын анхны  иргэд хэр их хөдөлмөрлөснийг илтгэнэ. Илгээлтийн эздийн нэг “Одоогийн залуус бямба, ням гарагуудад амарч байна. Харин бидэнд амралтын өдөр байгаагүй” хэмээн хуучилсан юм.  
 
Өдгөө Эрдэнэтэд нэг км2 нутаг дэвсгэрт 139 хүнтэй буюу Улаанбаатарын дараах, нягтрал ихтэй хот болж өргөжжээ. Эндээс л Ленин, Карл Марксын хөрөг зурагтай хуучны барилгууд, нийслэлийн Зайсан толгойн жижиг хувилбар, орос зоогийн газар, хотын эмх цэгцтэй байдал гэх мэт Монгол-Зөвлөлтийн бат найрамдлыг илтгэх олон зүйлийг одоо ч харж болно. Бид хуучнаа мартах учиргүй.  

ХҮДЭР ҮГҮЙ БОЛ УУРХАЙ ҮГҮЙ  

ХҮДЭР ҮГҮЙ БОЛ УУРХАЙ ҮГҮЙ  

Уурхайчид “Хүдэр үгүй бол уурхай үгүй” гэж ярьцгаадаг. Эрдэнэт үйлдвэрийн нөөцийг зургаан удаа баталжээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд Эрдэнэтийн-Овоо ордын 4.6 тэрбум хүдрийн нөөцийг батлуулснаар үйлдвэр дахин 56 жил ажиллах нөхцөл бүрдсэн байна. Энэхүү шинэ нөөцөөс 13 сая зэс, 642 мянган тонн молибден олборлоно.  

Шинэ ордыг ашиглах техник эдийн засгийн урьдчилсан тооцоогоор ордыг ил аргаар ашиглана, Баяжуулах үйлдвэрийн нэмэгдүүлсэн хүчин чадал 40 сая.тонн/жил байхаар тооцоолоход 56 жил олборлоно. 

“Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх “Бид эрдсийн мангас хэмээх аппарат авч ашигласнаар нарийн ширхэгтэй эрдэс их хэмжээгээр хаягдаж байгааг илрүүлсэн. Иймд хүдрээ баяжуулалтад бэлтгэх технологийг  сайжруулна. 1978 оноос хойш ашигласан, хүдэр бэлтгэлийн шугамаа саяхан шинэчиллээ. Хүдрийг бутлан, хагас хуурайгаар нунтаглаад, бэлэн болсныг нь шууд баяжуулна. Энэ аргаар нийт хүдрийнхээ талыг баяжуулж байна.  

Хоёр дахь аргаар гурван шатны бутлуур дамжаад, тээрэмд нунтаглан, бэлэн болсныг ангилж баяжуулна. Энэ хоёр арга нь баяжуулахад бэлэн болсон бүтээгдэхүүний эзлэх хувиараа ялгаатай. Одоо бид Монголд анх удаа өндөр даралтын булт нунтаглагчийг суурилуулж байна.  

Баяжуулах үйлдвэрийн инженерүүд бутлагдсан хүдрийг яаж хамгийн бага хэмжээнд  хүргэх вэ гэж өрсөлддөг. Одоо манай бутлагдсан хүдрийн зохимжит бүхэллэг 14.5 мм байна. Бид үүнийг 6-8 мм болгоно. Энэ ажлыг ирэх жилийн өдийд дуусгахаар ажиллаж байна” гэж ярив.  

БОЛОВСРУУЛСАН ХҮДРИЙН 98.5 ХУВИЙГ ХАЯЖ, 1.5 ХУВИАС Л ЗЭСИЙН БАЯЖМАЛ ГАРГАН АВДАГ  

“Эрдэнэт”-ийн анхны баяжуулах үйлдвэрийн жилийн хүчин чадал 10 сая тонн байв. Одоо жилийн 40 сая тонн буюу “Оюутолгой”-той адилхан болжээ. Гэвч 2010 онд байгуулсан, хуучин үйлдвэрийг шинэчлэх шаардлагатай.  40 сая тонн хүдрийн 98.5 хувийг хаяж, үлдсэн 1.5 хувь нь л хөвүүлэн баяжуулах аргын үр дүнд зэсийн баяжмал болдог байна.

1.5-хан хувийн төлөө уул нүүлгэдэг, маш их хүдрийг зөөвөрлөдөг байна.   

ЦАГААН ТООСЫГ 90 ХУВИАР БУУРУУЛНА 

ЦАГААН ТООСЫГ 90 ХУВИАР БУУРУУЛНА 

Сүүлийн 50 жилд бусад улсад 100 гаруй далан задарч, гамшгийн хэмжээний үр дагавар авчирсан гашуун түүх бий. Хамгийн сүүлд Бразилд хаягдлын далан задарч, байгальд ихээхэн гамшиг учруулжээ.     

Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын далан 1308 метр өндөр. 1320 метр хүрэхэд даланг дахин ашиглахгүй гэв. 5-7 жилийн дараа энэ түвшинд хүрэх тул хаягдлын сангийн дараагийн байршлыг судалж эхэлсэн байна. Хаягдлын даланг энд байгуулна гээд шийдчихдэггүй. Таван төрлийн судалгаа хийсний дараа шийддэг. Үйлдвэр дахин 56 жил ажиллах тул хаягдлын сан зайлшгүй хэрэгтэй.  

Мөн цаашид хаягдал өтгөрүүлэх технологийг ашиглана. Энэ нь одоогийнхоос ялгаатай. Усаа богино схемээр шилжүүлж аван, өтгөрсөн хаягдлыг цааш хаягдлын сандаа хураана. Шинэ технологи нэвтрүүлснээр хаягдлын аж ахуйн зардлаа бууруулж, цагаан тоосоо бууруулна. Үйлдвэрлэл үргэлжлэх тул огт цагаан тоосгүй болно гэж хэлэхгүй.

Гэхдээ 90 хувиар буурна гэж Т.Батмөнх инженер сэтгүүлчдэд танилцуулав. 

ХҮДЭР БЭЛТГЭЛИЙН ШУГАМЫН ШИНЭЧЛЭЛ ЯАГААД ЧУХАЛ ВЭ? 

Энэ бол шинээр барьж буй анхдагч бутлуур. Энд  хүдрийг бутлах, нунтаглах үйлдлийг зэрэг хийдгээрээ онцлогтой. Мөн хүдрийг 6-10 мм хэмжээтэй болгож, баяжуулахад бэлтгэнэ. Энэ хэрээр бүтээмж өсөж, нуугдмал байдлаар хаягддаг байсан металлаа авах буюу баяжуулах боломж бүрдэх юм байна.

Иймээс “Эрдэнэт” үйлдвэр анх удаа 0.17 хувийн захын агуулгатай хүдрийг нөөцөд бүртгэжээ. Арван жилийн өмнө ийм хүдрийг ядуу агуулгатай, эдийн засгийн өгөөж бага гэж үзэн, хаядаг байжээ.       

Анхдагч бутлуурын барилгын суурь газрын гүнд, доошоо 32 метрт бол дээшээ 20 метр урт. 4300 метр куб бетоныг тасралтгүй 72 цаг цутгасан нь манай улсад анхны тохиолдол болжээ. БНХАУ-аас зөвлөхүүд урьж хамтран ажилласан байна. Биднийг очиход барилгын ажил ид үргэлжилж байв. Барилгын 60 хувийг барьжээ. Тоног төхөөрөмжүүдээ жилийн өмнө захиалж,  бүтэн жилийн турш үйлдвэрлэсэн байна. Энэ шугам ашиглалтад орсноор үйлдвэрийн борлуулалтын орлого жилд 48 сая ам.доллараар нэмэгдэнэ. Ашиглалтын зардал жилд 10 сая ам.доллараар буурч, хөрөнгө оруулалтаа 6 жилийн дараа нөхнө.  

УУЛ УУРХАЙН МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮДИЙН УР ЧАДВАР ӨНДӨР ТҮВШИНД ХҮРСЭН     

Манай улс гурван ам.долларын орлого бүрийн нэгийг зэсээс, улсын төсвийн орлогын 10 төгрөг тутмын нэгийг мөн энэ эрдсээс олдог. 

Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий инженер, техникийн ухааны доктор Т.Батмөнх үйлдвэрийн нөөц, шинэ төслүүдийн талаар танилцуулав. Тэрээр талбайн цэвэрлэгчээр анх ажилд орж, 38 дахь жилдээ ажиллаж байна.  Т.Батмөнх инженер “Уул уурхайн монгол инженерүүдийн ур чадвар маш өндөр түвшинд хүрсэн. Бид төслүүдээ дан монгол инженерүүдээр удирдуулж байна.

Гаднын зөвлөхүүд ажиллуулаагүй, зураг төслийг манай инженерүүд өөрсдөө хийсэн” гэж бахархан  ярив.   

"ЭРДЭНЭТ"-ИЙН АЖИЛЧДЫН ДУНДАЖ ЦАЛИН 6.3 САЯ ТӨГРӨГ 

  • Сүүлийн арван жилд хайгуулыг тасралтгүй хийж, жилд дунджаар 10-16 тэрбум төгрөг зарцуулсан.
  • Дэлхийд 100 настай зэсийн орд цөөн. Одоо тус үйлдвэр 48 “настай”. 
  • Хамгийн сүүлд нээж баталгаажуулсан “Оюут” ордыг оруулалгүй тооцоход үйлдвэр дахин 56 жил ажиллана.   
  • 2025 оны үйлдвэрийн цэвэр ашиг 742 тэрбум төгрөг.
  • Үндэсний баялгийн санд 300 орчим тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
  • Үйлдвэрийн нийт хөрөнгө 6.8 их наяд төгрөгт хүрлээ.
  • Хүдэр боловсруулах хүчин чадал жилд 40 сая тоннд хүрсэн. 
  • Энэ сарын 14-нд Лондоны металлын биржид зэсийн үнэ 14 мянган ам.долларт анх удаа хүрлээ. Маргааш нь 13900 болсон. 
  • Зэс хайлуулах үйлдвэрийг Нийт 763 сая ам.доллараар барина.   
  • Нийт 7000 ажилтантай. Дундаж цалин 6.3 сая төгрөг байна.   

ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН ХУДАЛДАН АВАЛТЫГ АНХ  УДАА НЭВТРҮҮЛЖЭЭ  

Хиймэл оюун ухааны хэрэгслүүд бидний цагийг хэмнэж,  бүтээмж өсгөх гэх мэт олон давуу талтай. “Эрдэнэт” үйлдвэрийн мэдээллийн технологийн баг дотоодын компаниудтай хамтран худалдан авалтыг цахимжуулах ажлыг эхлүүлсэн. Учир нь  тус үйлдвэрт “шахаа хийлээ”,  улс төрчид нөлөөлөв, огт хэрэггүй эд зүйл авсан гэх мэтээр худалдан авалттай холбоотой  хэл ам тасардаггүй. Иймд хүний хамаарлыг бууруулах, сонгон шалгаруулалтыг шударга явуулах зорилгоор шинэ систем нэвтрүүлжээ. 

Мэдээллийн технологийн хэлтсийн албаны дарга М.Мөнхбаатар: 
-Төр, орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэрийг "Үнэлгээний хороо" гаргах эрхтэй. Хиймэл оюун ухаан бие дааж шийдвэр гаргахгүй. Харин Үнэлгээний хорооны гишүүдийн ачааллыг бууруулж, их хэмжээний өгөгдөлд дүн шинжилгээ хийх үйл явцыг хөнгөвчлөх “туслах”-ын үүрэгтэй. 
 
Нэг тендер дунджаар 70-100 шалгуур үзүүлэлттэй байдаг. Нэг оролцогчийн материал 100 орчим хуудастай. Тендерт 10 компани оролцвол 1000 орчим хуудас материал цуглана. Үнэлгээний хорооны нэг гишүүн энэ их материалыг шалгуур нэг бүрээр гүйлгэж, нягталж уншихад их цаг, хөдөлмөр шаарддаг, хүнээс хамааралтай алдаа гарах магадлалтай.  
 
Нэг тендерийн материалыг бүрэн уншиж үнэлэхэд бүтэн өдөр зарцуулдаг байв. “Tender Eval 2.0” систем үүнийг ердөө 20-30 минутад  уншиж, бүх шалгуураар дүн шинжилгээ хийж, бэлэн болгодог. Ингэхдээ аль хуудасны, ямар баримтыг үндэслээ, шаардлага хангасан эсвэл хангаагүй  гэж үзсэнээ буюу эх сурвалжаа давхар хавсаргадаг. Үнэлгээний хороо системийн боловсруулсан дүн шинжилгээнд тулгуурлан шийдвэрээ богино хугацаанд, алдаагүй, бодитой гаргах боломж бүрдсэн. Бид өмнөх тендерүүдийн нөхцөл байдал, өгөгдлүүдээр хиймэл оюун ухаанаа тасралтгүй сургаж, тогтмол сайжруулдаг. 
 
Сонирхолтой нь, бид хиймэл оюун, Үнэлгээний хорооны шийдвэрүүд таарсан уу, зөрсөн үү гэдгийг  харьцуулж, дүгнэлтүүдийг тулгасан юм. Нийт 497 тендерийн 130 мянга гаруй шалгуур үзүүлэлтийг шинжилж, хүн болон системийн хооронд 2700 буюу ердөө  хоёр хувийн зөрүү гарсныг тогтоосон. Энэ зөрүү ямар шалтгаанаар гарсныг судалж, системээ улам боловсронгуй болгох, алгоритмоо сайжруулахаар ажиллаж байна. 

ЗЭСИЙН ҮНЭ ӨССӨН Ч СОРИЛТУУД ТУЛГАРСААР...   

“Эрдэнэт”-ийн уул геологийн байдал хүндэрч, зэсийн агуулга буурч байна. Хүдрийн хатуулаг одоо 16 хувь байгаа ч цаашдаа 19 хувьд хүрнэ. Даралтын улмаас газрын гүн рүү уруудах тусам  хүдэр улам хатуу болж, олборлоход хүндрэлтэй болдог аж. Энэ нь зардлыг өсгөдөг. Хүдрийн хатуулгаас хамааран хүдэр боловсруулах шугамын хүчин чадал буурчээ. Цаашид жилд 2 сая тонноор  буурна гэв. 

Мөн 48 жил ашигласан барилга байгууламж, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн нөхцөл байдал хүндэрчээ.  
 
Дараагийн сорилт нь зардлын өсөлт. Зардал нэг жилд 176 хувиар өсжээ. Үүнд импортын үнэ, цахилгаан, дизель түлшний үнэ голлон нөлөөлжээ. “Эрдэнэт” хүнд үйлдвэр тул худалдан авдаг нийт тоног төхөөрөмжийн 95 хувийг импортолдог. Мөн энгийн иргэдээс 2.5 дахин өндөр үнээр цахилгаанаа авдаг.  2015 онд цахилгаанд жилд 200 тэрбум төгрөг төлсөн байсан бол одоо 450 тэрбум төгрөг болжээ.     

Гуравдугаарт, дизель түлшний үнэ энэ оны эхнээс 80 хувиар өссөн. Үйлдвэрт өдөрт 100 тонн түлш хэрэглэдэг байна.    

УУЛЫН БУГА Ч ҮГҮЙ, УНАСАН БУХ Ч ҮГҮЙ... 

УУЛЫН БУГА Ч ҮГҮЙ, УНАСАН БУХ Ч ҮГҮЙ... 

"Эрдэнэт" үйлдвэрийн захирал Г.Ёндон нийслэлээс тус үйлдвэрийг зорьж очсон сэтгүүлчидтэй уулзан, асуултад хариулсан юм. Тэрээр зардлын өсөлт, өндөр татвар төлбөр үйлдвэрийг санхүүгийн хүнд байдалд оруулж байгааг нуусангүй. “Засгийн газар бидэнд ачааллаа үүрүүлсэн хэвээр байна. АМНАТ бол тонн тутамд шингэсэн зардал, ерөнхий зардал биш. Нэг тонн зэсийн баяжмал бүрд АМНАТ шингэсэн. 
      
АМНАТ-ыг бууруулбал манай улсын зэсийн ордууд бусад улсын ордтой өрсөлдөж чадна. Монголд ганцхан манай үйлдвэр 21.6 хувийн АМНАТ төлдөг. “Оюутолгой”-нх 5 хувь. Мөн Татварын ерөнхий газар дагалдах ашигт малтмалаас ч АМНАТ авсан.  Дагалдах элемент буюу зэс доторх төмрөөс АМНАТ авсан. Гэтэл тэр нь бүтээгдэхүүн болохгүй шүү дээ.  

Хэдий бид төрийн өмчит үйлдвэр боловч шүүхэд хандаж, гурван шатны шүүх манай тал шийдсэн. Тэгэхээр бид Татварын ерөнхий газрын тавьсан 18 тэрбум төгрөгийн актыг төлөхгүй.    

“Цагаан Суварга” төслийг эхлүүлэхээр гаднаас зээл авах гэхэд Монголын АМНАТ өндөр гээд өгөөгүй юм билээ. Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд зэсийн АМНАТ-ыг гурван жил тогтвортой мөрдөнө гэсэн нь зөв заалт мөн.  

Манай улс АМНАТ-аас жилд нийт 1.1 их наяд төгрөг олдог. Үүний 27 хувийг бид дангаараа бүрдүүлдэг. Үйлдвэрийн урсгал зардал өндөр тул бид геологийн нөөцөө бүрэн ашиглаж чаддаггүй. Уг нь сорчлон олборлохыг хуулиар хориглосон. Гэвч бид ашгаа өндөр байлгаж, татвар төлбөрүүдээ төлөхийн тулд сорчилж олборлохоос өөр аргагүй.

Агуулга багатай хүдрээ ашиглахгүйгээр хаяж байна гэсэн үг. Бид өвдөг шороодоход ойрхон байна.  Уулын буга ч үгүй, унасан бух ч үгүй болох вий гэж санаа зовдог.                    

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр жилд 125130 мянган тонн цэвэр зэс нийлүүлдэг. Дэлхий даяар зэсийн эрэлт өсөж, зэс чухал ашигт малтмал гэсэн титмээ хадгалсаар байна. Энэ эгзэгтэй үед Эрдэнэтчүүд дараагийн нүүдлээ хийж, зэсийн баяжмал биш эцсийн бүтээгдэхүүн, зэс утас үйлдвэрлэхээр бэлдэж байна.  Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн байршлаа тогтоон, газраа улсын тусгай  хэрэгцээнд авчээ. 

Энэ үйлдвэрт төмөр зам, авто зам, цахилгааны найдвартай холболт чухал. Эдгээрийг эртнээс эхлүүлж, төмөр замаа дуусган, авто замын ажил үргэлжилж байна. Төлөвлөгөө ёсоор манай улсын зэс хайлуулах анхны үйлдвэрийг 30 сарын дараа ашиглалтад оруулна гэв. Тэр цагт "Эрдэнэт" рүү дахин очиж, томилолтын тэмдэглэлээ  хүргэх болно. 

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан