“Шилдэг лабораторид, өндөр хөгжилтэй орны оюутнуудтай санаа уралдуулан суралцаж, хүсэл эрмэлзэл дүүрэн эх орондоо ирсэн” хэмээн ярих энэ бүсгүйг Д.Тэргэл гэдэг. Тэрбээр ШУТИС-ийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш бөгөөд органик хаягдлаас эрчим хүч гарган авах чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан залуу судлаач юм.
Түүнтэй органик хаягдлаас эрчим хүч гарган авах боломж, Монголын хог хаягдлын менежментийн өнөөгийн нөхцөл байдал болон залуу судлаачдад тулгарч буй сорилтуудын талаар ийн ярилаа.
-Би Хөвсгөл аймгийн Ханх суманд арван жилээ төгссөн. Химийн хичээлдээ сонирхолтой байсан учир ШУТИС-ийн Химийн инженерчлэлийн ангид элсэхээр төлөвлөж байлаа. Харин 2011 онд "Хаягдал боловсруулах технологи"-ийн анги шинээр нээгдэхэд ах маань ирээдүйд үнэ цэнтэй мэргэжил болно гэж зөвлөснөөр энэ чиглэлийг сонгосон юм.
Бакалаврын оюутан байхдаа доктор Б.Лхагвадулам багшийн удирдсан үйлдвэрийн хромтой бохир усыг төмрийн нано оксидоор цэвэрлэх төсөл дээр ажилласан минь хүрээлэн буй орчинд ээлтэй технологиудыг илүү гүнзгий ойлгож, энэ салбарт хийх зүйл асар их байгааг мэдрүүлсэн.
Би бакалаврын төгсөлтийн ажлаараа холимог хог хаягдлыг бүтцээр нь ангилан, ялгах үйлдвэрийн төлөвлөлт хийсэн. Тухайн үед манай салбар шинэ, хууль эрх зүйн орчин дөнгөж бүрэлдэж эхэлж байв.
Сургуулиа төгсөөд би БОАЖЯ-нд хоёр жил ажилласны дараа сургуульдаа тэнхимийн туслах багшаар ажиллаж байгаад Солонгос улсын Гёнгсан их сургуульд "Биогаз, органик хаягдлаас био хий гаргах" чиглэлээр магистрт суралцахаар явсан.
Профессорын тэтгэлгээр суралцсан нь миний хувьд том давуу тал болсон. Сургалтын төлбөрийг Гёнгсан их сургуулиас 100 хувь даахаас гадна сар бүр цалин авдаг тул ажил хийх шаардлагагүй, зөвхөн суралцахад бүрэн төвлөрсөн юм.
Гёнгсан их сургуулийн Эрчим хүчний инженерчлэлийн анхны монгол магистрант болсон нь надад их хариуцлага мэдрүүлсэн. Миний суралцах хандлага, амжилт дараа дараагийн оюутнуудын боломжид нөлөөлнө гэдгийг ухамсарлаж, бүх талаараа үлгэр жишээ байхыг хичээдэг байлаа.
Өглөө 8 цагаас орой 10 цаг хүртэл сургууль дээрээ хичээл, туршилт, судалгаагаа хийнэ. Хариад шөнийн 3 цаг болтол хичээлээ давтана. Ийм хэмнэлээр суралцахгүй бол үеийнхнээсээ мэдлэгээр хоцорчихно. Хөгжил сайтай улсын оюутнуудтай суралцахад эхний өдрөөс л дутуу байгаа нь мэдрэгддэг. Тиймээс мэдлэг, чадвараа нөхөхийн тулд маш их уншиж судлан, түүнийгээ илэрхийлж ярьдаг байлаа.

Миний магистрын судалгааны сэдэв “Мал нядалгааны газраас гарсан органик хаягдлаас биогаз гарган авах судалгаа” байсан бөгөөд түлхүү биомассаас био энерги гаргах судалгаануудыг хийсэн.
Биомасс гэдэг нь амьд организм болон тэдгээрийн үлдэгдлээс гаралтай, задрах боломжтой органик материалуудыг хэлдэг. Өөрөөр хэлбэл байгальд дахин нөхөн сэргээгддэг, эрчим хүч болон бусад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гарган авах боломжтой түүхий эд гэж ойлгож болно.
Анаэроб орчинд бичил биетэн эдгээр органик нэгдлийг задалж, метан болон нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулсныг биогаз гэж нэрлэдэг.
Анаэроб биологийн задралаар органик хаягдлыг боловсруулах нь хог хаягдлын хэмжээг бууруулахаас гадна, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болдог.
Үүнээс гадна хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах давхар ач холбогдолтой.
Судалгааны ажлаараа би хүнсний хаягдал, үхрийн ялгадас, гахайн ялгадас гэсэн 3 төрлийн органик хаягдлаас био хий үүсгэх туршилтыг хийсэн. Хамгийн их био хий үүсгэх боломжтой хаягдал нь хүнсний хог хаягдал. Био хий үүсэх процесс нь задалж буй хаягдалд агуулагдах органик нэгдлийн шинж чанараас хамаарна.
Мөн, фермийн аж ахуй эрхэлдэг нэг өрхөөс гарах органик хаягдлыг анаэроб аргаар боловсруулахад 15-16 өрхийн эрчим хүчний жилийн хэрэгцээг хангах боломжтой.
Гэхдээ, энэ эрчим хүчний хэрэглээг хангахын тулд органик хаягдлын хэмжээ болон найрлагыг сайтар судлах шаардлагатай.
Малын ходоод, гэдэсний бичил биетнүүд ялгадсанд нь хадгалагдаг. Үүнийг технологийн зохистой нөхцөлд анаэробик исгэлтэд оруулснаар биогаз үйлдвэрлэх бүрэн боломжтой. Исгэлтийн дараах үлдэгдэл нь шим тэжээл өндөртэй, нэмүү өртөг шингэсэн органик бордоо ч болно.
Биогазын технологийг үр ашигтай хэрэгжүүлэхийн тулд боловсруулах гэж буй биомасс, бионэгдлийн физик-хими болон биологийн шинж чанарыг урьдчилан нарийвчлан судлах зайлшгүй шаардлагатай.
Магистрын зэрэг хамгаалсан энэ судалгааны чиглэлээ би бакалаврын оюутан байхдаа тодорхой төлөвлөсөн байлаа. Анхны санаа нь бохир усны лагтай холбоотой судалгаанаас үүссэн юм.
Оюутан байхдаа лагийн үнэрийг бууруулах чиглэлийн судалгааг уншиж, туршилт хийж байх явцдаа анаэроб биологийн задрал буюу биогазын технологийг ашиглавал лагийн үнэрийг үр дүнтэй бууруулах боломжтойг ойлгосон.
Гэвч уг чиглэлийг Монголд цаашид гүнзгийрүүлэн судлах, мэргэжлийн түвшинд чиглүүлэх багш, судлаач хязгаарлагдмал байсан тул биогазын технологиор мэргэшсэн профессорыг зорин Солонгос улсын Гёнгсан их сургуульд магистрт суралцсан.
Магистрын зэрэг гадаадад хамгаална гэдэг нь зүгээр нэг зорилго бус, харин тухайн чиглэлийн суурь мэдлэг, ойлголтоо урьдчилан бүрэн бэлтгэж очих шаардлагатай. Хэрэв хангалттай бэлтгэлгүй очвол судалгааны явцад төөрөгдөх эрсдэлтэй учир бүхнийг системтэйгээр төлөвлөж, мэргэжлийнхээ утга учир, ач холбогдлыг бүрэн ойлгож байж дараагийн шатанд шилжих нь чухал гэж үзсэн.
МӨРӨӨДЛИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН МААНЬ НЭР “НОГООН ЭНЕРГИ БА НӨӨЦИЙН ДАХИН БОЛОВСРУУЛАЛТ
-Гадаадад шилдэг лабораторид ажиллаж байгаад ирсэн судлаачдад тулгардаг хамгийн том бэрхшээл бол системийн ялгаа. Гёнгсан их сургууль нь сүүлийн үеийн өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, иж бүрэн судалгааны нэгдсэн лабораториудтай байдаг. Лабораторийн дэд бүтэцтэй уялдсан судалгааны тогтолцоо нь судлаачдын тасралтгүй хөгжлийг дэмжиж, улмаар тухайн шинжлэх ухааны салбарын тогтвортой ахиц дэвшлийг хангадаг.

Монголдоо ирээд эхний нэг жил судалгаагаа үргэлжлүүлэх боломжгүй, тоног төхөөрөмжгүй байх зэрэг асуудлаас болж бухимддаг байлаа. Гёнгсан их сургуулийн профессор маань Солонгост үлдэж ажиллах санал тавьсан ч суралцсан мэргэжлийнхээ үнэ цэн, үр өгөөжийг гаргахын тулд би судалгааны төвтэй болохыг зорьж эх орондоо ажиллахаар шийдсэн юм.
Миний мөрөөдөл бол "Ногоон энерги ба нөөцийн дахин боловсруулалт" нэртэй судалгааны төв байгуулах. Судалгааны төвдөө оюутнуудаа сургаж дадлагажуулж, салбараа хөгжүүлэхийн тулд ШУТИС-даа багшилж байна. Би лекцээ орохдоо ярьж бичүүлэхээс илүү шинэ технологийн тухай оюутнуудтай харилцан ярилцаж бүр шийдэл санааных нь хувьд мэтгэлцдэг. Нэг ч гэсэн оюутан дэлхийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийн талаар хүмүүстэй ярьж, мэдлэгээ хуваалцах түвшинд очоосой, миний мэдсэнийг ч мөн тэр хүмүүс мэдээсэй гэж боддог.
Би Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн профессор багш нартайгаа хамтраад төслүүд дээр ажиллаж лабортарын тоног төхөөрөмжүүдээ цуглуулж байгаа. Мөн Азийн хөгжлийн банк болон БХБЯ-тай хамтарсан төслөөр сургуулийнхаа лабораторийг шинэчилж, тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмж авахаар болсон.
Таван жилийн дараагаас зорилтдоо хүрнэ гэж найдаж байна.
Манай улс залуу судлаачдаа дэмжиж, тэдэнд бүтээлчээр ажиллах чөлөөт орон зайг нь олгох хэрэгтэй.
Ингэж мэдлэгээ бодит ажил хэрэг болгож, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхгүй бол салбарынхаа хөгжилгүй талтай эвлэрч, нэг байрандаа хоцрох эрсдэлтэй. Эрдэм мэдлэг гэдэг зөвхөн толгой доторх хоосон яриа биш, нийгэмдээ оруулж буй бодит хувь нэмэр байх ёстой.
СУУРЬ СУДАЛГАА ХАМГИЙН ЧУХАЛ НЬ
-Улаанбаатар хот одоогоор Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингын даваа гэсэн гурван хогийн цэгтэй. Өдөрт ойролцоогоор 1500 тонн хог хаягдал үүссэний 80-90 хувийг эдгээр цэгүүд рүү тээвэрлэж, дарж булах аргаар эцсийн устгал хийж байна.
“Алсын хараа–2050” хөгжлийн бодлогот Нарангийн энгэр, Цагаан даваа хогийн цэгийг хааж, шинээр хог хаягдал шатаах үйлдвэр төлөвлөсөн. Эдгээр хогийн цэгт нийт устгах хог хаягдлын 85 орчим хувийг устгадаг.
Ийм нөхцөлд хог хаягдлыг шатаах эсэх, шатаавал ямар хэмжээний эрчим хүч гарган авах боломжтой, цаашид хэрхэн боловсруулж ашиглах вэ гэдэг асуултуудыг суурь судалгаанд тулгуурлан шийдэх шаардлагатай.
Ялангуяа чийглэг өндөртэй хог хаягдлыг шатаахын тулд нэмэлт шатах материал ашиглаж байж шаардлагатай өндөр температурт хүрдэг. Тиймээс хог хаягдлын чийглэгийн түвшин, илчлэгийн үзүүлэлтийг нарийвчлан тогтоосны үндсэн дээр шатаах технологийг сонгох нь зүйтэй.
Монгол орны нөхцөлд улирлаас хамаарч хог хаягдлын бүтэц эрс ялгаатай байдаг. Өвлийн улиралд үнсний агууламж ихсэж, шатах боломжтой материалын хэмжээ багасдаг нь үйлдвэрийг тогтвортой ажиллуулахад хүндрэл үүсгэнэ. Үүнтэй уялдуулан хог хаягдлыг Морингын даваа руу ямар менежментээр, ямар логистикийн зохион байгуулалтаар тээвэрлэх вэ гэдэг асуудал чухал болж байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргээс Морингын даваа хүртэлх тээвэрлэлтийн зардал нэмэгдэх тул үүнийг оновчтой менежментээр зохицуулах шаардлагатай. Тэрийг ямар менежментээр зохицуулах нь анхаарал татаж байна.
Дулааны цахилгаан станц болон хог шатаах үйлдвэрийн технологийн хувьд үндсэн зарчим ижил, ялгаа нь шатааж буй түүхий эдэд л оршдог. Иймд эрчим хүч, дулааны инженерүүдийг хог хаягдлын онцлогтой уялдуулан бэлтгэж чадвал хүний нөөцийн хувьд томоохон хүндрэл үүсэхгүй.
Манай улс өнгөрсөн жил шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулсан. Үүнтэй холбоотойгоор мэргэжилтнүүдийг гадаад улсад сургах ажлыг эхлүүлээд байна. Хэрэв мэдлэг, туршлагатай мэргэжилтнүүдийг нэгтгэж, их сургууль болон судалгааны салбараа бодлогоор дэмжиж чадвал салбарын хөгжилд бодит ахиц гаргах боломж бүрэн бий. Ялангуяа залуу судлаачдыг татах, судалгааны ажлыг нь тогтвортой дэмжих нь чухал.
Мэргэжлийн боловсон хүчин олширч, бодлого төлөвлөлт, менежмент нь цэгцэрсэн нөхцөлд аливаа ажил тогтвортой, зөв чиглэлд урагшилна.
Үүний тулд салбар хоорондын уялдааг хангаж, зорилготойгоор хүний нөөцийг бэлтгэх шаардлагатай.
Хот тохижилт, хог хаягдлын менежмент нь нэгдсэн, шат дараалсан зохион байгуулалттай байх ёстой. Эх үүсвэр дээр нь хог хаягдлыг аюултай, аюулгүй байдлаар ангилж, найрлага, тоо хэмжээг нь судалсны үндсэн дээр цуглуулалт, тээвэрлэлт, дахин боловсруулах, дахин ашиглах, шатаах эсвэл ландфилд булшлах шийдвэрийг гаргах хэрэгтэй. Энэ ажлыг хот тохижилтын байгууллага мэргэжлийн түвшинд гүйцэтгэх шаардлагатай ч өнөөдөр хүний нөөцийн дутагдал бодит саад болж байна.
Түүнчлэн хог хаягдлын найрлага, шинж чанарыг тодорхойлох лаборатори зайлшгүй шаардлагатай боловч Монгол Улсад ийм иж бүрэн лаборатори одоогоор байхгүй. Иймээс хог хаягдлын шинжилгээ хийх зориулалтын лаборатори байгуулах нь миний зорилгын нэг юм.

Хогийн хэмжээнээс хамаарч дараагийн шатанд юуг нь дахин боловсруулах, юуг нь дахин ашиглах, алийг нь шатаах,хогийн цэг рүү шилжүүлэх вэ гэдгийг нэгдсэн менежментээр төлөвлөх ёстой. Гэтэл энэ менежментийг гардан гүйцэтгэх мэргэжлийн хүмүүс дутмаг байна.
Мэргэжлийн хүмүүс олон болж байж бодлого төлөвлөлт цэгцэрнэ. Гэтэл одоогоор хаягдал боловсруулах технологи мэргэжлээр бакалаврт нэгээс хоёр, магистртайгаа нийлээд жилд ердөө 10 оюутан суралцаж байгаа нь дэндүү чамламаар тоо.
Ирээдүйд хүүхдүүдэд илүү цэвэр, эрүүл орчин үлдээх нь миний мэргэжлийн үнэ цэнэ гэж боддог. Өнөөдөр хийж буй ажил маань маргааш илүү сайн нөхцөлд амьдрах боломжийг бүрдүүлнэ гэдэгт итгэж ирээдүйн төлөө ажиллаж байгаадаа талархалтай байдаг гэлээ.