Эдүгээгээс 45 жилийн тэртээ БНХАУ-ын Шанхай хотод суралцаж байсан Монгол оюутан бүсгүй бусдын гарт зэрлэгээр хорлогдон амиа алдаж, уг хэрэгт хилсээр гүтгэгдсэн монгол оюутан залуу найман жил харийн нутагт өргөст торны цаана суусан харамсалтай хэрэг гарсан юм.
БНМАУ, БНХАУ-ын харилцаа сайжраад байсан 1960 онд хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр 10 гаруй охид, хөвгүүд Бээжин, Шанхайд очиж суралцжээ. Юм үзэж, нүд тайлаагүй нас бага монгол охид, хөвгүүд хоорондоо эвтэй найртай амьдарч, суралцаж байсаар хоёр дахь жилдээ орж, анхны үеэ бодвол хот хүрээгээ гадарладаг, хятадаар хэл нэвтрэлцдэг болоод байсан үед нэгэн хачирхалтай, аймшигтай хэрэг гарч бөөн дуулиан болжээ.
Шанхай хотын Дорно дахины дээд сургуулийн оюутан монгол бүсгүй Болдын Болдмаа 1962 оны дөрөвдүгээр сарын 22-ны шөнө сургуулийн их хэрмэн хашааны дотор оюутны байр, хоолны газрын ойролцоох буланд бусдад зэрлэгээр хорлогдон амь насаа алдсан байжээ. Б.Болдмаа бол цагийн ороо бусгаа он жилүүдэд ДЯЯ-ны хэлтсийн даргаар ажиллаж байсан Хэнтийн "мэргэн" хүүгийн аав ээжийг буудан алсан хэрэгт холбогдож байсан Болд гэдэг хүний охин байв.
Хэргийн газрын анхны үзлэгээр бүсгүйн цогцосны хүзүүг олсоор оосорлож чангалснаас үзвэл түүнийг боомилж амь насыг нь хөнөөсөн, мөн өмд шуудгийг тахим хүртэл шувтлаад орхисныг үзвэл хүчирхийлсэн байж болох шинж байдал байсны дээр хамгийн балмад үйлдэл бол түүний гэдсийг хутгаар хага ярж орхисон байжээ. Энэ байдал бол Монгол хүний үйлдэл бус хятад, дорно дахины харгис этгээдүүд өшөө хорслоо ийнхүү тайлдаг байсан гэдгийг өөрийн эрхгүй санагдуулахаар байсан аж. Тэр үед Шанхай хотын эрүүгийн хэргийг эрхлэх газар энэ хэргийг шалгаж, хэрэг гардаг шөнө талийгаачийн төрсөн өдрийг тэмдэглэж хамт байсан Хятадын Хөнгөн үйлдвэрийн дээд сургуульд суралцдаг монгол оюутан Б.Насанжав, оюутан эмэгтэй Н.Дийдэнцэцэг хоёрыг сэжигтнээр татаж шууд эрүү үүсгэн байцааж байгаад тэр хоёрт БНХАУ-ын шүүхээс ял оногдуулсан байна.
Б.Насанжавыг нэг жил найман сар хорьж мөрдсөний эцэст 1964 онд 18 жилийн хорих ялаар шийтгэж, Н.Дийдэнцэцэгийг найман сар хорьж байцаасны дараа дөрвөн жилийн тэнсэн ял оногдуулсан байна.
Б.Насанжав Хятад улсын Мөрдөн болон хорих газарт арваад жил хоригдон ял эдэлсний сүүлд хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээр 1970 оны есдүгээр сарын 2-нд хэрэгтэн солилцох журмаар эх орондоо эсэн мэнд хүргэгдэн ирсэн ажээ.
Бадрахын Насанжав нь БНХАУ-ын шүүхээр шийтгэгдэн харийн нутагт арваад жил шоронд ял эдэлж, зовж зүдэрсний эцэст эх нутагтаа ирж энд тэнд янз бүрийн ажил хийж гундуухан яваад 1990 оны ардчилсан хувьсгалтай золгожээ. Тэгээд энэ үед Цагаатгалын улсын комисс болон Улсын дээд шүүхэд хандан өргөдөл гаргаж энэ хэрэгт хилсээр шийтгэгдэж олон жил ял эдэлсэн, өөрөө холбогдолгүй гэдгээ албан ёсоор баталгаажуулсан байдаг. Улсын дээд шүүхээс түүний өргөдлийн хариуд ирүүлсэн бичигт Хятад улсын хуулийн байгууллага хэрэгт холбогдох материалыг зохиомлоор бүрдүүлснийг тогтоон таныг сулласан байна. Тиймээс та хилс хэрэгт холбогдон хоригдож, хууль бусаар ял эдэлжээ гэсэн байна.
Гэсэн хэдий ч Б.Насанжав үүнийхээ дараа тэр үед хамт ял шийтгүүлээд тэнсэнгээр суллагдсан эмэгтэй Намнандоржийн Дийдэнцэцэгийг дээрх хэргийг үйлдсэн гэж нотлохоор оролдон сонин хэвлэлд энэ тухай бичиж байлаа. Дийдэнцэцэг нь манай нэртэй эрдэмтэн, судлаач О.Намнандоржийн охин байв.
Болдмааг Дийдэнцэцэгл алсан (Б.Насанжав хожим нь бичсэн тайлбар тодорхойлолтодоо),
Сүүлд мөрдөн байцаагч надад хэлэхдээ, Хохь чинь ээ, Дийдэнцэцэгт ашиглагдах бололцоог чи өөрөө олгосон байна. Тэр үед та нарын цусыг авсан, мөн олс, чулууг бүгдэд үзүүлсэн. Тэгэхэд чи яагаад өөрийн олс, хамраас гоожсон цус дуссан чулуу хоёроо таниад тэр даруй "Энэ чинь миний олс байна. Миний өргөж байсан чулуу мөн. Дээр нь хамраас гоожсон цус байх естой. Үүнийг Дийдэнцэцэг дөрөвдүгээр сарын 21-ний өглөө хар ноосон цамцтай, хар ногоон өнгийн дөрвөлжин хээтэй юбкатай шатан дээр зогсож байгааг харсан юм. Энэ хэргийн бүх учрыг тэр л мэднэ" гээд хэлсэн бол чи шууд газар дээр нь барьж өгөх байсан шүү дээ. Чи ёстой тэнэг амьтан гэж байв. Энэ буруу явдлаас болж би хохирсон хүн. Мөрдөн байцаагч надад хэлэхдээ "Танай элчин сайдын яамны ажилтан Сономцэрэн гэдэг хүн бидний асуултад чамайг барь гэсэн гэж байв. Учир нь Сономцэрэн хариулахдаа,
1. Насанжав бол архи уудаг, гадуур хэсдэг, хөдөөнөөс ирсэн буриад хүн. Хүн алж хутгалахаас буцахгүй. Н.Дийдэнцэцэгийг баривчилж болохгүй. Тэр бага хүүхэд, эмэгтэй, хотод өссөн, юм мэдэхгүй. Хамгийн гол нь манай тэргүүний сэхээтэн, нэрт эрдэмтэн Намнандоржийн хүүхэд. Хүн алах үндэсгүй" гэжээ.
Мөрдөн байцаагч цааш нь "Манай улсын Элчин сайдын яамнаас чамайг алуурчин гэж гэрчилж байна. Тийм болохоор чамайг баривчлахад зовох юм алга. Харин Дийдэнцэцэгийн хувьд бол энэ хэрэгт оролцсон нь хөдөлшгүй баримтаар нотлогдсон учир баривчлагдсан" гэжээ. Үүнд,
1. Болдмаагийн амь алдсан тэр орчмын шороон дээр Дийдэнцэцэг, Болдмаа хоёрын мөр өдий төдий байсан. Харин миний гутлын мөр үнэндээ байгаагүй.
2. Болдмаагийн бие, хувцас, гутал, олс, чулуу тэр бүхэнд зөвхөн Дийдэнцэцэгийн гарын хээ байгааг бид үгүйсгэж чадахгүй. Иймд арга буюу Дийдэнцэцэгийг баривчилсан юм гэж ярьж байсан.
3. Намайг нэг жил найман сар орчим мөрдөнд гартаа гав, хөлдөө дөнгөтэй
мөрдсөний дараа нэг өдөр Дийдэнцэцэгийг оруулж надад үзүүлэнгүүт авч гарсны
дараа дуу хураагчид Дийдэнцэцэгийн ярьсан зүйлийг надад сонсгож хүн алснаа
хүлээ гэж шууд тулгасан. Үүнээс хойш ийм л байдлаар асуугаад байх болсон юм.
Дараа нь Болдмаагийн үхсэн газрын орчим дахь муу усны нүхийг Дийдэнцэцэг
хуруугаараа зааж, тэр бүхнээс нэг хутга, архины шил гаргаж ирж байгаа зураг,
мөн оюутны байрны жорлон, муу усны нүхнээс Болдмаагийн цагийг гаргаж ирж байгаа
зураг зэргийг үзүүлж хүн алснаа хүлээхийг шаардаж байсан. Үүнээс үзэхэд,
Дийдэнцэцэг Болдмааг алаагүй л бол тэр хутга, архины шил, цагийг хэн, хаана,
яаж нуусныг тэр яаж мэдэх вэ. Магадгүй одоо Дийдэнцэцэг намайг хятадууд хүчээр
зохиомол байдлаар хийлгэсэн гэж болох юм. Олон жил бодоод байхад Дийдэнцэцэг л
Болдмааг алжээ гэсэн дүгнэлтэд хүрлээ.
Ийм л юм болсон юм даа...
(Дийдэнцэцэгийн тайлбар)
Шанхайн их сургуульд суралцаж байсан Монгол оюутны нэг Б.Болдмаа нас барсантай холбогдон хэлмэгдсэн Б.Насанжавын бичсэн, миний нэр хүндийг гутаах гэсэн гүтгэлгэд хариу болгон, нэр хүндээ хамгаалан түмэн олондоо зөв сонголт өгөхөөр үүнийг бичиж байна. 1962 оны дөрөвдүгээр сарын 22-нд учир үл мэдэгдэх шалтгаанаар Б.Болдмаа нас барж, Б.Насанжав баригдаад явсныг хамт суралцаж байсан оюутнууд бүгд мэднэ. Бид хичээлдээ явсаар 1963 оны долдугаар сард хоёрдугаар ангиа дүүргээд төгсөх ангийн оюутан Мандахын хамт буцах билетээ аваад явах гэж байтал, Чамаас юм асууна гэж нэг хятад хүн ирж уулзан намайг авч үлдсэн. Маргааш нь явах хугацаа оройтлоо гэхэд, чамд онгоцны билет авч өгнө. Чи нисээд л дороо нутагтаа очно гэж намайг хууран авч үлдсэн юм. Тэд намайг чи дахин Монголдоо эргэж очихгүй, чи энд үхнэ. Чиний махаар нохой тэжээнэ. Танай ар гэрт ямар аюул учирсныг чи мэдэх үү гэх мэтээр айлган зовоож, 19-хөн настай хүүхэд би уйлахаас өөрийг мэдэхгүй айж чичирч байсныг эргэн дурсахад аймшигтай санагддаг. Хэрэв би Болдмаатай нэг өрөөнд амьдарч байгаагүй бол энэ учир битүүлэг хэрэгт холбогдох учиргүй байсан байх даа гэж бодож явдаг. Намайг найман сар сэтгэл санааны байнгын дарамтад тамлан зовоосоор сүүлд нь тэгж хэл, ингэж хэл гэж хүчлэн хэлүүлж, дуу хураагчид олон арван удаа бичиж, гарын үсгээ зур гэж олон хуудас цаас авчран гарын үсгийг минь ч тулган бичүүлж байсан. Тэр үед даанч юу ч мэдэхгүй, эх эцэгтээ ширүүн ч үг хэлүүлж байгаагүй тайван сайхан орчинд өсөж хүмүүжсэн би даанч аймшигтай юмтай учирч хэл гэснийг хэлж, бич гэснийг бичиж, арга буюу эх орондоо амьд ирэхийн тулд бүх байдлыг хүлээсэн дээ.
1964 оны эхээр хятадын тал надад хэрэг тулган хүлээлгэж, дөрвөн жилийн тэнсэн ял гэдгийг оноож хичээлд минь буцааж явуулсан юм. Энэ үед Элчин сайд байсан Д.Цэвэгмид гуай надтай ирж уулзахад, энэ тухай юу ч ярьж болохгүй гэж хэд хэдэн хятад хүний хяналтан доор, бие чинь сайн уу, хичээлдээ явж байна уу, ээж ааваасаа захиа авч байна уу, ар гэрийнхэн чинь бүгд сайн гэх мэтээс илүү үг ярилцдаггүй байсан. Гэтэл 1965 оны арванхоёрдугаар сард намайг дуудан, чи нутагтаа буцах боллоо. Чи эргэж ирэх үү, нутагтаа очоод энэ тухай юу ярих вэ гэх мэтээр асуухад нь би айж сандран, ирж сургуульдаа явна, энэ хэргийн талаар хамаагүй ярихгүй гэж байсан. Ингэж 1966 оны нэгдүгээр сарын 1-нд би ээжтэйгээ хамт эргэж ирсэн юм. Б.Насанжав, Н.Дийдэнцэцэг нар ийнхүү олон жилийн өмнөх хэрэг явдлын талаар бичжээ.
Н.Дийдэнцэцэг өөрийн бичсэн тайлбартаа Б.Насанжав нь удаа дараа согтуугаар ирж агсан тавьж байсан, элдвээр авирлан айлган сүрдүүлж байсныг дурьдсан байдаг. Эдүгээгээс 45 жилийн тэртээ Шанхайд Монгол бүсгүйн амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг ийн хоёр Монгол оюутны амьдралд хар сүүдэр тусгажээ.
З.Батсүх