Корнеллийн их сургуулийн монгол оюутан Э.Билгүүн хүчингийн хэрэг үйлджээ. 22 настай түүнийг их сургуулийн хотхонд энэ хэргийг үйлдсэн хэмээн тус сургуулийн цахим хуудсанд мэдээлжээ.
Шүүх хурал долоо хоног үргэлжилж, түүнийг буруутайд тооцсон байна. Түүнийг 2024.09.12-нд их сургуулийн болон Итака хотын цагдаа нар хамтран баривчилжээ. Хэрэг 2024.09.01-ний өдөр болсон. Түүнийг дотуур байранд бусдыг хүчиндсэн, хулгайн гэмт хэрэг үйлдсэнд буруутгажээ.
Прокурорын хэвлэлийн мэдэгдэлд дурдсанаар, Э.Билгүүн гэмт хэрэг үйлдэх зорилгоор, хууль бусаар дотуур байрны өрөөнд орж, өөрийгөө хянах чадваргүй хүнтэй бэлгийн харьцаанд оржээ.
Энэ нь нэгдүгээр зэргийн хүчиндэх гэмт хэрэг бөгөөд Нью-Йорк мужийн хуулиар хүчиндэх гэмт хэргийн хамгийн ноцтой ангилалд тооцогддог, 5-25 жилийн хорих ял оноодог байна.
Б.Энхбаярын өмгөөлөгч Жефф Алан Чаброуэ мэдээлэл авах сэтгүүлчийн хүсэлтэд шууд хариу өгөөгүй. Шүүхээс ял оноох ажиллагаа 2026.02.24-нд 13:30 цагт Томпкинс тойргийн шүүгч Скотт А. Миллерийн өмнө болохоор товлогджээ.
Корнеллийн их сургууль нь АНУ-ын Нью-Йоркийн Итака хотод байрладаг, Ivy League-ийн нэр хүндтэй байгууллага юм.
Эх сурвалж: www.cornellsun.com