Жүжигчин Энтони Хопкинс өөрийн шинэ дурсамжийн номондоо архины хэрэглээ, улмаар хэрхэн архинаас гарсан тухайгаа нээлттэй өгүүлжээ.
2025 оны 11 сарын 4-нд хэвлэгдэн гарсан "We Did OK, Kid” номдоо тэрээр кино дэлгэц дээрх бодит жүжиглэлтээсээ гадна хувийн амьдралынхаа үнэнтэй нүүр тулж буйгаа өгүүлсэн байна.
Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа 87 настай Хопкинс амьдралынхаа хамгийн том харамсал бол цорын ганц охин Абигэйлтэйгээ харилцаагаа тасалсан явдал гэдгийг хэлжээ. Абигэйл нэгхэн настай байхад нь энэ бүх зүйл болсон байна.

Тэрээр ирэх 12 дугаар сард архи амсалгүй 50 жил болж байгаагаа тэмдэглэнэ.
Тэр үед жүжигчин архинд донтох арван жилийн тэмцлийнхээ дунд явж байжээ. “Архи миний амьдралыг эзэрхийлж эхэлсэн,” хэмээн тэр номдоо бичжээ. Улмаар архидалт нь түүний муухай талыг харуулж, өөрийг нь танигдахын аргагүй хүн болгосон гээд “Надаас нэг тийм харгис, араатан шиг төрхийг ил гаргаж ирсэн,” гэж тэр нэмжээ.
Хопкинс тэдгээр жилүүдэд чухам ямар зүйлсийг алдсанаа нуугаагүй. “Архи бол миний тулалдсан хамгийн сонирхолтой тулаан. Энэ надаас бүхнийг авч одсон. Би найзууд, гэр бүл, гэрлэлтээ алдсан,” гэжээ.
Гэхдээ тэдгээрээс хамгийн хүнд нь ганц охинтойгоо харилцаагаа тасалсан явдал гэжээ. Нэгэн шөнө Хопкинс эхнэр, охин хоёроо орхиод явсан бөгөөд энэ шийдвэрээ тэр “Миний хамгийн том харамсал. Гэхдээ хэрэв би үлдсэн бол бүр дордож, бүх хүнд илүү хэцүү болох байсан гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг” хэмээн бичсэн байна.

Энэ номоо бичих явцад өнгөрсөнтэйгөө нүүр тулах шаардлага гарсан нь түүнд амаргүй байжээ. “Өнгөрсөн рүү буцаж орох таалагддаггүй. Заримдаа сэтгэл гутрал гэхгүй ч залхах үе гардаг. "Өө, бүү үзэгд, энэ бүхнийг эргэн санахыг хүсэхгүй байна" гэж өөрийн эрхгүй бодогдоно. Өнгөрсөн амьдрал өнгөрсөндөө дууссан” гэж хэлжээ. Тэрбээр охиндоо хаалга нь үргэлж нээлттэй гэдгийг номдоо мөн дурджээ.
Гэр бүлээ орхисноос хойш зургаан жилийн дараа тэр эмчилгээ хийлгэхээр шийдсэн байна. “Лос Анжелест машиндаа ууж согтуугаар машин жолоодож, хүний аминд хүрч мэдэх нөхцөлд хүрсэн. Тэгээд "Би архичин, надад тусламж хэрэгтэй" гэж өөртөө хэлсэн мөчид л ямар нэг зүйл надад өөрчлөгдөж эхэлсэн” гэж Хопкинс дурсжээ.

Энэ том амьдралын босгод дөхөхийн хэрээр тэр өөрийн урлагийн замналд ч эргэн харжээ. “Би хэрхэн карьер руугаа алхам алхмаар орсноо өөрөө ч тайлбарлаж чаддаггүй. Хэрвээ би ажиллахаа больчихвол үхчих байх. Учир нь ажил бол миний дотор орших төмөр шиг хатуу бөгөөд уян хатан чанар юм" гэжээ.
Эх сурвалж: People.com