Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар 6-р сарын 18-ны өдөр байгуулагдаж, ажилдаа орсон. Шинэ Засгийн газрын Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ажлаа авснаас хойш өөрийн олон жил ажилласан Хавдар судлалын үндэсний төвийн захирлыг сольсон.
Чөлөөлөгдсөн захирал М.Адилсайхан өмнөх сайд Т.Мөнхсайханы тушаалаар 2025 оны 5-р сарын 2-ны өдөр томилогдсон бөгөөд хоёр сарын дараа ажлаа дараагийн захиралд шилжүүлэв.
Энэ халаа сэлгээний талаар сайд Ж.Чинбүрэн, М.Адилсайхан миний шавь. Өөрөө өргөдлөө өгөөд чөлөөлөгдсөн гэв.
Цаашид том эмнэлгүүдийн дарга нарыг солих уу? гэсэн сэтгүүлчийн асуултад, Шинэ сайд томилогдоход харьяа байгууллагуудын дарга нарыг солих нь туйлын зорилго биш. Эмнэлгийн тусламжийн тухай хуульд зааснаар гурав дахь шатлалын нарийн мэргэжлийн эмнэлгүүд Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-тэй. Түүгээрээ дамжуулан сонгон шалгаруулалтаар тухайн эмнэлгийг удирдах хүнийг өөрсдөө сонгох ёстой.
Энэ бүтцийг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Түүнээс даргыг солих нь миний туйлийн зорилго биш гэв.