gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Пакистан улс Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэхээ зарлалаа

А.Номин
Дэлхийд
2025-06-23
127
Twitter logo

Пакистан улсын эрх баригчид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэхээр болсноо зарлалаа.

Энэ шийдвэр нь өнгөрсөн сард Энэтхэг, Пакистаны хооронд болсон зэвсэгт мөргөлдөөнд гал зогсоох хэлэлцээрийг байгуулахад Трамп тодорхой үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотой гэв.

Пакистаны Засгийн газар X сүлжээнд "Сүүлийн үед болсон Энэтхэг-Пакистаны зөрчилдөөний үеэр шийдэмгий дипломат оролцоо, манлайлах чадвараараа онцгой үүрэг гүйцэтгэсэн ерөнхийлөгч Трампыг хүндэтгэн Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэхээр боллоо" хэмээн мэдэгджээ. 

Трамп өөрийгөө энэ шагналыг хүртэх ёстой гэж олон удаа ил тод илэрхийлж байсан. Энэ жилийн шагналын эздийг аравдугаар сард зарлах юм.

Энэ оны тавдугаар сард Трамп Энэтхэг, Пакистаны хооронд дөрвөн өдөр үргэлжилсэн мөргөлдөөний дараа гал зогсоох шийдвэр гарсныг зарласан.

Тэрбээр тухайн үед АНУ-аас үзүүлэх худалдааны боломжийг хэлэлцээний хөшүүрэг болгон ашигласнаа онцолсон юм. Пакистан АНУ-ын оролцоог баталсан ч Энэтхэг үүнийг няцаасаар байна.

Гэхдээ АНУ дахь Пакистаны Элчин сайд асан уг шийдвэрийг "харамсалтай" хэмээн шүүмжилж, "Газад Израилын геноцидийн дайныг дэмжиж, Ираны эсрэг дайралтыг "гайхалтай" хэмээсэн хүнийг нэр дэвшүүлэх нь үндэсний нэр хүндэд сэв суулгалаа" гэжээ. 

Трамп ерөнхийлөгчийн албан тушаалд очмогцоо Орос-Украин, Израил-Хамасын дайныг хурдан дуусгах амлалт өгсөн ч аль алинд нь энх тайвны гэрээ байгуулаагүй хэвээр байна.

Тэрбээр 2009 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж эхлээд ердөө найман сарын дараа Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн Барак Обамаг удаа дараа шүүмжилж байсан. 

Эх сурвалж: ВВС

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан