gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Зориудаар бороо оруулахын тулд услаг ихтэй үүл гарахыг хүлээх шаардлагатай"

Б.Нямдарь
Нийгэм
2025-06-19
32
Twitter logo

Бидний нэрлэж заншсанаар үүл "буудаж" зориудаар бороо оруулах нь хуурайшилттай үед газар, агаарыг чийгшүүлэх, ган гачигтай тэмцэх, усан хангамжийг сайжруулах, цөлжилтөөс сэргийлэх, түймэр болон түүнээс улбаатай утаа, тоосыг дарахад онцгой ач холбогдолтой байдаг.

Үүлэнд нөлөөлж бороо оруулах технологи (англиар cloud seeding) гэдэг нь хиймлээр бороо, цас оруулах буюу хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх зорилготой цаг уурын инженерчлэлийн арга юм. Энэ нь ихэвчлэн хуурайшилт ихтэй, усны хомсдолтой бүс нутагт ашиглагддаг бөгөөд түүнчлэн ой хээрийн түймэртэй тэмцэх, агаарын бохирдлыг саармагжуулах, хэт халалт, ган гачгийг бууруулахад хэрэглэдэг.

Технологийн үндсэн зарчим:
Үүл нь бичил хэмжээний усны дусал болон мөсөн талстуудаас бүрддэг. Гэвч заримдаа эдгээр үүлнүүд маш жижиг хэсгүүдээс тогтсон байдаг тул жин нь хүнд болохгүй, унахгүй байж болдог. Үүлэнд нөлөөлж бороо оруулах технологи нь эдгээр бичил дуслуудыг хооронд нь нэгтгэж томруулан жин нэмэгдүүлснээр газрын гадаргуу дээр хур тунадас (бороо эсвэл цас) болон буух нөхцөлийг бүрдүүлдэг.

Ямар үйл явц болдог вэ?
Эхлээд үүлний бүтэц, нөхцөл байдлыг судлах шаардлагатай. Үүл хангалттай чийгтэй, температур болон даралтын тохирсон орчинд байх ёстой.

2017 оны 8-р сарын зураг. Пуужин хөөргөх генератор буюу нацост зуух

Үүлийг хэрхэн "бууддаг" вэ?

Онгоц, пуужин, дрон ашиглан үүл рүү дараах бодисуудыг цацна. /Монголд гол төлөв JFJ-1A загварын пуужин болон газрын генератор хэрэглэдэг/

  • Мөсөн талст хэлбэрт бодисууд: мөнгөний иодид (AgI), хуурай мөс (карбон диоксидын хатуу хэлбэр)
  • Гигроскопик бодисууд: давс (NaCl), шохой, кальцийн хлорид гэх мэт чийг татдаг бодисууд

Хур тунадас үүсэх процесс:

  • Цацсан бодисууд үүлэн доторх усны дуслуудыг өөртөө татан төвлөрүүлж, тэдгээрийг томруулснаар үүл хүндэрч газар руу бороо болон орж эхэлдэг.

ЭНЭ ХАВАР ХЭЭРИЙН ТҮЙМЭР ИХ ГАРСАН ТУЛ ҮҮЛ "БУУДАХ" АЖЛЫГ ЭРТ ЭХЛҮҮЛЖЭЭ

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Аймаг бүр өөрсдөө хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулдаг экспедицүүдтэй. Улаанбаатар хотыг ЦУОШГазрын харьяа Богд бороо экспедиц хариуцан ажилладаг. Өнгөрч буй даваа гараг буюу зургаадугаар сарын 16-нд Төв аймгийн экспедици Хүй 7 худаг орчимд үүлэнд нөлөөлж хур тунадас оруулсан. Ойрын өдрүүдэд борооны үүл бараг гарахгүй учир хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл эдгээр өдрүүдэд их халалт үргэлжлэхээр байна" гэсэн юм. 

Тиймээс нарлаг өдрийн дараагаас байгалийн жамаараа орох хур тунадсыг хүлээх эсвэл зориудаар бороо оруулахын тулд услаг ихтэй (хангалттай чийгтэй) үүл гарахыг хүлээх шаардлагатай болоод байна. Харин хангалттай услаггүй бол түүнд зориудаар нөлөөлөх гэж оролдоод ч хур тунадас орохгүй гэсэн үг.

Энэ жилийн хувьд үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг харьцангуй эрт эхлүүлжээ. Учир нь өвөл нь цас бага, хуурайшилт ихтэй байсан тул хээрийн түймрийн дэгдэлтийг унтраах зорилгоор гуравдугаар сарын 9-нд Дорнод Сүхбаатар аймгийн нутагт үүл буудаж хур тунадас оруулав. Сүхбаатар аймгийн УЦУОШТөвийн дарга Х.Энхбаяраар ахлуулсан Шарга бороо-2 экспедиц аймгийн Асгат, Сүхбаатар, Баруун-Урт сумын зааг нутгаар үүлэнд нөлөөлж нойтон цас хоёр цаг орсон байна.

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах нь ямар сөрөг талтай байдаг талаарх шинжлэх ухааны хувьд батлагдсан зүйл байхгүй ч, зэргэлдээх нутаг дэвсгэрт байгалийн хур тунадасны горимд өөрчлөлт оруулж болзошгүй байдаг. Жишээ нь Улаанбаатар орчимд хурсан үүлэнд зориуд нөлөөлж бороо оруулахад, тэрхүү үүл зэргэлдээх аймагт нүүн очиход тэнд орох боломжтой хур тунадасны хэмжээ багасах магадлалтай гэсэн үг. 

2024 ОНД НИЙТ 634 ПУУЖИН АШИГЛАЖЭЭ

2024 онд цаг агаарт зориудаар нөлөөлөх /ЦАЗН/ үйл ажиллагааг  дараах байдлаар хийжээ. 

ЦУОШГ-ын даргын тушаалаар 2024 оны 05 дугаар сарын 29-нд ЦАЗН үйл ажиллагааг эхлүүлж, 2024 оны 9 дүгээр сарын 16-наас хаажээ. 

Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 634 пуужин зарцуулж, цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулжээ. 

  • 5-р сард: Баруун болон говийн аймгуудын нутгаар, төвийн аймгуудын газар тариалангийн бүс нутгаар угтвар чийгийг нэмэгдүүлэх зорилгоор явуулсан. 
  • 6-р сард: Энэ үед бараг бүх нутгаар /Булган, Дундговиос бусад/ явуулсан байна.
  • 7-р сард: Хэт халалт болон үргэлжилсэн халуун өдрийн тоо олон, хуурайшилтай байсан тул ЦАЗН үйл ажиллагааг мөн бараг бүх нутгаар /Булган, Дорноговь, Өмнөговиос бусад/ явуулжээ.

Харин 2025 он гарснаас хойш Улаанбаатар орчим хур тунадас нэмэгдүүлэх зорилгоор ЦУОШГазрын харьяа Богд-Бороо экспедиц

  • 2025 оны 05 дугаар сарын 10-12-ний өдрүүдэд Төв аймгийн Баянцогт 
  • 2025 оны 05 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Төв аймгийн Алтанбулаг сум орчимд 
  • 2025 оны 06 дугаар сарын 16-нд Төв аймгийн Зуунмод бороо экспедиц тус тус ЦАЗНөлөөлөх үйл ажиллагааг явуулаад байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан