gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ардчиллын сүлд дууны зохиогч С.Цогтсайхан агсны нэрээр шуудангийн марк гаргалаа

О.Батхишиг
Соёл урлаг
Өчигдөр
18
Twitter logo

"Хонхны дуу биднийг сэрээ" гэж 1990 оны өвлийн хүйтэнд ардчилсан хувьсгалыг өрнүүлэн талбай дээр жагссан мянга мянган хүмүүсийн аманд аялагдах энэ дууг Хонх хамтлагийн дуучин С.Цогтсайхан зохиосон билээ. 

Өнөөдөр Монголын ардчилсан хувьсгалын анхдагч С.Цогтсайхан агсны 65 насны босго дээр түүний нэрээр марк гаргаж,  гүйлгээнд нэвтрүүллээ. 

Марк нь социализмын хана хэрмийг дуу хөгжмөөр цөм цохиж ардчилсан нийгмийг авчирсан гэдэг утгатай. Цөмөрсөн ханын цаана төрийн далбаа намирч, шонхор шувуу нисэж буй нь үндэсний үзэл, өв соёл сэргэж байгаа гэх санаа. Ханан дээр үйл явдал, өөрийнх нь хөрөг, Хонх хамтлаг дуулж буйг усан будгаар буулгасан аж. 

Марк гаргах санааг түүний төрсөн ах С.Майнбаяр санаачилжээ. Түүхэн өдрийн баярт сэтгэгдлээ тэрээр ийн хуваалцлаа.  

-Үгээр хэлэмгүй сайхан мэдрэмжээр бялхлаа ах нь. Дүүгийнхээ нэрээр марк гаргах санааг хоёр жилийн өмнө бодсон. Марканд мөнхөрнө гэдэг олон зуун жилийн туршид дэлхийн улс оронд танигдах түүхэн ач холбогдолтой. Цайлган, хүнд гомдохгүй, муу санадаггүй, эрч хүчтэй,  дуулна, шүлэг бичнэ, биллиард тоглоно, шатар нүүнэ, их  авхаалжтай хүн байлаа миний дүү. 1988 онд Монголын радиод сэтгүүлч байхдаа л ардчилсан улс болъё гэх үзэл санаа цухалзуулдаг байсан.

Хувьсгалд олон түмнийг уриалахад дуу хуур чухал. Мэргэжлийн хөгжмийн зохиолч, дуучин биш шүү дээ, гэхдээ дүүгийн минь сэтгэлээс энэ дуу ундран гарсан. “Би яах вэ, үр хүүхдүүдээ сайн сайхан нийгэмд үлдээе” гэж бодож, ярьдаг түүний төлөө амиа ч золиход бэлэн эрмэг нэгэн байлаа. Дүүгийнхээ түүхэнд оруулсан хувь нэмрийг мөнхөлж буйдаа баяртай байна гэв.   

Маркын нээлтэд Хонх хамтлагийн дуучин Н.Энхбаяр, гитарчин Б.Энхболд нар ирж уран бүтээлээ хүргэлээ.  

-Эргээд бодоход он жил хурдан өнгөрчээ. 90 оны хувьсгалын сүлд дуу учир бид ихэд хүндэтгэж энэ тэнд дуулдаггүй. Хүний араншин андашгүй мэдэгддэг. Найз минь жирийн биш, үеийнхнээсээ өмнө сэтгэдэг хүн байлаа. Нэг л өдөр “Ийм дуу зохиочихлоо” гэсээр сонсгож билээ. Зөгнөсөн мэт 90 онд хувьсгал болж олон хүнийг сэрээж, зоригийг нь бадраасан. Тэр үед ч, одоо ч хүмүүс ихэвчлэн хүний зааснаар сэтгэдэг.

Цогтсайхан бол бие дааж сэтгэдэг. Ардчилал бол өөрийгөө шинэчлэх чадвартай нийгэм. “Хөлдсөн уулын оройнуудыг өглөө  мандах нарны туяа гэсгээж байна” гэх энэ мөрт гэхэд систем хуучирсан байна гэдгийг зарлах жишээтэй. Тэр үед ингэж сэтгэх  Цогоогоос өөр хүн байгаагүй гэж тэд найзыгаа дурсан ярив. 

Хэдхэн хоногийн өмнө дууссан “Огцрох амархан” жагсаалаар  Хонх хамтлагийн дуу талбай даяар цуурайтаж байсан билээ. Хүн нь өөрөө байхгүй ч үйл хэрэг нь амьд, мөнх байхын тод илэрхийлэл боллоо гэдгийг шуудангийн маркын нээлтэд ирсэн зочид тодотгож байлаа.  

-Ардчилал бол Монголын ард түмний нийтийн үнэт зүйл. Энэ бүх намд хамаатай. 1990 онд Монгол ардын хувьсгалт намын төв хорооны улс төрийн товчоон бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжихэд нөлөө болсон гэдэг утгаар Монгол ардын намд ч хамаатай. 

Монголын ард түмний сэтгэл зүрхэнд мөнх орших үнэт зүйлийг найз минь бүтээжээ. Тэр бол 1990 оны хувьсгалын дуу хоолой, лидер дуучин, хөгжмийн зохиолч, улс төрч, сайн сэтгүүлч байсан.

Дэврүүн хүсэл сэтгэлтэй, эр зоригтой, хэн ч дуугарч чадахгүй,хэний ч сөхөж тавихааргүй сэдвийг өөрийн шүлэг, нийтлэлүүдээрээ чангаар илэрхийлж байсан. Хонх хамтлагийн дууны урын санд хүнд үйлдвэрийн хот гэх экологийн сэдэвтэй, хэлмэгдэлтийн сэдэвтэй, эзэн Чингис хаанаа магтан дуулж өршөөл ирсэн дуунууд бий гэж Шог зураач С.Цогтбаяр ярилаа.

“Монголын ардчилсан хувьсгалын анхдагч Сосорбарамын Цогтсайхан” шуудангийн шинэ марк нь 100 жилийн түүхтэй Монгол маркийн 1184 дэх нь, орчин үеийн рок попын уран бүтээлчдийн нэрээр гарсан дөрөв дэх  марк болжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан