Аялал зугаалгын улирал эхэлж, хотоос орон нутаг руу чиглэх иргэдийн хөдөлгөөн ихэсдэг. Энэ үеэр иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалан түймэр гарах, голын усанд осолдох зэрэг тохиолдол цөөнгүй бүртгэгддэг. Өчигдөр (06.22)-ны байдлаар дөрвөн иргэн голд осолдсон харамсалтай хэрэг гарсан.
Энэ талаар, Э.Батбаяр "Манай улсад дэлхийн цаг агаарын өөрчлөлт мэдэгдэхүйц нөлөөлж байна. Үүнтэй холбоотой дулааны улиралд хэт халах, хуурайших, үргэлжилсэн усан бороо орох зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлс тохиодог.
Мөн хуурайшилттай холбоотой ойн хээрийн түймэр нэлээдгүй бүртгэгддэг. Ой, хээрийн гал түймрийн эрсдэлийн үнэлгээгээр нийслэлийн ногоон бүс “маш өндөр”, “өндөр” зэрэгтэй байна.
Эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялаг ашиглах, аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах, ил гал гаргахыг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр, 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хориглосон. Гэсэн ч иргэд нууцаар гарч, эрсдэлтэй алхам хийж байна.
Өнгөрсөн хугацаанд гэхэд л Богд ууланд хөвд шатсан хэрэг гарсан. Түймрийг ОБЕГ-ын 30 орчим алба хаагч, зургаан техник хэрэгсэлтэйгээр унтраасан.
Жил бүр Нийслэлийн засаг даргын захирамж болон Монгол Улсын шадар сайдын албан даалгаврын хүрээнд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлэн зохион байгуулдаг.
Одоогоор Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу есөн чиглэлд завьт эргүүл болон хөдөлгөөнт эргүүлийн хяналтын үйл ажиллагааг явуулж байна.
Завьт эргүүлийн чиглэлээр:
1. Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Маршлын гүүр
2.Маршлын гүүрнээс Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн Хадан хясаа хүртэл
3. Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу
4. Тэрэлжийн /гарам/ голоос Майхан Уул хүртэл
Хөдөлгөөнт эргүүлийн чиглэлээр:
1. Баянзүрх гүүрнээс Маршлын гүүр
2. Яармагийн гүүрнээс

4. Арслантай гүүрнээс хойшоо Сэлбэ гол дагуу зуслангийн бүс
5. Тэрэлжийн /гарам/ голоос Майхан Уул хүртэл тус тус бэлтгэл хангагдсан.
Иймд иргэд та бүхэн гол мөрний ойр орчим амарч зугаалж, зорчихдоо өөрсдийн болон үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг ханган дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалж байна.
- Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, нуурт орохгүй байх
- Хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол мөрөн, тогтоол усны орчимд тоглуулахгүй, ганцаар орхихгүй байх
- Цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол харах
- Тээврийн хэрэгслийн жолоочид гарамгүй газраар гол гатлахгүй байх
- Голын үерийн ам, хальж болзошгүй хэсэг, уулын ус буух эрсдэлтэй газар суурьшихгүй байх" гэв.