gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Т.Ганболд: Дарханы төмөрлөгийн үйлдвэр ирээдүйд Монголын нэрийн хуудсын нэг болно

Нийгэм
2008-05-19
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-05-19

Манай чухал үндэсний үйлдвэрлэлүүдийн нэг “Дар­­ханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн талаарх мэ­дээг иргэд ихэд анхаардаг. Тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Т.Ганболдтой ярил­­цав.

-Аливаа улсын хөгжилд төмөрлөгийн үйлдвэр алт­­наас чухал байдаг. Та­найх хэзээ өөрсдөө хүд­рээс төмөр гаргаж авах вэ?
-Энэ тухай тайлбар хэлэ­хээс өмнө оршил мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Таны шууд бөгөөд хялбархан асуул­­тад өгөх хариу уг нь их хариуцлагатай хариу байх ёстой юм л даа.

Ойлголоо. Уул уурхайн хувийн хэвшлийн компа­ниуд төмрийн хүдэр урагш нь зөөгөөд байна. Танайхыг төмөр боловсруулах үйлд­вэр­тэй болох гэсээр байтал нөөц нь дуусчих юм биш байгаа?
-Ойролцоогоор Сэлэн­гийн бүс нутагт нэг тэрбум тонн төмрийн хүдрийн нөө­цийн прогноз байдаг юм. Экс­портод жилдээ хоёроос гур­ван саяыг гаргаад байна гэ­хэд 500 ор­чим жилийн хуга­цаа биз дээ. Бодит байдал нэг ийм.Энэ тухай улс төржих юмуу эсвэл өөр эрх ашгийн үүднээс янз бүрийн тайлбар гадуур их байдаг л даа.

-Танай үйлдвэр өөртөө хүдрийн уурхайтай болсон. Уурхай тань стратегийн орд газраар бүртгэгд­сэн. Түү­ний­гээ хэзээнээс ашиглаж эхлэх вэ?
-Манайх юу байхав. Тө­мөр­лөгийн үйлдвэр ба уурхай чинь бүгд улсын өмчит газар. Сэлэнгэ дэх Төмөртэй, Хуст Уул, Төмөр толгой энэ гурван орд газарт нийт 300 орчим сая тоннын нөөц тогтоогдсон. Энэ хүдрийг бүгдийг нь төмөр болгож боловсруулах боломж байхгүй. Одоогоор манайх хүдрийг төмөр болгох үйлд­вэр­гүй. Гэхдээ ойрын хуга­цаанд үйлдвэртэй болох та­лаарх ажил эхэлсэн.

Бүх өртөг тооцоо, судал­гаа ид хийгдэж байна. Тоног төхөөрөмжийн хувьд Япон, Солонгос, Герма­ны үйлдвэ­рийг илүү сонирхож байгаа. Барилга байгуулам­жийг өөрс­дөө хийнэ.

-Одоо түрүүний асуул­тад хариулах уу?
-Тэгэхээр ийм байна л даа. Өмнөд хөрш болох БНХАУ 2007 онд 520 сая тонн төмөр үйлдвэрлэсэн байна. 300 орчим сая тонн төмрийн хүдрийг импортоор голчлон Австрали, Бразилаас авсан байдаг. Үүнээс 120 сая тон­нын бүтээгдэхүүний илүү­дэлтэй гарсан. Илүүдлээ экспортолж байгаагийн жи­шээ бол манай компаниуд тэндээс төмөр авч байна. Мэдээж 1.3 тэрбум хүн амтай Хятад улс нэмүү өртгийг аль болох дотооддоо бий болгож, хүн ар­даа ажилтай байлгах төвлөр­сөн эдийн засагтай төрийн бодлого л доо. Энэний хажууд бид төмрийн үйлдвэр­тэй болж дотоодын зах зээ­лийг хангах үйлдвэр хөгжүү­лэх гээд явж байна. Эдийн засгийн үр ашигтай үйлдвэр­лэл явуула­хад дор хаяж нэг сая тонн бүтээгдэхүүн үйлд­вэрлэх шаардлагатай. Нэ­мээд ме­тал­лургид шаард­лага­тай гол туслах түүхий эд кокс гэх мэт өнөөдөр манай улсад байхгүй олон хүндрэл байна. Мон­го­лын зах зээл өссөн дүнгээр 300 мянган тонн бүтээгдэхүүн хэрэглэнэ гэж үзэхэд бас л их бү­тээг­дэхүүний илүүдэл гар­на. Энэ олон хүндрэлийг тооцож эдийн засгийн үр ашигтай үйл ажиллагаа явуулж, үйлдвэр­лэ­лийг хөг­жүү­лэх төлөвлөгөө боловс­рог­дож байгаа.

-Тэгээд ямар шийдэлд хүрэв?
-Саяхан Засгийн газрын шийдвэрийн дагуу бид тус орд газруудыг ашиглан түүхий эдээ хангаж, үйлдвэрээ өргөт­гөх үүрэг даалгавар авсан.

Эхний үед хүдрээ олбор­лож экспортолж байх нь зүй­тэй. Түүнээс олох ашгаараа бидэнд шаардагдах хагас боловсруулсан төмөр бэлдэц, хаягдал төмрийг оруулж ирнэ. Өөр тохиолдолд хилийн ойр байгаа гадны үйлдвэрүүдэд хүдрээ боловсруулуулж авна. Давхар яг энэ цаг хугацаанд ойролцоогоор 3-4 жилд өөрийн боловсруулах үйлд­вэр ашиглалтад орох ёстой. Дотоодын өнөөдрийн хаягдал төмрийн нөөц үндсэндээ 2008 ондоо дуусах хандлагатай байна.

-Монголчууд өөртөө төмрийн үйлдвэртэй боло­ход өөр ямар нэгэн хүнд­рэл бий юу?
-Манай уурхайн хүдэрт хүхэр их хэмжээгээр агуу­лагдаж байдаг. Жишээ нь, Австралийн ийм төрлийн уурхайд хүдэрт байдаг хүхэр нь 0.02 хувь бол Монголынх 2.5 хувь байх жишээтэй. За­рим газарт бүр 10 хувь ч хүрдэг. Хүдрээс их олон хи­мийн урвалыг ялгаж салгаж байж сая төмрийг нь ангиж­руулж авдаг. Байгаль орчин ба хүн малд аюултай гол элемент нь хүхэр юм. Энийг сайтар тооцож байж үйлдвэ­рийг барих шаардлагатай. Уул уурхай хөгжиж буй өнөө үед улам боловсронгуй технологи гара­хыг үгүйсгэхгүй. Гэхдээ бо­лох­гүй бүтэхгүй гээд хойш тавиад байгаа юм байхгүй л дээ. Маш том хэмжээний до­мен зууханд шатааж байж төмөр урсаж гарч ирдэг энэ технологид бидний мэдэхгүй олон асуудал хариугаа хү­лээж байгаа.

-Хэрэв үйлдвэртэй бол­бол боловсон хүчний нөөц бий юу?
-Анх үйлдвэр баригдах үеэр бэлтгэгдсэн хуруу да­рам цөөн мэргэжилтэн бай­даг. Энэ чиглэлийн мэргэж­лийн хүн Монголд тун ховор. Дарханы Политехникийн сур­гуульд металлургийн анги байдаг юм. ОХУ-д мэргэ­жилтэн бэлтгэх төлөвлөгөө­тэй байгаа. Орос орон ган үйлдвэрлэлтээр дэлхийд дээ­гүүр ордог. Уралын Поли­тех­никийн дээд сургуульд мэр­гэжилтэн бэлтгэвэл бидний уламжлалт харьцаа, зардал мөнгө гээд давуу тал бий.

-Манай уурхайнуудыг бараг л цул төмөр хэвтэж байгаа юм шиг ярьдаг. Цэ­вэр ган, төмөр гаргахад энэ нь давуу талтай юу?
-Сэлэнгийн Төмөртэй гэ­хэд л 55 хувь агууламжтай гэдэг. Хүмүүс ил гарсан хэсгийг нь хараад тэгж яриад байдаг. Уурхайн ил өчүүхэн хэсэг нь нар салхинд исэлдэн зарим хэсгээрээ төмөр, соронзон орон үүссэн байдаг л даа. Далд гүндээ бол тийм биш шүү дээ. Ямартай ч манай улс оронд байхгүй технологи бо­ловсруулалт их хөрөнгө мөн­гө шаардагдана.

-Одоо танай төмөр цу­вих үйлдвэр хэр ашигтай ажиллаж байна.
-Энэ ажлыг аваад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна.Үйлдвэрийн төс­лийн хүчин чадал жилд 100 мянган тонн цувимал гаргах боломжтой. Харин зах зээлд 200 гаруй мянгыг нийлүүлэх шаардлагатай. Үүнээсээ одоо­­гоор 88 хувийн хүчин чадал ашиглалттай явна.

-Түүхий эд буюу хаяг­дал төмрийн олдоц хэр байгаа вэ?
-Энэ ондоо үндсэндээ нөөц дуусах нь байна. Манайх дөнгөж л 2005 оноос эхэлж хаягдал төмөр гадагш гарга­хыг болиуллаа. Тэгэхэд хоёр хөрш орон маань аль эрт хаягдал түүхий эдээ гаргахыг хорьсон байсан. Уг нь ОХУ-ын Буриад орчмоор хаягдал төмөр их бий. Тэндээс авах гэвэл хил гаалийн татвар нь өндөр тул авах боломж, ашиг байхгүй.

-Сүүлийн үед Хятад ул­саас оруулж ирсэн чанаргүй материалаар барилга ба­риг­даж байна гэсэн хэл ам их гарах юм. Танай бүтээгд­хүүний хувьд?
-Манайх дотоодын нийт хэрэгцээний дөч орчим ху­вийг хангаж байгаа. Манай бүтээгдэхүүн чанар сайн ч олдоц ховор. Гэхдээ Хятадын өөрийнх нь том том үйлд­вэ­рүүд сайн төмөр гаргаж бай­гаа. Бугатын, Шоаганы төм­рийн үйлдвэрүүд бол дэлхийд алдартай. Тэр чанаргүй гээд байгаа төмөр бол Улаан­баа­тар тойрсон бага оврын стан­дарт бус 60 орчим үйлдвэ­рүү­дээс гарсан бүтээгд­эхүү­нүүд. Хятадад олон жилийн өмнө үйлдвэрлэл явуулахыг бүрмөсөн хорьсон техно­логийг зарим этгээдүүд Мон­голд оруулж ирээд төмөр хайлуулснаас ийм яриа үүс­сэн. Энэ үйлдвэрүүд бидний үйл ажиллагаа, зах зээлд маш муу нөлөөтэй.

-Танайд хаягдал төмөр аваачиж өгвөл ямар үнэтэй авч байна вэ?
-Нэг тонн нь 160 мянган төгрөг. Бид иргэдийг аль болох чирэгдэл, хүнд суртал гаргах­гүйг хичээж өдөрт нь тооцоог нь бодох, шуурхай ажиллах зэрэг арга хэмжээ авсан нь үр дүнд хүрсэн.

-Саяхан Хонгороос ирж ажиллагсад 220 мянган төгрөг авлаа гэж гомдол гаргасан байна лээ. Тэд танайхаас яагаад бага ца­лин авав?
-Манайх Хонгорын ард иргэдийг орлоготой болгож, амьдрал ахуйг нь дэмжих үүднээс 198 хүнийг ажилд авсан байгаа. Үйлдвэр ашгаа бодвол үнэндээ төслийн хү­чин чадал нь 300 хүнтэй байх ёстой. Одоо 960 хүн байна. Орон нутагт ганц гол үйл ажиллагаатай үйлдвэрийн хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж аль болох их ажлын байрыг бий болгож олон хүнийг орлоготой байлга­хын төлөө хичээж бай­на. Хонгорынхны тухайд гэвэл төмөрлөгийн металлургич мэргэжил хараахан эзэмшиж амжаагүй. Тэдэнд зориулсан үйлдвэрлэлийн дадлага, сур­галтад нэлээд цаг хөрөнгө гаргаж байгаа. Олон жил ажилласан дадлага туршлага­тай хүнтэй ижил цалин авч, саяхан ажилд орсон туршил­тын хугацаа нь дөнгөж дуусаж байгаа, үндсэн ажилчдаас гурав дахин бага нормтой байгаа хүмүүс ижил байна гэж байх­гүй шүү дээ. Энийг эрх­биш ойлгох байлгүй дээ. Ер нь энэ үйлдвэрт Хонгорынх, тэнд­хийн гэсэн ойлголт огт байхгүй яг л ижил үүрэг, хариуцлагыг ухамсарлаж чад­сан хүмүүс л ажиллах болно.

-Энд ажиллах хүнд хор­той нөхцөлд тооцогддог уу?
-Олон улсын стандартаар хамгийн хүнд нөхцөлд далд уурхайд дараа нь ил уурхайд, тэгээд ган хайлуулагч нар хүнд хортой нөхцөлд тооцдог. Цельсийн +1700 градуст тө­мөр хайлж ажиллана гэдэг амаргүй ажил. Агаарт ялгарч буй зэв болон элдэв хорт бодис хийн дунд хүний эрүүл мэндэд сайн юм юу бай­хав. Мэдээж дэлхийд байдаг л ажил хойно хөдөлмөр хамгаа­лал, аюулгүй ажиллагааг хан­гаж ажиллахад болохгүй юм байхгүй. Манайхны нэг дутаг­дал бол алжаалаа архиар тайлах гээд байдаг. Энэ бол буруу. Үйлдвэрийнхээ ажилч­дын эрүүл мэндийн төлөө амралт сувилал, эмчилгээ зэрэг нийгмийн асуудалд ихээхэн зардал гаргадаг. Тэгэхээс ч өөр арга байхгүй.

-Энэ жил танай үйлдвэр байгуулагдсаны 15 жилийн ой болох гэж байгаа. Энэ хүрээнд юу хийж байна. Төр засгаас олон хүн шагнаг­даж байгаа юу?
-Ойн хүрээнд жилийн турш графикаар ажил зохио­гоод явж байгаа. Манайх саяхнаас л үр дүнгээ өгч байгаа болохоор төр засгаас шагнуулсан үнэлүүлсэн юм алга. Олон жил хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа ма­най металлургич, инженер, мастеруудыг маань эрхбиш харж үзнэ байх аа гэж горьдож байгаа. 1993 оны долдугаар сарын 4-ний өдөр анхны бү­тээг­дэхүүн гарч Японы тал энэ үйлдвэ­рийг хүлээлгэж өгс­нөөс хойш өдгөө 15 жил бол­жээ. Энэ хугацаанд сүү­лийн гурван жилд улс орны маань нэг томоохон “саалийн үнээ” болоод явж байна. Цааш­даа бид олон улсын хэмжээнд танигдсан Монго­лын нэрийн хуудас болсон төрийн мэд­лийн үндэсний аварга ком­пани болох зорил­го тавиад ажиллаж байгаа.

Аль 1990-ээд оны зах зээлийн хүнд үед Монгол орондоо зориглон төмөр­лө­гийн үйлдвэрийг байгуулж байсан тэр үеийн төр, нийг­мийн зүтгэлтэн, СНЗ-ийн орлогч дарга асан Ч.Сүрэн, МАХН-ын Төв Хорооны на­рийн бичгийн дарга асан П.Дамдин болон манайд ажиллаж байсан үе үеийн ахмадууддаа нийт хамт олны­хоо өмнөөс чин сэтгэ­лийн мэндчилгээ дэвшүүлж, урт насалж удаан жаргаарай хэмээн ерөөе.

Ж.Гангаа 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан