gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.09
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төсвийн тодотгол хэнд зориулагдав

Эдийн засаг
2011-10-05
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2011-10-05
Засгийн газраас энэ оны улсын төсөвт тодотгол хийхээр болж, төслийг нь УИХ-д өргөн бариад байгаа.

Тодотголын төслийн дагуу нэгдсэн төсвийн нийт орлого 615.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, гурван их наяд 920 тэрбум төгрөг болж байна. Харин зарлага 823.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт дөрвөн их наяд 912.4 тэрбум төгрөг, алдагдал 992.4 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ий 9.8 хувьд хүрэх аж.

Энэ удаагийн төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг чамгүй нэмэгдүүлж, шаардлагатай асуудлуудыг шийдэх ёстой гэж Засгийн газрын зүгээс үзэж байгаа. Удахгүй УИХ-ын нэгдсэн чуулганаар төсвийн төслийг хэлэлцэж батлах учиртай. Гэхдээ төсвийг тодотгосноор шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, их хөгжлийн өмнөх суурь бүтцийг бий болгоход чухал нөлөө үзүүлэх болов уу.

Хөрөнгө оруулалтыг ахиу нэмэгдүүлж, төсвийн зардлыг тэлж байвал уг нь болно л доо. Гэхдээ энэ удаагийн төсвийн тодотголын төслийн зардлын дийлэнх хувь нь ердөө төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны зардалд зориулагдсан байх юм.

Энэ оны төсөвт хөрөнгө оруулалтад нийтдээ 627.1 тэрбум төгрөг тусгасан байгаа. Тэгвэл тодотголын төслөөр хөрөнгө оруулалтын зардалд нийтдээ 287.1 тэрбум төгрөг нэмж тусгажээ.

Тодотголын төслийн дагуу нийт зардал 808.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. Үүнээс улсын хөгжилд хэрэгтэй хөрөнгө оруулалтад ердөө 287.1 тэрбум төгрөг, бусад нь төсөвт байгууллагуудын урсгал зардлын тэлэлт байгаа юм. Урсгал зардал гэдэг нь ядаж байхад их “сонирхолтой”.

УИХ-аас баталсан Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийн дагуу малчдын тушаасан ноосонд урамшуулал олгохоор болж, энэ хүрээнд 300 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон. Уг бондын санхүүжилтийг төсвийн тодотголоор шийдэх юм байна. Нэг ёсондоо малчдад ноосоо тушаасных нь төлөө мөнгө өгөхөд 300 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс авч байгаа юм.

Зөвхөн үүнийг дурьдахад л хөрөнгө оруулалтаасаа давчихаж байгаа биз. Үүнээс гадна нэг их шаардлагатай биш гэмээр тодотголын зардлууд олон байна аа. Төрийн тусгай хамгаалалтад байдаг албан тушаалтны гадаад дотоодод хийх айлчлалын зардалд 149.9 сая төгрөг, Цөмийн энергийн газрын багаж, хэрэгслийн зардлыг 110 сая төгрөг нэмж тусгажээ.

Төрийн тусгай хамгаалалтад байдаг гэхээр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар болж байна. Тэдний гадаад дотоодод хийх айлчлалд зарцуулагдах мөнгө бололтой юм. Нөгөө талд нь Цөмийн энергийн газрын багаж хэрэгслийг сайжруулах тухай бас нэг асуудал байна. Энэ байгууллага үүсгэн байгуулагдсанаасаа хойш яг ямар ажил хийж, юу амжуулсныг мэдэхгүй юм.

Эдгээрээс гадна бас нэг ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд 62 сая төгрөг тусгахаар төлөвлөжээ. Тодруулбал, Д.Намдагийн мэндэлсний 100 жилийн ой, Д.Пэрлээгийн мэндэлсний 100 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулан тодотголын төслөөр мөнгө шийдэж өгсөн байна. Ойн баяр тэмдэглэхэд улсын төсвөөс мөнгө шийдэж өгнө гэдэг нэг талаараа буруу байх аа.

Улсын чанартай томоохон ой бол хамаагүй л дээ. Гэхдээ Д.Намдаг, Д.Пэрлээ нарын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэхэд 62 сая төгрөг төсөвлөнө гэдэг арай л их байна. Энэ мэтээр сайд нарын төсвийн багцууд л сайтар нэмэгджээ. Сангийн сайдын багц л гэхэд 36.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байх жишээтэй.

ХХААХҮ-ийн сайдын багцын талаар дээр дурьдсан. Эрдэс баялаг эрчим хүчний сайдын төсвийн багцыг 3.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсний дотор агаарын бохирдлыг бууруулах, агаарын тухай хуулийг хэрэгжүүлэх, гэр хорооллын иргэдэд урамшуулал олгох зардал дийлэнхийг нь бүрдүүлжээ.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Цэвэр агаар” төсөл хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд гэр хорооллын айлуудад эрчим хүчний хөнгөлөлт үзүүлж, дулааны хэмнэлттэй зуухыг хөнгөлөлттэй үнээр олгож эхэлсэн. Тэгвэл уг үйл ажиллагааг санхүүжүүлэхэд хоёр тэрбум 511 сая төгрөг тодотголоор шийдсэн байх юм.

Хардаж хэлбэл, гэр хорооллынхонд утаагүй зуух нийлүүлж байгаа “MCS” компанийн алдагдлыг улсын төсвөөс санхүүжүүлж байгаа хэрэг. Энэ мэтээр төсвийн тодотголын төсөлд байгаа асуудлуудыг тоочоод байвал олон байна л даа. Уг нь Сангийн сайд хэлэхдээ эдийн засгийн гарааны үеийн шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг хийж, дэд бүтцийг дэмжихийн тулд тодотгол хийж байна гэсэн.

Гэтэл яг тодотголын төсөл нь хөрөнгө оруулалт гэхээсээ илүү төсвийн байгууллагуудын идэж уух зардал байгааг юу гэж ойлгох вэ. Энэ тохиолдолд төсвийн тодотголын төсөл улсыг хөгжүүлэхэд зориулагдаж байна гэж хэлэхэд арай л болж өгөхгүй байгаа биз.

Төсөв сайн байна уу, муу байна уу гэдгийг хөрөнгө оруулалтад хэр их мөнгө зарсан бэ гэдгээр нь тодорхойлж болдог. Хэчнээн их алдагдалтай байсан ч хөрөнгө оруулалтыг дэмжиж байвал тэр алс ирээдүйгээ харсан сайн төсөв болсны шинж гэдгийг Сангийн яамныхан өөрсдөө ч хэлдэг. Гэтэл хөрөнгө оруулалтаа биш урсгал зардлаа дэмжсэн тодотгол хийгээд тэрийг нь УИХ хэлэлцэх гээд байж байна.

УИХ дээр ядаж байхад төсвийн тодотголын хөрөнгө оруулалтыг бус зардлыг л нэмэх байлгүй дээ. Гишүүд өөр өөрсдийн тойрогтоо сонгуулиас өмнө хэдэн цаас шийдчих гэж зүтгэх биз. Тэгэхээр энэ оны төсвийн тодотгол ер нь хэнд зориулагдаад байна аа. Энэ тохиолдолд Засгийн газар, УИХ-ын гишүүдийн сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэхийн тулд төсвийн тодотголыг оноос өмнө яаран сандран оруулж байна гэж хардахаас өөр арга алга.

Л.Энхдэлгэр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан