Шинжлэх ухааны доктор, профессор, Онц бөгөөд бүрэн эрхт элчин, дипломат, туйл судлаач Л.Дүгэржавын “Антарктид тив” номын нээлт боллоо. Зохиогч уг танин мэдэхүйн бүтээлийг 12 жилийн судалгааны ажлаа нэгтгэж гаргажээ. Номыг Антарктид судлалын төвийн нарийн бичиг, техникийн ухааны доктор А.Баасанжаргал редакторлаж, 300 хувь хэвлэжээ.
Бүтээл нийт дөрвөн бүлэгтэй:
- Антарктид тивийн тухай
- Байгалийн нөөц баялаг
- Антарктидын олон улсын харилцаа
- Тэмдэглэлийн дэвтэр
Эрдэмтэн Л.Дүгэржав нээлтийн үеэр эдгээр бүлгийг тус тусад нь тайлбарласан юм. Түүний хэлснээр энэ номыг уншсанаар Антарктид тив гэж юу болох талаар гүнзгий мэдлэгтэй болох аж.
“Хүн төрөлхтөн Ангаргаас ашигт малтмал авчрахаасаа өмнө Антарктидаас ашиглаж эхэлнэ. Учир нь энэ тив байгалийн баялаг их нөөцтэй тул олон орны эрдэмтэд идэвхтэй судалсаар байна” гэж Л.Дүгэржав онцлов. Тэрээр 2008 онд Антарктидад ажилласан, өмнөд туйлын “ОО” цэг буюу S900–т улсынхаа далбааг мандуулсан, анхны (аяны) монгол гэрийг аваачиж барьсан хүн юм.
Антарктид тивд нэгдүгээр сард зун тохиодог тул энэ үед судалгааны ажил хийдэг ба байна. Антарктид тив нь 14 сая хавтгай дөрвөлжин км талбайтай, дэлхийн тивүүд дунд хэмжээгээрээ тавдугаарт ордог. Тивийн газар нутгийн 99 хувь нь мөсөөр хучигдсан. Мөсний дундаж зузаан нь 1,6 км, дэлхийн цэвэр усны нөөцийн 70 хувь нь уг тивд байдаг.
Хахир хүйтэн цаг агаартай ч 1150 төрлийн мөөг ургадаг. 53 сая жилийн өмнө тэнд цаг агаар дулаахан, +20 градус байж, эргээр нь дал мод ургадаг байсан зэрэг сонирхолтой мэдээллийг Л.Дүгэржав номынхоо нээлтэд ирсэн сэтгүүлчдэд хуваалцсан юм.
М.Ариунзаяа