НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 62 дугаар чуулганд оролцож буй манай төлөөлөгчид “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг” тогтоолын төслийг санаачлан 2007 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Ерөнхий Ассамблейн 3 дугаар хорооны хуралдаанаар санал хураалтгүйгээр батлуулав. Энэхүү тогтоолд 43 улс хамтран зохиогчоор оролцсон байна.
Манай төлөөлөгчид уг тогтоолыг батлуулах асуудлаар бусад улсын төлөөлөгчидтэй албан бус болон хоёр талын уулзалт хийж, тодорхой саналуудыг харилцан зөвшилцсний үндсэн дээр тогтоолд оруулж ажилласан байна. Тухайлбал, эмзэг бүлэгт хамаарагдах эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгшид болон уугуул иргэдийг сайн дурын үндсэн дээр хоршооллын үйл ажиллагаанд бүрэн оролцоход нь чиглэсэн арга хэмжээ авахыг Засгийн газар, холбогдох олон улсын байгууллагад зөвлөсөн заалтыг тогтоолд оруулснаар манай улсын хувьд хоршооллын үйл ажиллагаанд бүх давхаргын иргэдийг сайн дурын үндсэн дээр түлхүү татан оролцуулахад олон улсын байгууллага, бусад улсын засгийн газартай хамтран ажиллах, тэдний туслалцаа, дэмжлэгийг авах боломж нээгдэж байгаа юм.
Монгол Улсын Гадаад Хэргийн Яамны Хэвлэл мэдээллийн хэлтэс