Дэлхийн Хүнсний өдрийг “Хамтдаа-Ургуулж өсгөе, Ундаалж хооллоё. Тогтвортой хөгжье” уриан дор тэмдэглэж байна. Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ХХААХҮЯ хамтран тус өдөрт зориулсан үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр "Хүнсний систем дэх өөрчлөлт" сэдвээр Монгол Улсад суугаа зарим улсын элчин сайд нарын хэлэлцүүлэг өрнөлөө.
Уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, хоол хүнсний хорогдол, хаягдал, шим тэжээлийн дутагдал, түүнээс үүдэлтэй элдэв өвчлөл зэрэг дэлхий нийтэд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх гарцыг олж дорвитой өөрчлөлтийг одоо л хийхгүй бол сэргийлж болох боловч чадаагүй олон асуудлын төлөөсийг үр хойч маань төлж болзошгүй байна. Үүний нэг нь одоогийн хүнсний үйлдвэрлэлийн тогтолцоонд өөрчлөлт хийх юм.
Энэ хэлэлцүүлгээр дээрх асуудлуудад элчин сайдуудын анхаарлыг хандуулж, тэдний санал бодлыг сонсож, гарц шийдлийг ярилцлаа.
Тэд дэлхийд 650 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, 750 сая гаруй хүний хүнсний баталгаат байдал алдагдаж буйг зайлшгүй анхаарах ёстойг хэллээ. Гэтэл 7 тэрбум хүнд хүрэлцэхүйц хүнсний нөөц бий гэдэг. Энэ нь хүнсний тогтолцоо алдагдсаныг харуулж байна. Улс орон бүр тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, түүнд анхаарлаа хандуулж, хамтарч ажиллах шаардлагатайг онцоллоо. Зарим орон өлсгөлөнтэй тэмцэхэд түлхүү анхаарах ёстой бол зарим нь бусадтайгаа хамтран ажиллахад шаардлага тулгараад байна. Тогтвортой хөгжлийг хангахын тулд уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд хэрхэн газар тариалан болон мал аж ахуйн салбарыг оновчтой хөгжүүлэх шинэ аргыг олох ёстой. Ингэж ядуурлыг бууруулна гэлээ. Тодруулбал,
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович "Магадгүй одоо үйлдвэрлэж байгаагаас илүү хүнс үйлдвэрлэх боломжгүй байх. Дэлхий дээр олон тэрбум тонн хүнс үйлдвэрлэж буй ч түүний тодорхой хувийг хэрэглэхгүй, муутган хаяж байна. Тэгэхээр хүмүүс зан үйл, хандлагаа өөрчилмөөр байна" гэлээ.
НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа "Жижиг хүнсний үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулалт хийвэл зах зээлд гаргах боломжийг сайжруулаад зогсохгүй тухайн байгууллагад өсөж хөгжих бололцоо гардаг юм. Тухайлбал, Энэтхэгт олон фермэр болон тариаланчдыг нэгтгэсэн байгууллага бий. Ингэж хүчээ нэгтгэж ажилласнаараа Сингапурын зах зээлд хүнсний бүтээгдэхүүн гаргах боломжтой болсон. Иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжвэл хөрөнгө оруулалтын үр ашгийг харуулж чадах жишээ болох нь бий" гэлээ.
БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх "Ирээдүйд бий болох сорилтыг давахын тулд хуучин аргаар ажиллаж болохгүй. Африкт өлсгөлөнгийн түвшин их өндөр. Гэвч судалгаагаар тариалан эрхлэх боломжтой газрынхаа 60 хувийг ашиглаж чадахгүй байгааг харуулсан байв. Үүнээс болж хангалттай хүнс үйлдвэрлэж чадахгүй, өлсгөлөнд нэрвэгдэж байна. Ирээдүйд асуудлыг шийдвэрлэхийн тулд тогтвортой газар тариалан эрхлэлтийн арга зүйг нэвтрүүлэх шаардлагатай. Тодруулбал тухайн оронд тохирсон тариалан эрхлэх арга зүйг боловсруулж, түүнийг ашиглахыг хэлнэ. Мөн бичил зээлийг газар тариалан, хөдөө аж ахуй эрхэлж буй хүмүүст нээлттэй болгох чухал" гэлээ.
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески "Дэлхий даяараа хүнсээ яаж хаягдалгүй хэрэглэж болох тухай олон сургамж авлаа. Хүнсний хаягдлыг бууруулах олон сайн жишээг Иргэний нийгмийн байгууллагууд санаачилж байна. Тэд олон нийтийн эрх ашигт нийцсэн туршлагыг нэвтрүүлж чадаж буйг онцлох хэрэгтэй. Монгол Улсын давуу тал бол бусад орнуудтай хамтарч ажилладаг нээлттэй байдал юм. Мөн хөдөө аж ахуйн салбар нь тэргүүлэх салбар. Монголын онцлогт тохирсон байдлаар хамтарч ажиллахыг хүсэж байна" зэрэг байр суурийг Элчин сайдууд илэрхийллээ.
Мөн Хүнс, хөдөө аж ахуйн талаарх хүүхдүүдийн ойлголт, үзэл бодол, дуу хоолойг сонсох, олон нийтэд хүргэж, дэвшүүлж буй шинэлэг санааг үйл ажиллагаандаа тусгах зорилгоор дунд сургуулийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлан дүгнэжээ. Тэргүүн байрт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Лаборатори 1-р сургуулийн 12г ангийн сурагч Ч.Пүрэвжаргалын "Хандлага ба өөрчлөлт" эсээ шалгарчээ.
Түүнчлэн “Хүнсний аюулгүй байдал–Шим тэжээл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг ХХААХҮЯ-тай хамтран аравдугаар сарын 14-нд зохион байгуулсан бөгөөд шалгарсан бүтээлүүдэд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл батламж гардууллаа.
Энэ үеэр мөн хоол судлалын мэргэжилтэн, судлаачид байр сууриа илэрхийллээ. Тэд Монголчууд олон нэр төрлийн хүнс хэрэглэхээс гадна зөв зохистой хооллох дадалд суралцах хэрэгтэйг онцолж байв.
НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал: МОНГОЛЧУУД ЦӨӨХӨН ТӨРЛИЙН БУЮУ ГУРИЛАНД СУУРИЛСАН ХҮНС ИХЭВЧЛЭН ХЭРЭГЛЭЖ БАЙНА
"Хүн амын хоол тэжээлийн тавдугаар судалгааг 2017 онд хийсэн. Мөн насан хүрэгчдийн хоол хүнсний асуудал, хүнсний бодит хэрэглээг судалсан олон судалгаагаар бид цөөхөн төрлийн буюу гуриланд суурилсан хүнс ихэвчлэн хэрэглэж байгаа нь харагддаг. Иймд загас болон хүнсний ногоо зэрэг илүү шим тэжээлт хүнсний хэрэглээг нэмэх зайлшгүй шаардлагатай байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг ч нэмэх хэрэгцээ бий. Үүнийг хүн амын дунд төмөр болон амин дэмийн дутагдалт байдал ихэсч байгаагаас харж болно. Түүнчлэн таргалалт ихсэх хандлагатай байна. Энэ нь хэт их чихэрлэг ундаа, гурилан бүтээгдэхүүн хэрэглэж, зохистой хүнс хэрэглэхгүй байгааг л харуулж байна. Манай улс мах, гурил, улаан буудайн хэрэглээг дотооддоо 100 хувь хангадаг. Зарим нэр төрлийн бүтээгдэхүүн импортоос бүрэн хамааралтай байна шүү дээ. Монголын бүх насныханд олон нэр төрлийн хүнс хэрэглэх зайлшгүй шаардлагатай" гэсэн юм.
2017 онд хийсэн Хүн амын хоол тэжээлийн тавдугаар судалгааны дүнгийн талаар НЭМҮТ-ийн хоол судлалын эрдэм шинжилгэний ажилтан Б.Энхтунгалаг "Хүнсний баталгаат байдал гэж Хүнсний тухай хуульд заасанчлан, хүн насан туршдаа нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, газарзүйн байршил үл хамааран шим тэжээлт хүнсийг тогтвортой, хүртээмжтэй хэрэглэх боломжтой байх ёстой. Тус судалгаагаар 2249 өрхийг судалснаас гуравны нэг нь л хүнсний баталгаат байдал алдагдаагүй байв. Гурван өрх тутмын нэг нь хүнсний баталгаат байдал дунд зэрэг алдагдсан, мөн тооны өрх буюу 30 хувь нь шим тэжээлтэй хүнс хэрэглэж чадахгүй байна гэсэн үр дүн гарсан. Мөн бага насны хүүхдүүдийн дунд хоол тэжээлийн дутагдал үүсээд байна. Монгол Улсын тав хүртэлх насны 10 хүүхэд тутмын 6 нь хоол тэжээлийн дутагдалтай. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхдүүдэд Д амин дэмийн дутагдал их байна гэсэн үзүүлэлт гарсан. Нөгөө талаар 7-11 насны хүүхдүүдийн илүүдэл жин буюу таргалалт нэмэгдэж байна. Хүүхдүүд шим тэжээлтэй хүнс хэрэглэж чадахгүй байгаа нь хүнсний баталгаат байдал алдагдаж буйн нэг хэлбэр. Хүнсээ зөв сонгож чадвал зохистой хооллох боломж бидэнд бий. Үүнд худалдан авах чадвар болон иргэдийн хоол тэжээлийн боловсрол нөлөөлж байна гэлээ.
ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Ж.Туяацэцэг "2019 оны ҮСХ-ны мэдээллээр гол нэрийн 16 бүтээгдэхүүн буюу мах, гурил, бүх төрлийн будааны хэрэгцээг дотооддоо хангах боломжтой гэжээ. Гэвч Монголчуудын дунд далд өлсгөлөн газар авсныг сүүлийн үеийн олон судалгаа харуулж байна. Далд өлсгөлөн гэдэг нь хоол хүнсгүй байна гэхээс илүү хүнсний буруу хэрэглээтэй холбоотой. Тухайлбал, зарим нь хоол хүнсний хэрэглээ маш бага, зарим нь илүүдэлтэй хэрэглэж байсан гэсэн үг. Эмэгтэйчүүдийн 62 хувь, эрэгтэйчүүдийн 49 хувь, 4 хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байна. Хүн амын дунд таргалалтаас улбаатай халдварын бус өвчлөл, зүрх судасны өвчлөл ихсэх хандлагатай байна. Хүнсний аюулгүй байдлын гол хэсэг бол шим тэжээлийн асуудал юм. Хүн өдөрт ямар хэмжээгээр шим тэжээл, амин дэмийг ямар хүнснээс авах ёстой талаар ард иргэдэд мэдлэг олгох хэрэгтэй. Энэ талын боловсролыг бага наснаас олгож, зөв дадал суулгах нэн шаардлагатай. Эрүүл байх нэг үндэс нь ХООЛЛОЛТ гэдгийг анхаарч, энэ асуудлыг төр засаг гартаа авч ажиллах хэрэгтэй" гэлээ.
Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.
Ц.БОЛОРЧУЛУУН: ТАРИМАЛ ЖИМСНИЙ ХЭРЭГЦЭЭНИЙ 1.5 ХУВИЙГ ДОТООДДОО ХАНГАЖ БАЙНА
Манай улс Улаан буудайн гурилыг экспортлох бүрэн боломжтой. Энэ ч утгаараа БНХАУ-ын Төрийн албаны даргын айлчлалын үеэр хөх тариа, улаан буудайн гурилыг тус улсад экспортлох бодлогын бичиг баримтад гарын үсэг зурсан. Бид дотоодын ургац, хүнсний хангамжийг нэмэгдүүлснээр 200 мянган тонн улаан буудайн гурилыг экспортлох төлөвлөгөөтэй байна. Гол нэрийн 10 хүнсээр дотоодын хэрэгцээг хангах хэмжээнд үйлдвэрлэл явуулж байна. Тухайлбал, гурил, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ. Зарим нэр төрлийн хүнсний ногоо, жимс, жимсгэний тодорхой хувийг импортоор оруулж ирж байна. Гэвч зарим нэр төрлийн хүнсний ногооны 60 орчим хувийг дотооддоо хангаж байгааг онцолъё. Харин таримал жимсний хэрэгцээний 1.5 хувийг дотоооддоо хангаж байна. Гаднын байгууллагуудын судалгаа янз бүрийн түвшинд гарч байгаа байх.
Өнөөдрийн байдлаар энэ жилийн ургац хураалт 60 гаруй хувьтай явагдаж байна. Есдүгээр сарын дундуур орсон хур тунадаснаас шалтгаалан энэ жилийн ургац хураалт 14 хоногоор хойшилж байгаа. Хаягдалгүй хурааж авах нь бидний туйлын зорилго юм" гэлээ.