gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жижиг ажил гэж байдаггүй

Д.Үлэмж
Нийгэм
2013-05-02
0
Twitter logo
Д.Үлэмж
0
Twitter logo
Нийгэм
2013-05-02
Жижиг ажил гэж байдаггүй
“Түнэр харанхуйг зүхэж суухаар ганц ч гэсэн лаа асаа” гэж үг бий.

Үнэхээр ямар ч ажлыг санаачилж, хийж хэрэгжүүлж чадвал жижигдэнэ, багадна гэсэн ойлголт байдаггүй ажээ.

Өнгөрсөн оны сүүлчээр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Гадаад харилцааны сайд Л.Болд нар хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох зорилгоор “Дахин ашиглаж, боловсруулж болох хаягдлыг монгол үгээр оноон нэрлэх уралдаан”-ыг олон нийтийн дунд нээлттэй зарласан юм.

Уралдаанд 120 гаруй нэр илгээснээс “дахивар” гэсэн үг хамгийн оновчтой үгээр шалгарч, хогийг ангилан ялгаж хийх сав болон энэ салбарт уг үгийг ашиглаж байхаар болсон билээ. Өөрөөр хэлбэл, дахин ашиглаж, боловсруулж болох хаядлыг нэрлэдэг “Recycle” гэсэн англи үгийг монголоор ийн хэлж, бичдэг болсон гэсэн үг.

Тухайн үед үүнд зарим хүн ихээхэн шүүмжлэлтэй хандаж байлаа. “Соёлын сайдад үүнээс өөр хийх ажил байхгүй гэж үү”, “Шал дэмий юм хийж байна”, “Гадаад нэр томъёогоороо байсан нь дээр...” гэх мэтээр өөлсөөр байв. Гэвч энэ ажил ганц үгийг монголчлох төдийгөөр зогссонгүй. Нийслэлийн зарим дүүрэгт хогийг ангилан хийх зориулалт бүхий өнгө үзэмж сайтай сав цөөнгүй харагдах болов.

Хүмүүс ч хотын гудамж талбайн өнгө төрхөд эерэгээр нөлөөлсөн энэ ажилд ам сайтай байна. Хогийн сав монгол нэртэй, ангилах зориулалттай болсон нь өнгөн талаасаа аятайхан харагдаад зогсохгүй цаанаа эдийн засгийн томоохон үр дүн дагуулж байгаа аж.

Жишээ нь, дахивар бүтээгдэхүүнийг бусад хогтой холихгүйгээр шууд үйлдвэрлэлд нийлүүлэх, байгальд орчинд хор нөлөөтэй хаягдлын хэмжээ буурах гэх мэт давуу талтай.

Үүгээр ч зогсохгүй өнөөх ганц үг чинь Монгол Улс дотооддоо шатахуун үйлдвэрлэх, олон мянган ажлын байр бий болгох бүр том ажилтай холбогдоод явчихав.

Тодруулбал, Багахангай дүүрэгт “Ахуй мандал” нэртэй дахиварын үйлдвэр саяхан ашиглалтад орсон. Тус үйлдвэр байгальд үл шингэх хуванцар хог хаягдал, бүх төрлийн резин, дугуй, ажилласан тос гэх мэт дахиварыг боловсруулан өдөрт 7-8 тонн “Евро-4” стандартын дизель түлш, автобензин үйлдвэрлэж эхлээд байна. Байгалийн нөхөн сэргээгдэхгүй баялгийг бус, бидний хэрэглээд хаясан хогийг дахин боловсруулж, импортын бүтээгдэхүүнийг орлож буйгаараа энэ үйлдвэр ихээхэн ач холбогдолтой. Одоогоор 30 гаруй хүн ажиллаж байгаа ч ойрын ирээдүйд энэ үйлдвэрт 1000 гаруй шинэ ажлын байр бий болох боломжтойг албаныхан онцолжээ. Мөн дахивар цуглуулж, худалдах замаар амьдралаа залгуулдаг олон зуун иргэн, жижиг бизнесүүд бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлэх үйлдвэртэй, байнгын орлоготой байх боломж бүрдэж байгаа юм.

Ер нь монголчууд аливаа зүйлийг маш ойлгомжтой оноон нэрлэж, ярьж, бичдэг хэл соёлын арвин баялагтай ард түмэн. Гэвч сүүлийн үед гаднын аливаа соёлын түрэлт, нөлөөгөөр элдэв гадаад нэр томъёо, үг хэллэгийг нийгмийн бүх салбарт түгээмэл хэрэглэж, эх хэлээ бага багаар мартсаар байгаа нь маргаангүй билээ. Тэгвэл “дахивар” хэмээх оноосон нэр нь монгол хэлнийхээ үнэ цэнийг сэргээхийн зэрэгцээ олон талын ач тусаа өгч эхлээд байна. Манайхан дахиварыг өмнө нь “Хоёрдогч түүхий эд” гэж оновчгүй нэрлэдэг байсан. Мөн recycle гэдэг үгийг шууд махчилж орчуулбал “дахин эргэлтэд орох” гэсэн утга санаа л гарна. Харин дахивар гэдэг нь эдгээрийг ганц үгээр илэрхийлэх оноосон нэр болж байгаа юм.

Цаашид энэ үг зөвхөн хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр төдийгүй уул уурхай хийгээд бусад томоохон үйлдвэрлэлийн салбарт ч нэвтрэх эхлэл тавигджээ.

Тухайлбал, Монголдоо төдийгүй дэлхийд томд тооцогддог “Оюу Толгой” төслийн Баяжуулах үйлдвэрийн хаягдлын хэсэгт асар том тогоо байдаг. Үүний англи нэр томъёо нь tailings буюу хаягдал, үлдэгдэл гэсэн үг. Мөн сүүл ч гэж нэрлэх нь бий. Гэвч бодит байдал дээр энэ нь 100 хувь хаягдал биш бөгөөд бохир усны дийлэнх хэсгийг тодорхой хэмжээнд цэвэршүүлээд үйлдвэрлэлд дахин ашигладаг аж. Тиймээс төслийнхөн энэ хэсэгт тохирох оноосон нэр /монгол үг/ хайж байгаа юм билээ. Яагаад гэвэл үйлдвэрлэлийн хаягдлыг дахин ашиглах учраас шууд хаягдал гэхээс өөрөөр нэрлэх шаардлага бий. Үүнээс гадна энэ хэсэгт ажилладаг хүмүүс “Хаягдлынхан” гэж нэрлэгдэх, дуудуулахдаа сэтгэл зүйн хувьд таагүй ханддаг юм байна. Ямар нэгэн уралдаан тэмцээн боллоо гэхэд “Баяжуулахынхан”, “Хаягдлынхан” гэх мэтээр ажлын байрны нэрээр нь нэрлэдэг. Энэ мэтээр оноосон нэр нь өнгөн талдаа чухал биш мэт боловч цаанаа олон янзын асуудал дагуулж, агуулж байдаг байна. Эдгээрийг харгалзан “Оюу Толгой” төслийнхөн Баяжуулах үйлдвэрийн хаягдлын хэсгээ Дахиварын хэсэг хэмээн нэрлэж, тэнд ажилладаг хүмүүсээ “Дахиварынхан” гэж дууддаг болох тухай өдгөө ид яригдаж байгаа юм байна.         
       
Ганцхан үгний цаана ийм олон сонирхолтой асуудлууд байдаг гээд бодохоор хэлэнд хэвшмэл болсон үй олон гадаад нэр томъёо, хэллэгийг монголоороо нэрлэж, хэлдэг болвол хүмүүсийн сэтгэлгээ, нийгмийн оюун санаанд төдий хэмжээний өөрчлөлт гарах боломжтой гэсэн үг юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан