-Өвчлөгсдийн тоо хоёр хоногийн дотор гурав дахин нэмэгджээ-
Үргүйдэлд хүргэх эрсдэлтэй гахайн хавдар өвчин бага насны хүүхдүүдийн дунд дэгдэж эхэлжээ. Агаар болон амьсгалын замаар халдварладаг энэ өвчин хаврын улиралд илэрч, зуны улиралд тархдаг.
Энэ жилийн хувьд тус өвчний тархалт бага байна хэмээн бодож байтал хөдөө орон нутгаар халдварлалт их байгаа гэх мэдээлэл ирэв. Тодруулбал, Завхан аймгийн Сонгино суманд гахайн хавдар өвчин нэлээд газар авсан талаар нутгийн иргэд бидэнд дуулгав. Тэдний хэлж буйгаар Сонгино сумын цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдийн ихэнх нь тус өвчний халдвар авсан бөгөөд энэ нь даамжирсаар насанд хүрсэн хүмүүст ч халдварлаж эхэлсэн гэнэ. Яаж эмчлэх аргаа олохгүй хий дэмий л хөл хорио тогтоохоос цаашгүй байгаа гэнэ.
Өвчний дэгдэлт болон ямар арга хэмжээ авч байгаа талаар Завхан аймгийн Сонгино сумын Засаг дарга н.Дандаабаяраас утсаар тодрууллаа. Тэрбээр “Хөл хорио тогтоосон зүйл байхгүй” хэмээгээд Сонгино сумын эмнэлгийн ерөнхий эмч н.Цогзолмаа гэдэг хүний гар утасны дугаарыг өгөөд “Энэ хүнээс нарийн мэдээлэл ав” гэсэн юм.
Сумынх нь хүүхэд, багачууд олноороо халдварт өвчнөөр өвчилчхөөд байхад сумын Засаг дарга ийнхүү тоомжиргүй хандав. Засаг даргынх нь хэлснээр сумын эмнэлгийн эрхлэгчийн утас руу залгалаа. Гэтэл эмч нь Улаанбаатар хотод сургалтад сууж байгаа бөгөөд түүнийг сумаасаа гарахад хэдэн хүн гахайн хавдрын халдвар авч өвчилсөн байсан гэв.
Түүний хэлж буйгаар цэцэрлэг болон сургуулийн насны арав гаруй хүүхэд гахайн хавдар өвчнөөр өвчилсөн байсан гэнэ. Үүнээс цэцэрлэгийн насны зургаан хүүхэд, үлдсэн нь сургуулийн хүүхдүүд аж. Одоогоор халдвар авсан хүүхдүүдийн дунд хүндэрч бие нь муудсан хүүхэд байхгүй гэсэн. Хүндрэл гайгүй учраас эрүүл мэндийн дэглэм бариулж, дархлаа сайжруулах эмчилгээ хийж байгаа хэмээн өгүүлсэн.
Түүний өгсөн энэ мэдээлэл өнгөрсөн баасан гарагийнх. Харин түүнээс гахайн хавдар өвчний тархалт нэмэгдсэн эсэхийг өчигдөр дахин тодруулахад “Гахайн хавдар өвчнөөр өвчлөгсдийн тоо 30 болсон. Үүнээс ихэнх нь цэцэрлэгийн хүүхдүүд байгаа. Мөн 14 настай нэг, 16 настай нэг хүүхэд байна.
Тус өвчин нь агаар дуслаар болон амьсгалын замаар халдварладаг болохоор өвчилсөн хүүхдүүдэд сургууль цэцэрлэгээс нь чөлөө өгч гэрт нь байлгаж байгаа. Мөн цуг амьдардаг хүмүүсийг гэрт нь байлгаж хөл хорио тогтоосон” гэв. Мөн тэрбээр “Одоогийн байдлаар өвчин нь хүндэрч, бие нь муудсан хүн байхгүй” гэх хариулт өгсөн юм.
Завхан аймгийн Сонгино суманд гахайн хавдар өвчний шинж тэмдэг илэрмэгц сумын эмнэлгийнхэн яаралтай арга хэмжээ авч халдвар авсан хүмүүсийн гэрт нь ариутгал хийсэн аж. Гэвч хоёрхон хоногийн дотор арав байсан өвчлөгсдийн тоо даруй гурав дахин өсчээ.
Гахайн хавдар өвчний халдварлалт хурдацтай байгаа энэ үед Эрүүл мэндийн яамнаас ямар арга хэмжээ авч байгаа талаар тодруулах гэсэн боловч энэ талаар хариулт өгөх хүн байгаагүй юм.
Ямартай ч асар хурдацтай тархаж байгаа гахайн хавдар өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, шинж тэмдэг илэрвэл, гэрийн нөхцөлд хэрхэн эмчилгээ хийх талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмчээс асууж тодрууллаа.
-Гахайн хавдар өвчний тархалт, халдварлалтын талаар тодруулах гэсэн юм?
-Гахайн хавдар өвчин нь цус задлах үйлчилгээтэй вирусээр үүсдэг. Толгой, чих орчмын булчирхай болон булчирхайн эрхтнүүдэд, мөн тархины эд, зөөлөн бүрхүүлийг үрэвсүүлж, халууралт хордлогоор илэрдэг халдварт өвчин л дөө. Агаар болон амьсгалын замаар хүнээс хүнд дамжихаас гадна өвчтөний шүлсээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг. Өөрөөр хэлбэл ахуйн замаар халдварладаг гэсэн үг.
-Энэ өвчин яаж илэрдэг вэ?
-Агаар болон амьсгалын замаар халдварладаг болохоор эхлээд халуурах, ханиалгах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Мөн толгой өвдөж, хоолны дуршил буурах, бие сулрах нь бий. Зажлах, амаа ангайхад эрүүний углуургаар өвдөх, шүлс багасаж, ам хуурайших, чихээр хатгаж өвдөх, чихний арын хонхорхойг дүүргэсэн хавдар үүсэж, шанаа хацар, эрүү, хүзүү рүү тархсан байхаас гадна хүрэхэд өвдөлт мэдрэгддэг. Хавдар нь гол хэсгээрээ хатуу, захаараа зөөлөн байдаг. Энэ нь заримдаа хүний биеийн дархлаанаас хамаарч онцын шинж тэмдэг илэрдэггүй.
-Гахайн хавдрын шинж тэмдэг илрэхгүй хүндэрвэл яах вэ?
-Өвчний нууц хугацааг 12-25 хоног гэж үздэг. Ихэвчлэн 38-40 хэм хүртэл халуурдаг. Гэхдээ анхны шинж тэмдэг анзаарагдахгүй байгаад өвчин хүндэрвэл эмчилгээ хийхэд хүндрэлтэй. Ерөнхийдөө гахайн хавдар өвчин туссан бол цаашдаа үргүйдэлд хүргэх аюултай. Эрэгтэй хүүхдийн нэг талын төмсөгний үрэвсэл нийт өвчлөлийн 20-30 хувьд нь үүсдэг. Харин эмэгтэйд өндгөвчний үрэвсэл маш бага буюу ойролцоогоор таван хувьд нь тохиолддог.
Гахайн хавдар өвчний халдвар авсан эрэгтэй хүүхдийн төмсөг хатангирших, үргүй болох зэрэг хүндрэл цөөнгүй гардаг. Тэгэхээр эцэг эхчүүд бага насны гэлтгүй өсвөр насны хүүхдийнхээ биеийн дархлаа, эрүүл мэндэд нь анхаарах хэрэгтэй гэдгийг онцолж хэлмээр байна. Багадаа, аль эсвэл өсвөр насандаа гахайн хавдраар өвчилж байсан хүн олон жилийн дараа үргүйдэлд орох эрсдэл ч бий.
Ер нь гахайн хавдар өвчин нойр булчирхайн үрэвслийн хэлбэрээр тусвал, бүсэлхий, аюулхайгаар өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх шинжээр илэрдэг. Мэдрэлийн хэлбэрийн үед халуун нэмэгдэх, толгой өвдөж бөөлждөг.
-Тэгвэл гахайн хавдар өвчнөөс яаж сэргийлэх вэ?
-Юуны түрүүнд гахайн хавдар өвчнөөс сэргийлэх тарилгыг товлосон хугацаанд тариулах хэрэгтэй. Хэрвээ хоцорсон бол нөхөн вакцинжуулалтад хамрагдаж болно. Харин гэрийн нөхцөлд 4-15 насны хүүхдийн хоолойг сармисны ханд, содын уусмалаар өглөө оройдоо зайлах, витаминлаг хоол унд өгч байх гээд хүүхдийн дархлааг сайжруулах нь чухал байдаг.
-Тус өвчинд ямар эмчилгээ хийдэг вэ. Халдвар авсан хүн ямар нэгэн дэглэм барих шаардлагатай юу?
-Хүндрээгүй тохиолдолд өрхийн эмчийн хяналтад орж, гэрээр хэвтрийн дэглэмээр эмчилж болно. Харин дунд болон хүнд үед зайлшгүй мэргэжлийн эмчид хандаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд дураараа эм тариа хэрэгсэлсний улмаас өвчнөө даамжруулах, улмаар эмнэлэгт ирсэн ч эмчилгээ авахад хэцүү байдаг. Өвчтөний хоолны дэглэмийн хувьд жижиглэсэн махтай хоол идэж, шингэн зүйл их уух хэрэгтэй.
Өөх тостой хоол, хийжүүлсэн ундаа, халуун ногоо, шарсан, хуурсан хоол идэхгүй байх нь чухал. Хоол идсэний дараа хоёр хувийн содын уусмалаар амаа зайлах, чих орчмын шүлсний булчирхайд хуурай халуун жин тавибал сайн. Төмсөг хавдсан үед сойлт хийх зэргээр дэглэм сахиж болно.
Ж.Баттуул