gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Нэргүй: Улсын хэмжээнд 36 эмнэлгийн барилгын ажил удаашралтай байна

2013-04-01
0
Twitter logo
0
Twitter logo
2013-04-01
Эрүүл мэндийн яамны Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүйтэй эмнэлгийн барилгын асуудлаар ярилцлаа.

-Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн барилгын явц нь удааширч он дамжсан барилгын гүйцэтгэлийн талаар гүйцэтгэгч компаниудын эзэдтэй уулзсан. Уулзалтаар ямар асуудлыг хөндөж ярилцав?
-Эрүүл мэндийн салбарт барилгын асуудал нэлээд ноцтой хөндөгдөж байгаа. Өнөөдрийн хуралд эрүүл мэндийн салбарт барилга угсралтын болон зураг төсөл хийдэг компанийн эзэдтэй уулзлаа.

Барилга угсралтын явц, санхүүжилтийн байдал, угсралтын явцад гарч байгаа тулгамдсан асуудлыг яаж шийдэх талаар санал солилцох зорилгоор энэ уулзалтыг зохион байгууллаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 36 барилгын угсралтын ажил он дамжин хийгдэж байна. Мөн зураг төсөл нь хийгдэж байгаа барилга байгууламжийн зураг зохиогч нар оролцлоо.

Одоогоор угсралтын ажил ямар төвшинд явагдаж байгаа болон санхүүжилт, гэрээ, хэдэн оноос ажлаа эхэлсэн зэрэг асуудлыг түлхүү хөндөж ярилцлаа.

-Барилга байгууламж, угсралтын ажил гүйцэтгэж байгаа компаниудын гаргаж байгаа гол алдаа дутагдал нь юу байна?
-Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж байгаа. Тодруулбал, 2008 онд барилга угсралтын зардал 12 тэрбум төгрөг байсан бол 2012 онд 78,6 тэрбум төгрөг болсон нь хөрөнгө оруулалт 6,5 дахин нэмэгдсэн байна.

Хэдийгээр хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа ч барилга байгууламжын чанар, гүйцэтгэл нь муу байна. Тиймээс гүйцэтгэгч байгууллагуудын хариуцлага сул, зураг төслийн чанар муу, стандартад нийцэхгүй байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.

Орчин үеийн дэлхийн төвшинд хүрсэн технологи, зураг төсөл боловсруулах мэргэжилтэн, боловсон хүчин байхгүй. Мөн барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа компаниудын тоног төхөөрөмж муу, хүчин чадал нь хүрэхгүй байна.

-Барилга захиалагчийн албанаас тендер зарлаж тухайн компаниудыг сонгодог байтал яагаад тухайн байгууллагуудын тоног төхөөрөмж, хүчин чадал нь муу байна гэж?
-Тендер шалгаруулалт нь орон нутгийн болон төсвийн хөрөнгө оруулалтаар бараа бүтээгдэхүүн худалдан авах гэсэн хуулийн хүрээнд явагддаг. Харин тэнд оролцож байгаа компаниуд нь өөр өөрсдийн мэдээллийг ирүүлдэг. Тэр дундаас сонгон шалгаруулж авдаг. Мэдээж сонгон шалгаруулалт дээр алдаатай оноотой зүйл байгааг үгүйсгэхгүй. Эцсийн дүндээ чанаргүй, гүйцэтгэл муутай барилга баригдаж байгаа нь тендерт шалгарсан барилгын компаниудын ур чадвар, хариуцлагагүй байгаатай холбоотой гэж дүгнэж байгаа.

-Санхүүжилт нь орсоор байхад барилга угсралтын ажил сунгагдсан, заасан хугацаандаа ашиглалтад оруулаагүй компанийн удирдлагад хариуцлага тооцдог уу. Ямар хариуцлага тооцдог вэ?

-Гэрээний дагуу тухайн хугацаандаа барилга байгууламжийг ашиглалтад оруулаагүй тохиолдолд гэрээний заалтын дагуу хариуцлага тооцдог. Үүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцно гэж заасан байдаг. Тиймээс санхүүжилтээс нь тодорхой хувийг суутгаж авна гэсэн журам бий.

-Тэгвэл санхүүжилт нь 100 хувь хийгдсэн компаниудын хувьд хугацаа хэтэрсэн төлбөрөө яаж буцааж авах вэ?

-Энэ маш хүндрэлтэй асуудал болоод байна. Үүнд ямар арга хэмжээ авах, яаж шийдвэрлэх зэргээ эцэслэн шийдээгүй байна. Одоогийн байдлаар 100 хувь санхүүжилт нь хийгдсэн барилгын ажил алга. Гэхдээ 90 хувь санхүүжилт нь хийгдсэн ажил нь яагаа ч үгүй байгаа барилга байгууламж бий. Үүнд тодорхой ажил хийгдэж байгаа ч удаашралтай, зогсонги байдалтай байгаа объектууд байгаа.

-Хурлаар эхний ээлжинд ямар барилга ашиглалтад оруулах талаар шийдэлд хүрэв үү?

-Өнгөрсөн онд санхүүжилт нь хийгдэж дуусах байсан объектууд сая орж ирсэн. Санхүүжилтийг нь 2012 ондоо багтааж өгөх ёстой байсан ч тодорхой шалтгааны улмаас гуравдугаар сар хүртэл сунгасан объектуудад санхүүжилтийг нь олгох асуудалд нэлээд нурхацтай хандлаа. Ингээд нэлээд судалсны эцэст санхүүжилтийг нь олгохоор Сангийн яаманд материалуудаа өгсөн. Энэ санхүүжилт орсон тохиолдолд барилгын ажил нь зогссон он дамжсан объектууд ашиглалтад орох, үргэлжлүүлэн баригдах боломжтой. Гэхдээ нэмэлт санхүүжилтийн асуудал нэлээд хөндөгдөж байна. Яагаад гэхээр анхны төсөвт өртөг нь нэмэгдсэн байна. Тухайлбал, материалын үнэ өссөн, төсөв зохиоход гардаг норм үнэлгээ шинэчлэгдсэн гэх зэргээс хамаарч байна.

Э.Орхон

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан