gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зарим жуулчны баазын үйл ажиллагааг зогсоожээ

Нийгэм
2012-11-05
0
Twitter logo

Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд цөөнгүй бий. Тэгвэл тэдний үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас төлөвлөгөөний дагуу шалгалт хийжээ.

Энэ удаагийн шалгалтад Нийслэл, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг газрууд хамрагдав. Улсын хэмжээнд 425 зочид буудал, 537 дэн буудал, 255 жуулчны бааз, 157 амралтын газар үйл ажиллагаа явуулдаг аж. Шалгалтад Хөвсгөл аймгийн Цагаан нуур, Хатгал, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Төмөрбулаг сумд, Хатгал тосгон хамрагджээ.

Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт байрших аялал жуулчлалын 35 аж ахуйн нэгж, зургаан иргэн явуулж буй үйл ажиллагааг шалгав. Нийслэл орчмын Тусгай хамгаалалттай газар Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 36 аж ахуйн нэгж, байгууллага, Богд хаан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа 51 иргэн, аж ахуйн нэгжийн амралт, жуулчны бааз, гэр буудлыг буюу Налайх дүүрэгт хамрагдвал зохих 46 обьектын 82, ХанУул дүүрэгт хамрагдвал зохих 10 обьектын 87.5, Баянзүрх дүүрэгт хамрагдвал зохих найман обьектын 90 хувийг тус тус хамруулжээ.

Гэдэсний бүлгийн савханцар илэрчээ

Хөвсгөл нуурын эрэг орчим байрласан жуулчны баазуудын ус авдаг 12 цэг, гал тогооны уснаас цаг агаарын тогтуун нөхцөлд, гадаргын уснаас сорьц авах журмын дагуу, нуурын эрэг, жуулчны баазуудын байрны орчим, бохирын цооног байрласан газруудын хөрснөөс дээж авч шинжилгээнд хамруулсан байна.

Нян судлалын шинжилгээгээр нянгийн ерөнхий тоо дунджаар 104 байгаа нь гадаргын усны цэврийн зэргийн норм хэмжээнд, хоёр сорьцод (16.6 хувь) гэдэсний бүлгийн савханцар илэрчээ. Хөвсгөл нуурын эрэгт үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазуудын гал тогооны уснаас авсан шинжилгээний дүнг “Гадаргын усны цэврийн зэргийн ангиллын норм”-д заасан шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгөхөд нийт сорьцын 30 хувь нь нянгийн тоогоор, 30 хувь нь гэдэсний савханцрын таньцаар бохирдолттой ангилалд хамрагдсан байна. Жуулчны баазуудын гал тогооны угаалга, халдваргүйжүүлэлтийн байдлыг шалгах зорилгоор эрүүл зүйн нян судлалын 61 арчдасны шинжилгээнд дээж авч шинжлүүлэхэд 18 хувьд гэдэсний бүлгийн савханцар илэрчээ.

Нуурын усанд бохирдол үүссэн аж

Шалгалтад хамрагдсан жуулчны баазууд 2012 оны байгаль хамгаалах төлөвлөгөөг боловсруулж, батлуулаагүй байсныг дурьдах нь зүйтэй. Жанхай, Усан замын орчим газруудад өвөлжөө, хаваржаа, гэр бүлийн зориулалтаар газар эзэмших эрх авчаялал жуулчлалын үйлчилгээний зориулалтаар 1-5 гэр барьж, газар ашиглах тусгай зөвшөөрөл авалгүйгээр гэр буудлын үйлчилгээ эрхэлж байжээ.

Мөн тус аймгийн “Хөх сувд”, “Далай тур”, “Ар давхар эко загвар”, “Дөл тур”, “Эг тур”, “Байгаль-Үүд”, “Монгол далай”, “Хөвсгөл Сант”, ”Баян Улаан”, “Гурван- Эрдэнэ” жуулчны бааз, “Умард зогсоол”, Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Аянчин фоор сийзонз” компанийн “Аянчин”, “Баялаг орд” компанийн “Жуулчин баялаг” амралтын газрууд гадна орчинд хог хаягдал хаясан байсныг илрүүлжээ. “Эртний далай” жуулчны бааз Хөвсгөл нуурын хамгаалалтын бүсэд ахуйн хог хаягдал, модны үртэс, төмрийн хаягдал хаясан байв. Монгол далай жуулчны баазын усан онгоцны хөдөлгүүрийн яндангаас агаарт хаягдаж буй утаагаар дамжин дутуу шатсан түлшний хаягдал нуурын усанд цацагдаж, бохирдол үүсгэсэн байжээ.

Түүнчлэн Нийслэлд үйл ажиллагаа эрхлэгч жуулчны баазуудын 10 хувь, Хөвсгөл аймгийн Хөвсгөл далайн эрэг орчмын бүх жуулчны баазууд хэт ойрхон шигүү байрлалтай, 67 хувь нь аянга газардуулагчтай боловч газар хөдлөлт, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар тодорхой ажил хийгдээгүй байсан аж. Мөн зочдод анхааруулга санамж өгөөгүй, гал түймрээс урьдчилан сэргийлэх санамж байрлуулаагүй. Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, онцгой бүлэгт хамаарах хүмүүс болон тахир дутуу хүмүүсийг хүлээн авах, үйлчлэх нөхцөлийг бүрд үүлж, зориулалтын тэргэнцэрээр хангах үйлчилгээ үзүүлдэгг үй байсан нь илрэв. Шалгалтад хамрагдсан жуулчны баазуудаас “Хөвсгөл усан зам”, “Тойлогт”, “Хирвэстэг”, “Сакура”, “Монгол далай”, “Мөнх тур”, “Хатгал” гэр буудал зэрэг найман газар усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөнөөс хөрсөнд бохир ус нэвчих нөхцөлийг бүрдүүлжээ. Хөвсгөл нуурын ус нь хими, нян судлалын үзүүлэлтээр жуулчны баазуудын ундны ус хадгалах сав, шугам хоолойн угаалга халдваргүйжүүлэлт хангалтгүй байгаагаас ус хэрэглэгчийн түвшинд нянгаар бохирдсныг албаныхан тогтоожээ.

Ажлын уялдаагүй амралтын газрууд олширчээ

Аялал жуулчлалын баазууд дээр үндэсний онцлог зан заншлыг сурталчлан таниулах үйлчилгээ хязгаарлагдмал байдаг. Байгалийн цогцолбор газрыг аялал жуулчлалын бүс нутаг болгон үйлчилгээний цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх төрийн бодлого, зохицуулалт, хэтийн төлөвлөлт дутмаг болохыг энэ удаагийн шалгалтаар нотолжээ.

Аялал жуулчлалын нэгдсэн бодлогоор зангидсан төрийн байгууллагуудын ажлын уялдаа байхгүй, жуулчдыг аюулгүй орчин, хоол хүнсээр үйлчлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дэлхий нийтэд нэмэгдэж байгаа биотерроризм, секс туризм, хар тамхи, мансууруулах бодис гэх мэт харилцааг зохицуулах, хянах чадвар, чадамж дутмаг байгаа нь тодорхой болжээ.

Гадаадын хөрөнгө оруулалттай аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг ашиглаж ихээхэн хэмжээний ашиг орлого олдог. Гэвч ирсэн зочдыг өөрсдийн зочид буудал, аялалын маршрут, жуулчны баазаар дамжуулан аялуулж мөнгөний урсгал гадагшаа явдаг, мэргэжлийн ажилтангүй, үүнийг зохицуулах эрх зүйн орчин боловсронгуй бус байгаагаас дотоодын аялал жуулчлалын байгууллагын хөгжилд сөргөөр нөлөөлдөг аж. Жуулчид манай орны түүх, ёс заншлын талаар дутуу мэдээлэл авах зэрэг сөрөг нөлөөлөл бий болгодог байна. Ийнхүү Нийслэл, Хөвсгөл аймагт хийсэн шалгалтаар нийт 658 зөрчил илрүүлжээ.

Үүнээс 68 хувийг газар дээр нь арилгуулсан аж. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 44 газарт 223 заалт бүхий албан шаардлага өгчээ. Усны сан бүхий газарт үйл ажиллагаа явуулж байсан таван аялал жуулчлалын газрыг бүр мөсөн, есөн газрын хоол үйлдвэрлэл үйлчилгээг түр хугацаагаар зогсоожээ. Мөн 24 аж ахуйн нэгжид 8811.2 төгрөг, таван албан тушаалтанд 220.0 төгрөг, нэг иргэнд 30.0 мян төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Б.Чанцал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан