Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны удирдлагууд Улаанбаатар хотод ирж, нэлээд бухимдалтай хэвлэлийн бага хурал хийлээ.
Хатгал тосгон 3000 гаруй иргэнтэйгээс сонгуулийн насных нь 2015. Гэтэл сонгуулийн насны иргэд нь орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болсон байна. Иймээс Хатгал тосгоныг сум болгож, сонгох, сонгогдох эрхээ эдлэх хүсэлтэй байгаагаа УИХ-ын дарга З.Энхболд болон холбогдох сайд дарга нарт уламжлахаар Улаанбаатар хотод иржээ.
Хатгал тосгон багийн статуст харьяалагддаггүй учраас Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагддаг. Иймээс хуулийн дагуу бол бие даасан тосгон гэдэг утгаараа иргэд нь цахим үнэмлэхнийхээ хаягаар сонгуульд оролцох ёстой болж байгаа юм. Гэтэл багт харьяалагддаггүй гэдэг шалтгаанаар эрх зүйн зөрчилд орж, сумын ИТХ-д Хатгал тосгоны гэсэн төлөөлөлгүй болох гээд байгаа аж.
Хатгал бол баг ч биш, сум ч биш. Тэгэхээр Хатгал тосгон өөх ч биш, булчирхай гэдэг шиг л юм болчихжээ. Гэтэл сумын ИТХ-д тухайн орон нутагт амьдарч буй иргэдийн төлөөлөл заавал багтах ёстой. Одоо Хатгал тосгон Алаг-Эрдэнэ сумын харьяалалд багтаж байна. Дээрх хуулийн жижиг гажуудлаас болоод Хатгал тосгоны иргэд Хатгал тосгонд ажиллаж амьдардаг хүмүүсээ сумын ИТХ-д өрсөлдүүлэх, сонгох боломжгүй болсон гэсэн үг.
Сумыг тосгон болгочихоод тосгоны статустай газрын иргэд хэрхэн сонгуульд оролцох вэ гэдгийг хуульчилж өгөөгүйгээс өнөөдөр ийм байдал бий болжээ.
Тосгоныг сум болгох, үгүй ядахдаа сумын ИТХ-д тосгоноо төлөөлдөг төлөөлөгчтэй байх гэж хатгалчууд 2004 оноос хойш хөөцөлдсөн байна. Гэвч хэн ч ямар ч хариулт өгөлгүй байсаар өдий хүрчээ.
М.Жаргал